Сайн байцгаана уу. Би одоо 28 настай. Нэг төрийн байгууллагад ажилладаг юм. Нөхөр, охинтойгоо аз жаргалтай амьдардаг. Залуу хосууд яаж амьдардаг билээ яг л тэгж амьдардаг. За энэ ч яахав. Хамгийн гол нь би нөхөртөө маш их хайртай. Охиндоо ч, амьдралдаа ч. Хэдийгээр бидний хооронд хэрүүл, маргаан, бүр цаашлаад салалт байсан ч бид өөр өөрсдийнхөө алдааг олж ухаараад бүгдийг шинээр эхэлсэн. Энэ шинэ амьдралаараа одоо нэг жил амьдарч байна. Ер нь бол нийтдээ 5 жил амьдарч байна. Хамгийн гол асуудлаа яръя. Манай ажилд саяхнаас нэг жил хагасын өмнөөс 10 жилдээ намайг гуйдаг байсан залуу орж ирсэн юм. Тэр угаасаа нэг тийм нойтон хамуу шиг нөхөр юм шиг байгаан. 10 жилд л байхдаа манай сургуулийн үүдэнд ирчихсэн сууж байдаг байсан. Би тэрэнд их дургүй. Харахаар л уур хүрээд элдвээр шоглодог байлаа. Сүүлдээ ахлах ангид ороод үгүй нээрээ энэ хүн намайг хайрласан нь юу нь буруу байхав дээ гээд аль болох эвтэйхнээр ойлгуулаад холхон явахыг боддог байлаа.
Ингэсээр оюутан болоод тэр ч ухаан суусан уу яасан нам жим болж намайг нэг тайван орхисын. Ажилд ороод анх эхлээд зүгээр л өө сайнуу энэ тэр болоод л байдаг байлаа. Би ч бас зүгээр л ойр зуур юм ярьдаг байсын. Тэгсэн чинь нэг удаа манай ажлынхан салбарын нэг уралдаанд амжилттай ороод орой нь гадуур гарах боллоо. Нилээн сууцгаагаад л дуулалдаад л оройтчихсон. Би түрүүлж гараад ажлынхаа нэг бүсгүйг нэг зүгт явдаг болохоор нь цуг явъя гээд дагуулаад гарсан юм. Тэгсэн нөгөөдөх чинь ороолтоо мартчихжээ, буцаж ороод аваад ирье. Чи такси барьж бай гэлээ. Би ч таксинд ороод сууж байтал нөгөө мангар чинь гарч ирээд таксинд орж ирээд суучихлаа. Чи яах гэж байгаан гэсэн чинь найз нь дөхөөд буучихъя гэлээ. За за гээд нөгөө хүүхнээ хүлээгээд байсан чинь гарч ирэхгүй байхаа явъя гэлээ. Тэгэхээр нь за за би тэгвэл буулаа гэсэн чинь чи чинь яасан сонин юм бэ би чамайг яадаг юм, арай нөгөө багын тэнэг бацааны явдлыг бодоод их санаад байгаа юм биш биз дээ гэлээ. Тэгэхээр нь нээрээ ч энэ намайг яадаг юм гэж бодоод, нээрээ би их санаад байгаа юм байлгүй, одоо нөхөртэй хүүхэдтэй болсон намайг яавал гэж бодлоо. Тэгээд хөдлөөд явлаа. Янз бүрийн юм асуугаад л нөхөр чинь ямар хүн бэ, юу хийдийн энэ тэр гээд л асуугаад байлаа. Манай нөхөр дээд мээд боловсролтой биш л дээ.
