Гадаадын иргэнтэй гэрлэхийг хүсэгчид сүүлийн жилүүдэд ихэссэн. Монголд амьдрал хүнд мөнгө байхгүй, ажил олдохгүй гэсэн “ядруухан” шалтгаанаар тэд харийн хүний өврийг дулаацуулахаар зорьдог. Энэ асуудал дан ганц иргэний асуудал биш бүхэл бүтэн улс орны асуудал болон хурцаар тавигдсаар байна.
Манай улс энэ байдалд дүгнэлт хийж хүн худалдаалахтай тэмцэх тухай шинэ хуулийг батлан гаргасан. Энэ хууль гарснаар хүний наймааны хохирогчийг хамгаалах, нэр хүндийг нь сэргээх, нөхөн олговор олгох ажлыг хийх эрхзүйн орчин бүрдэж байгаа юм.
Мөн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдийн ихээр зорчдог БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газартай хамтарч ажиллах гэрээг ч байгуулсан байна. Гэвч гадны иргэнтэй зуучаар танилцах хүсэлтэй олон зуун бүсгүйчүүдийн урт цуваа одоо хэр нь тасраагүй байна.
Тэд хөгжилтэй орны хүнтэй сууж, хүүхдийг төрүүлээд хатан хаан шиг жаргана гэдэг ахархан бодолдоо хөтлөгдөн харийн оронд хөл тавьдаг. Манай оронд элбэг тохиолддог нэгэн жишээг дурдъя.
Солонгосын нэг иргэн зуучлалаар өөрийгөө компанийн захирал, хөрөнгө мөнгөтэй мэтээр ойлгогдохоор танилцуулдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хөлсний ажилчин, тахир дутуу иргэн, өндөр настан байх тохиолдол олон гарч байсан. Гэрлэх гэж байгаа хүнийхээ эд хөрөнгө, эрүүл мэндийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр авч чадахгүйгээс хохирогч болох нь элбэг байдаг байна.
Эмэгтэйчүүдийн олонх нь зуучлалаар тухайн хүний зургийг харж, түүний тухай дулимаг мэдээлэл авсан болоод л гэр бүлээ батлуулдаг. Нөхрийг нь цаасан дээр магтаж, ийм ч хөрөнгөтэй, тийм ч ажилтай гэж бичсэн байдаг ч үнэн хэрэг дээр тэс өөр. Сайхан амьдрал хүсч очсон бүсгүйчүүдийг “зовлонт” амьдрал угтдаг. Тэгээд ч үнэн төрх, царайг нь хараагүй хүнтэй гэр бүл болно гэдэг байх ёстой асуудал мөн үү.
Ийм сохор байдлаар танилцаж, гэр бүл болсноос хичнээн охид харийн орны хар ажлын хийдэг боол болж хувирсныг хэн ч таашгүй. Манайд гадны хүнтэй суусан гэх хүний тоо баримт байдаг ч үүнийг бодит гэхэд эргэлзмээр. Зуучлалаар гэр бүл болох асуудлын цаана хүн худалдаалах гэмт хэргийн сүлжээ нуугдаж байгаа нь тодорхой.
Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэгт бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх гэсэн хэлбэрүүд зонхилдог байна. Энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн ихээр өртдөг хүмүүс нь мэдээж өсвөр насны охид, эмэгтэйчүүд болон ажилгүйчүүд.
Өнгөрсөн хугацаанд гадаад хүнтэй гэр бүл бологсдын дийлэнх хувийг Солонгос, Америк, Хятад, Япон зэрэг орны иргэдтэй гэрлэсэн хүмүүс эзэлдэг байна. Амар хялбар, тансаг амьдралыг төсөөлөн олон ангит кинон дээр гардаг шиг сайхан байшинд амттан идээд сууна гэвэл үүн шиг худлаа мөрөөдөл байхгүй.
Гадаадын хүнтэй зуучлан танилцсан, нэн ялангуяа солонгос хүнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн сэтгэхүйд байдаг сайхан амьдралынх нь оронд хөдөө тосгоны хахир хатуу орчин хүлээж байдгийг олон баримт бидэнд харуулсаар.
Э.Цэрэнлхам
11 Comments
Bi japan noxortei 2 xuuxedtei
Bid 2 taniltsaad durlaad suusan
Gadaad xuntei suuxaar medeej yanz yanziin asuudal garna
Gexdee uulzaachgui bj xaraachgui bj suuna gedeg bol tun buruu
Sxan mgl zaluuchuud ix bna shuu oxiduud mini
Gexdee gadaad xuntei suusan xun bolgoniig buruutgaj bas boloxgui gej bodoj bna
МАШ ЗӨВ. ЯДУУ БАЙНА ГЭДЭГ ТЭНЭГ БАЙХЫН НЭР БИШ
elgemsuu solongos nohortei t1 avgai bitgii olon yum huts
zuv zuv ,,ELGEMSUU chi yaasan buduuleg ugeer sanaagaa ilerhiildeg yum bee
vnen zov
zuvuu zuv demjij baina,zuuchlalaar mongolchuud hoorondoo suuj bno shyy dee,setgel sanaa niileed bie bieniigee haij olood amidarval dajgyi yum bishyy
ЗӨВ ..ӨМХИЙ ХАНХАЛСАН ХҮНИЙ ШААР СОЛОНГОСТОЙ ӨӨРСӨДТЭЙ НЬ” ТААРСАН ХАМГИЙН АРЧААГҮЙ ХҮНИЙ ҮРС СУУДАГ ЮМ Ш ДЭЭ !! ХАР ХАЛТАР ГЭХ МЭТ..ТИЙМ ӨРӨВДМӨӨР АМЬТАДТАЙ СУУХЫГ ХҮСЭЖ БАЙГАА ГЭНЭН МӨРӨӨДӨГЧ ЗАРИМ НЭГЭН МОНГОЛ ХҮҮХНҮҮД МӨН Ч ӨРӨВДӨЛТЭЙ !!!!! ӨМХИЙ СОТОЙ СУУВАЛ НАСААРАА ЗОВНО ГЭЖ ОЙЛГО!!!!
ZOV MUUHAI SOLONGOSUUD HUN BISH
тэр нь дээрээ, хүний наймааны хамгийн өргөн ашигладаг арга. Тэр тусмаа ядуу буурай орнуудаас ийм л аргаар авдаг гээд байгаа. Тэгээд ч тэр гүл болохоор дуудаад байгаа амьтан нь эмэгтэй хүн тоохгүй адгийн шаар болоод л зуучлалд ханддаг байлгүй дээ
unen shu oxidoo bolgoomjil