Зүгээр л ажилд махруу сайн ч сайхан ч залуу. Тэгсэн чинь голж шилж явсаар ийм хүнтэй суухдаа яахав дээ, нүдэнд чинь жаргал харагдахгүй байна энэ тэр гээд дургүй хүргээд болдоггүй. Угаасаа тэр үед нөхөртэйгээ жаахан маргаантай байсан юм. Тэгэхээр нь за чи хаана буухын гэсэн чинь зүгээр би эхлээд чамайг хүргээд өгье яаж эмэгтэй хүнээр хүргүүлэх вэ гээд гэрийн гадаа ирсэн юм. Тэгснээ орцоор чинь оруулж өгье гэлээ. Би ч бас харанхуй орцоор орохоос айгаад за байж бай нөхрөө дуудая гэлээ. Уг нь санаандаа нөхрөөрөө гайхуулах гээд. Тэгсэн манай хүн уур нь хүрсэн юм уу яасан юм утсаа авдаггүй. За тэгээд нөгөө залуу намайг оруулж өгөх боллоо. Лифт зогсчихсон шатаар өгсөж байтал харин намайг гэнэт татаад үнссэн. Уур хүрээд шилбэ рүү өшиглөчихөөд шатаар гүйчихсэн. Тэгээд орсон. Манай хүн ч ууртай сууж байлаа. Нилээн маргалаа. Намайг тэр үед зайл гэлээ. Баар хэсдэг хүүхэн шиг харагдаж байна гэж уур хүргэхээр нь уурандаа битгий хуц, чи намайг хүүхдийг чинь гаргасан юм чинь энэ хайчдаг юм гэж бодож байна уу цаагуур чинь намайг гэж гуйж байгаа залуу байна гээд хэлээд тавьцан. Тэгээд л аймаар ууртай юмаа аваад гардаг хүн болсон.
Харин миний хайр за за одоо хоёулаа болъё гээд намайг тэврээд бид 2 эвлэрсэн юм. Тэгээд хоёулаа шөнөжингөө юм ярьлаа. Тэр чинь ямар залуу юм гэхээр нь нөгөө залуугийнхаа тухай яриад намайг бүр хүргэж өгсөн гэсэн чинь за юун сүртэй юм, тийм юм зөндөө л байдаг ш дээ гээд шоолоод байлаа. Хамгийн гол нь би түүндээ намайг үнссэнийг нь хэлээгүй юм. Маргааш нь бид 2 охиноо цэцэрлэгт нь өгөөд хоёулаа ажилдаа явахгүй цуг өнжихөөр боллоо. Нээх сайхан байж байсан чинь нөгөө тэнэгээс чинь мессеж ирвээ. За хайраа гайгүй юу, нөхөр чинь ууртай байна уу, яагаад ирсэнгүй вэ, чамайгаа санаж байна, шартаад байна уу, өдөр уулзая гэж мангартаад. Би бүр цочоод манай нөхөр яасан гээд уншлаа. Эхлээд бас л баахан уурлав. Тэгээд гайгүй болсон. Гэхдээ одоо юм болохоор хардаад байх юм. Тэр мангарыг би үнэхээр эр хүн гэдэг нүдээр хардаггүй. Миний хань ухаантай, зүгээр намайг харамламаар санагдаад л тэгдэг байх. Саяхнаас нөгөө мангар залуу чинь бүр намайг заналхийлдэг болсон. Чамайг би заавал өөрийн болгоно ч гэх шиг.
Нэг найз охинтой байсан чинь тэрэндээ бүр надтай явдаг энэ тэр гэж хэлсэн байгаан. Нөгөөх нь тэгсэн чинь над руу яриад нөхөрт чинь хэлнэ барина гээд. Чи битгий хачин юм яриад бай юу гэж тийм юм байдын гээд наад хачин юмаа татаж ав гэсэн. Тэгсэн нөгөө мангар чинь нэг удаа над руу согтуу яриад чи намайг эр хүн гэж хардаггүй, амьдралд би авъя гэсэн бүх зүйлээ авдаг чамайг л авч чадахгүй байгаадаа шар гозойгоод байна, бас чи надтай дорд байдлаар харьдаг, чамайг би гүтгээд ч хамаагүй авна гэдэг байгаа. Чи юу хуцаад байгаан гэсэн чинь танай нөхөр лүү би яриад чамтай явдаг гэхэд яах юм чи гэдэг байгаа. Бүр алаад хаячихмаар. Нөхөр маань ч мэдээж намайг л гэнэ л дээ. Гэхдээ хийгээгүй зүйлийнхээ төлөө нөхрийнхөө сэтгэлд юм хиймээргүй байна. Ийм мэдрэл хүн хорвоод байдаг болов уу. Бараг шахуу сайн мэдэхгүй хүн ингээд байхаар айдас ч төрөх шиг. Заримдаа энэ арай юм хумнаас унаад ийм мэдрэл болцон юм биш байгаа гэж бодогдохын. Яамаар ч юм бэ дээ энэнийг. Та бүхэн надад зөвлөөч.
51 Comments
Teneg avgai yumdaa bodvol hund naidvar turvvlchihee biz tgd doromjildog haha zail3…
jinhene t1 sda bna. oroldoh hunee mun olj de ter t1 lalr. naad erguu gulguu nuhurtuu helj hashraagaach. hunii nuhur gochilno, deerees ni ehneriig ni erguulj eleg barina. naad chne unen butehgui gar bna. sanasan buhnee awaad bolood bna l gj boddog yum bh daa. erguu pizdaa chne
tiinshdeee nuhurtuu hel helq bol byryy oilgono shdee. nuhurtuu heleed zodoj nvdeh ni haashaa ym odoo chni gar hvrwel hereg shdee. ailgah ni dr bha.
shartai hernee usan teneg zaluu ymaa ter
yamar davartsan muu chatsaga ve…daramtaltsan ene ter..ooriig ni tenegthees ni omno nohortoo heleed oilguulaad naad muu chatsgaa zoduulaachee….iim hun gaitai shuu…davartsan gar ve..
Yoo terenteigee suulreech daraa n ayndaa chamaas uuruu salchnaa
ymarch bsn nuhur chini buruu oilgolt awch ehleh gd bwl yg ene zahidlaa setgegdluudtei ni unshuul uneheer nuhur chini hairtai yum bol ene bugdiig unshaad oilgono chamg ter nowshoos hamgaalna ingesneer chi nuhurteigeee battai neg tal bolon zogsoj chadna nuhurtuu bugdiig batlah batalgaa chini ene zahia setgegdluud bn niuhur chini bugdiig oilgowol chamg oilgoj hamgaalna daa ugui er ni chuham unen ene zahidal deer chini l bn chi ymar hudal zuil zohioj end bichsen bish
za ingeed buun zodoon bolox uym bnaldaa.
өө тэнэг хар гай вэ. чамд сайндаа ч биш, шаралхаад амьдралыг чинь бусниулж, гай болж, чамайг зовоож, тэрэндээ бахаа хангахаар шийджээ. эсвэл ганц унтаж хорлох гэж байгаа дурак байна. нөхөртөө хэлсэн чинь зөв. дугаараа сольж барьж гэнэдүүлж байгаад нөхөр чинь ганц нэг юм хэлэх гээ биз. тэрнээс чи юу гэж талтай байдгийн, тийм юм юу ч харагдахгүй байна, энэ хүмүүс тэнэг байхаа. зөв алхам байна, амжилт хүсье. нөхөртэйгөө нийлээд үзэлцээд байж дээ, та хоёр минь тэгээд явцын дунд эвтэй, ухаантай л байгаарай даа, тэгвэл мэдээж ялна хэхэ. би та хоёрт итгэж байна өө, хорон санаатнууд үргэлж ялагддагийн
kke naad nuhur chin neeree bagadaa yumnaas unaad iim bolchihson yum bishuu hu …… bur durgui hurchlee bn setgetsin yumtai yum shig bn tiim bolhoor ali boloh haritsahgui baih heregtei yumig yaj medhev chamaig yachih ch yum bilee bas nuhurtuu buh unenee heleed nuhrigu ter zaluutai uulzuulaad sain ailga tiimerhu teneg yumnuud chin er hunees aidag yum za tegeed amjilt husie
nuhur chin baharhmaar er hun baina nad shig yum baisan bol chi unguruu hehe yaagaad geheer chi namaig gedeg er hun baina ntr geee bizdee gehdee chi erthen nuhurtuu helehgui bol jinhene evgui baidald orno shuu baiguullagiinhaa dargad hel tsagdaad ug utsaar yarihdaa bichleg hiij abrimtjuul
nohor chine harin uhaantai uhleetstei zaluu bololtoi bna ymar ch bsann chi nohortoo helsen ni boljdee asuudlaa hurdan shiideerei amjilt husey tanai ger buld
Бичлэгийг нь хийгээд цагдаад өгчихөө. Хүн дарамтлах чинь бас хуультай байдаг юм. Цагдаа тоохгүй бол шүүхэд нэр төр гутаалгасны төлөө төлбөр нэхээд дахин ойртож болохгүй гэсэн шийдвэр гаргуулчихдаа. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй хүн шорон руугаа явах учиртай
chi uuruu terendee taltai yum bishuu.yag tegj sanagdahaar bichsen bna.
Dugaaraa solino gej yu gej bgaan tsug ajildag humuus medej l taaran shde ,esuul chi hamt ajildag gej hudla yariad bga mu ooro ehelj uulzaj mayglasiin bishu chi
hahaha…yag odoo ochood nohrotoo bugdiig heleed ingeed bna tegeed bna gedegee hervee chinii unen bol sh de tegeed nohrtooogoo ochoood naad pizdakaa uhtel n zodood hay hol gariiig n hugal yum yariaad bdag heliiig n tasdaad hay bolohgui bol ooriinh n buh yum iiig bicheed shuuhed og shorond naad pizda chine bogosduuleed yanhamaa bolood ireheer oilgono chi tegeed teneg yum shig nohrtoo yor n erthen helhed yaadiii mal tsarailaaad unsuulj ntr tenegteed bhiimaa yaaj yor n emegtei huniiig hucheer ussdeg bnaa tenegii chi bas zugeergui l bna daaa unseech geed tsorvooj bsii muuu hehehe sonin l yum za za tegeed maluudaas salah araga zondoo l bna sh de tehdee nohortoo l uenengee hel deeee tnx…
Шууд л цагдаад өргөдөл гаргааждээ. Бас даргадаа хэлчихгүй юу xD
nohortoo ene niitleliig unshuulaad tsaadahiiigaa ahij utasdval yariag ni bichij avaad “ene yariag chin bicheed avchihlaa. odoo zahirald ajliin bairnii belgiin daramt uchruulaad baina gej hellee” geed zanalhiilchih. balai yum.
teneg gar bna daa. toohgui bgaa huuhniig hayad l haramstal ni saikhan amidrah heregtei dee.
Bolgoomjtoi bhgui bol horloh vii. Joohon uhaantai hodlohgui horloj bj magadgui hun shinjtei. Gehdee arga zaliar, zugeer ireed zodoldohgui.
нөхөртөө сайн хэлж ойлгуулаад сэгсийтэл нь ганц удаа нам цохиулчих
Наад чинь ёстой арчаагүй мал байна, нөхөр чинь бол байдаг л эр хүн байна, нөхөртөө бүх юмаа хэл юу ч нууж болохгүй, нууж хаавал наад малынхаа занганд орно шүү.
uu yasan hetsuu ym be naadah chin amidrald chin gai tarina shuu shaal hudlaa ym yriad bas nuhruuruu zoduulah hereggui gai bolj shoron orond orvol yana nuhur chamaig umuurch zodoldson bish unuuh ni tsagdaad urgudul gargaad tegeed tanhain gemt hereg bolbol yana dor hayj 3-5 jil bdag ym ul ylih zuileer shaltaglaj hunii bied gar hursen geel chi uuruu neg ym setge esregeer ni chi uuruu teriig daramtalj zanalhiileh ym hai gaj donton namaig huchindehiig zavdsan geed oroo tolgoigoo ajiluul tsaadah chin ih horon muu hun bna chinii amidaliig suiruulehiig husej bna unendee bol chamd hairtai bish chamaig avch chadahgui bgaadaa hor shar ni butsalaad bgaan
hhahahahaha hogjiltei yum, tsarai ogohgyi l baihgyi yu daa, utasaa bitgii ab , hereb muu yum hiibel nohortoo bygdiig daatgachix… arai muu yum hiihgyi bailgyi dee.
ene site-d bichseniigee l nohortoo unshuulaldaaa
ene site-d bichseniigee l nohortoo unshuulaldaaa
nohor shu yum chini chmad hairtai yum bol iimerhuu daldgasan bandi nariig uhtel ni balbaad hashiraagaad haymaar yum…..
Saihan amidraliin sadaa gj bh ym da. Nowsh gj. Nuhur chine ih uhaantai hvn ym. Iim shalchgansan ymnuud chine HARAAL IDSEN KOREA DRAM vzeed l iim bolj bga shd. uursdiiguu neeh gol dvriin baatar geed bodtson t1 gaj dontonguud.
Sain baitsgaana uu? ta buhnii zovlogoog unshlaa. bayrlalaa. bugdiig nohortoo helsen. manai hun tegsen dugaaraa solij bariya gsn. ugaasaa ih taivan hun l de. herwee zalgah yum bol bi uchirlaad yaridhay gsn. bi yund ni uchirladag yum shuud zagnaadah gsn chin. bi ch tsagdaagiin tuhai bodoogui bish bodsiimaa. eswel hoeulaa tsagdaad ogchihyo gsn chin. yaah yum be iim asuudliig zohitsuulj bolno geed eroosoo toohgui yum. ehleed hun heleeree daraa ni bur bolohgui bol oor arga hemjee avnaa gsn.
woman хаха сайхан зөвлөгөө байна … надруу нөгөө хүн чинь залгаад намайг өөрийн болгоно гэж сүрдүүлээд байна урд нь би тэр нэг мангар юмны тухай ярьсан биздээ гээд дугаарыг нь өгөөд нөхрөөрөө яриулахгүй юу эрэгтэй хүнтэй ярихаар цаадах чинь арай өөр болох байлгүйдээ
Bvdgiig nuhrutuu erthen hel
ter golgiinhoo utasiig ogchih chin golog bolgood ogiii ok zaawal ogoori hynii ehneriig oroldohoor yadin yzyyleed ogiii oke
bi chinii orond bsan bol ajil deeree shivshig bolgood,uxteln zodno.em xund zoduulsan er xun onigoo boldog um.chi nad shig boevik bish bx l da.
chi nuugaad yund ch hurehgui ee. bodoh yumgui nohortoo helsen ni deer shuu. amjilt
naadah chin ajliin bairnii sex daramt geed tsagdaad ogchihoj bolohoor asuudal bnashtee. msnger etr, utsaar yarisan yariagaa bichej avaad tsagdaad orgodol bicheed ogchihooch, yadaj dargadaa duulga.
Огт битгий тоо. Танихгүй хүн шиг л бай. Тийм хүнтэй үг сөрөөд, зугатаад, эсвэл эвтэйхэн учраа олох гэж явах тусам улам гаарч, тэрнээсээ энерги авдаг шиг байгаа юм. Би ч гэсэн нэг тийм хүнтэй таарч байсан. Нөхөртөө хэл, цагдаад өргөдөл бичиж өг, мөн дарга удирдлагадаа ёс зүйн, бэлгийн дарамтын асуудал үүсгээд байна гэж хэлнэ шүү гэж хэл. Үүний дараа хэр баргийн хүн чамаар оролдоод байхгүй. Тэрнээс чамд хайртай дуртайдаа биш, өөрийг нь тоохгүй байгаад шаралхаж, “нэг чадчихья” гэж бодож байгаа.
Untaad uz, itgeltei baihiig bodhod sain ch yum biluu ajildaa.
Нөхөртөө хэлээд зодуул – н хэлдэг яг зөв. Нөхрөөрөө зодуул, арчаагүй ийм юмнууд хурдхан шалчийдаг юм. Яадаг муу маньяк вэ
pizdaag hutgalchaach. davartsan golog ve. neeree l erthen nuhurtuu helsen n zuv yum bnda
Чи нөхөртөө хэлээд зодуул наадахыгаа. Зарим тйим мөнгөтэй болчихоороо онгироо сагсуу гарууд байдаг. Харин наадынхаа Хэлсэн ярьсан болгоныг нь нөхөртөө үзүүлж надыг эргүүлээд , нүүр өгөхгүй болохоор дарамтлаад байна. Чи арга хэмжээ ав гэж хэл. Чи бид 2ын хооронд Худлаа Хов хутгаж салгах гээд байна. Чи эр хүн юм бол ” Авгайг минь эргүүлээд байвал ална шүү” гэж хэл гэж хэл. Нөхрөөрөө наад тэнэг хар юм руу утсаар яриул.
shuud tsagdaad hel. Tegeed zanalhiilsen ger bul dairch doromjloson geed tsagdaad gomdol garga. Tegehgui bol nuhur chini chamaig bas yavsan baij magadgui gej hardana shuu. Nuhurtee unenee heleed tsagdaad handaya gej hel.
za yun surtei ym be. nohor chin ch gesen chamaig bhguid ingeed l yvj bgaa sh de
Чамайг хамгаалах нөхөр чинь дэргэд чинь байхад чи энэ мэтийн гаж донтонгуудаас айгаад байх хэрэг юу байнааа.Одоо хүний эрх энэ тэр соц үеийх шиг биш, наад мангараа цагдаад л хэлчихгүй юу. Мсж энэ тэрийг нь баримт болгоод. Утсаар ярисан яриаг нь бичиж авсан ч яадийн. Хайран сайхан гэр бүл нэг ёолиотой амьтнаас болж бутарвал яана… Чи яахуу нтр гээд байх юмгүй шууд л шийдвэртэй юм хий. Чи өөрөө нөхрөөсөө нууж хаах ямар нэгэн үйлдэл хийгээгүй л бол наад мангарыхаа үйлдэл бүрийг нөхөртөө хэлээд юу ч битгий нуу. Эцсийн эцэст та өөрсдийн гэр бүлээ хамтдаа л хамгаалах ёстой шүү дээ гэж би боджийнаа.
Чамайг хамгаалах нөхөр чинь дэргэд чинь байхад чи энэ мэтийн гаж донтонгуудаас айгаад байх хэрэг юу байнааа.Одоо хүний эрх энэ тэр соц үеийх шиг биш, наад мангараа цагдаад л хэлчихгүй юу. Мсж энэ тэрийг нь баримт болгоод. Утсаар ярисан яриаг нь бичиж авсан ч яадийн. Хайран сайхан гэр бүл нэг ёолиотой амьтнаас болж бутарвал яана… Чи яахуу нтр гээд байх юмгүй шууд л шийдвэртэй юм хий. Чи өөрөө нөхрөөсөө нууж хаах ямар нэгэн үйлдэл хийгээгүй л бол наад мангарыхаа үйлдэл бүрийг нөхөртөө хэлээд юу ч битгий нуу. Эцсийн эцэст та өөрсдийн гэр бүлээ хамтдаа л хамгаалах ёстой шүү дээ гэж би боджийнаа.
huuy yadag balai ve tsagdaad medegdej ailgan surduulsen geed urgudul gargaj ug tegeed bur holboogoo taslaj av
huuy yadag balai ve tsagdaad medegdej ailgan surduulsen geed urgudul gargaj ug tegeed bur holboogoo taslaj av
huuy yadag balai ve tsagdaad medegdej ailgan surduulsen geed urgudul gargaj ug tegeed bur holboogoo taslaj av
huuy yadag balai ve tsagdaad medegdej ailgan surduulsen geed urgudul gargaj ug tegeed bur holboogoo taslaj av
Бичсэн зүйл чинь үнэхээр л үнэн юм бол бүгдийг нь нөхөртөө хэл ээ.
Нөхөр чинь яахаа мэдийшдээ.
Бичиж байгаас чинь харвал чи өөрөө тэр залууд жоохон талтай юм шиг санагдав:P sorry
zevuun amitan be ter chamaig zanalhiisen mesaage n sain hadgalad bai nuhurtuuch gesen ter meriigee erthen uzuulj baisan n deershuu sain tailbarlaad uuriin toohgui bolhoor namaig ingeed baina geed yanz buriin yarisan yumiign bicheed avchihgui yu nuhurtuu sonsgoson n deer tegehgui bol hetsuushde chamd itgehgui uneher ter huntei yavsan gej ch coilgoj boloh yum naad medreldee bas tsagdaad helne hun daramtlad baina gej helne gehgui yu
erthen nuhurtuu ene neg mangar ingeed baina geed sain oilguulaad nuhuruuruu Zugeer baigaarai geed heluulchih. Es tegvel gai udna shuu, bi bas tiim umand orj baij bilee. hesegtee l yadargaatuulna sh de hor sanaatai baliar amitan chin