Нөхрийн хайр халамж ямар байх ёстой юм бэ?

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Тэгээд та бүхнээс нэгэн асуулт асууя. Зарим нэгэнд нь тэнэг сонсогдож магадгүй. Гэхдээ надаа бас хэрэгтэй байна. Би энэ сайтаас нөхрийн хайр халамж дутаад эхнэр нь тэр сайхан үгс хэлдэг, анхаарал халамж тавьдаг нэгэнрүү явдаг гэж их ярих юм. Тэгээд энэ талаар асуух гэсэн юмаа. Сайхан үгс гэхээр яг ямар ямар үгсийг ямар байдлаар хэлж байх ёстой юм бэ. анхаарал халамж үзүүлнэ гэхээрээ яг яах ёстой юм бэ. Эмэгтэйчүүдийн дотор анхаарал халамж тавина гэж үүнийг хэлдэг юм гээд нэг юм байгаа байх л даа. Тэрнээсээ харамгүй хуваалцаачээ гэж гуйх гэсэн юм. Мэдээж санагдаж магадгүй. гэхдээ л санаа авахад хэрэгтэй гэж бодсон юмаа зөвлөж тус болно уу. Эхнэр маань надад гомдол тавиад болдоггүй ээ. Үнсдэггүй л гэнэ. анхаарал хайр халамж тавьдаггүй л гэнэ. Хүүхдүүдээ асуудаггүй. Надтай юм ярьдаггүй л гэх юм. би яг яах ёстойг нь ойлгохгүй байгаа юмаа. жишээ нь миний бодоход бид өдөр болгон нилээн хэд үнсэлцдэг. Тэр нь надад хангалттай байдаг. харин эхнэр маань тэр үнсэлтүүд эхнэр дандаа санаачлага гаргасан чи ердөө гаргадаггүй гэх юм. тэгээд энэ их жоохон юм гэх юм.

Надад бол сураагүй болхоор хангалттай олон үнсэлцэж байна. болмоор л санагдах юм. Бас юм ярьдаггүй гэж хачин юм яриад байх юм. Би ажил дээр болсон юмаа л ярихгүй бол өөр ярих юм үнэндээ ховор л доо. Зүгээр л ярих гэж ярьна гэхээр сайн ойлгохгүй байна. Би үзсэн л дэн өнөөдөр тэгээд ингэд тэгсэн нэг л тэнэг хүн шиг санагдаад, тэгээд өөртөө таалагдахгүй жүжиг тоглож байгаа юм шиг санагдаад байх юм. орой ороод ядраад жаахан тв харж амрах гэхээр л нөгөө гомдол урсаж эхлэхээр жоохон ядаргаатай санагдаж байна. Хүүхдүүдтэй анхаарал тавихгүй гэх юм. зүгээр л тоглоод л байгаа хүүхдүүдэд яг яалгах гээд байгаа юм бол. ээж нь байна. эхнэрийн талын бараг нэг ээж болох хүн нь манайд ирээд хүүхдийг чинь би харж өгнөө гээд хүрээд ирсэн байна. эхнэрийн дүү сургуульд сурна гээд бас ирчихсэн бөөн бужигнасан л айл болсон л доо. Надад бол гомдоллоод байх шалтгаан алга. Дажгүй л байна. яахавдээ бид монголоос өөр газар байгаа болохоор хүн байхад хүүхэд шуухадтай улсад уг нь их тустай зүгээр л юм. тэрэнд бол асуудал байхгүй. Эхнэр ганцаардаад байна гэхээр нь хүссэн болгоныг нь биелүүлэхийг хичээдэг.

Эхлээд яахав эхнэр гэртээ хүүхдүүдтэйгээ үлддэг байхад хэцүү байсан байх. уулзаж учрах хүн амьтангүй. Тэгээд удалгүй дүү нь ирлээ. сургуульд орсон. нэг хэсэг овоо гайгүй. тэгээд дараа нь хүүхэд харсаар залуу нас барагдах нь гээд байхаар нь уг нь асраг олсон юм гэхдээ тэр нь нэг их хямд биш л дээ. тэгсэн ээж нь ирээд би харж өгнөө гэсэн. мэдээж хир таарсан хөлс мөнгийг нь өгөлгүй яахав. миний санахад нэг их зовлон байхгүй баймаар байх юм. Гэтэл зовлон дуусахгүй юмаа. Энэ газар надад тэгж илүү харж билүү долоох юм байхгүй. Тэгэх ч санаа алга. тийм зав зай ч алга. ганцхан эхнэр маань ганцаараа л намайг хайрлаж халамжилсаар залхаж байна гэх юм. яг яачихаад байгааг нь ярилцахаар, би санасан бодсоноо хэлэхээр чи дандаа л ингэдэг гээд хэрүүл болоод дуусах юм. өчигдөр орой бид 2 орондоо ярилцах гэж үзэв. би энэ сайтаас ойлгож авсан хамгийн том ойлгосон юм эмэгтэй хүн хайр халамж анхаарал дутахтай зэрэг өөр эр хайж эхэлдэг, тэр нь бараг жам юм гэсэн утгтай юм хэлээд хэрэв тийм байгаа бол би лав хүлээн зөвшөөрч чадахгүй шүү гээд хэлээд тавьчихсан.

Тэгсэн за яриагаа болье өглөө эрт босно энэ тэр гээд буруу хараад хэвтээд өгсөн. юм дуугараагүй. Би зөв юм хэлсэн үү буруу юм хэлсэн үү бүү мэд. урьд нь нэг удаа эхнэр маань хэдэн жилийн өмнө анхны хайрт гэх залуутай нэг бус уулзалдсан юм билээ. гэхдээ надад янз бүрийн юм болоогүй гэж хэлсэн. Би ч тэрэнд нь итгэсэн тэгсэн ч тэр цагаас хойш сэтгэлд нэг юм үргэлж байдаг болсон л доо. зүгэр үед мартчихдаг. гэхдээ нэг иймэрхүү яриа болох үед тэгээд тэр сэдэв ямар нэг байдлаар сая миний дээр хэлсэн шиг гарчихаад байдаг юм. Би бас энэ сайтаас нэг тиймэрхүү юм болсон бол нэгэнт уучилсан бол дахиж дурдаж болдоггүй юм байна гэж ойлгосон л доо. тэгээд мэдэхгүй буруу ч юм ярьчихвуу мэдэхгүй. тэгээд мэддэг гээд байдаг ч мэдэхгүй байх тохиолдол байдаг шүү дээ. тэгээд та бүхнээс асууя гэж бодлоо л доо.

45 Comments

  1. Нараа says:

    бид хамт амьдраад 4 жил болох гэж байна. найз залуу маань хайхрамжгүй халамжгүй хэнэггүй санагддаг. би хэлдэг. харин тэр огт ойлгох янзгүй, үнэхээр миний эмзэглээд байгаа асуудал түүнд өчүүхэн санагддаг нь харамсалтай санагддаг билээ. сүүлийн үед би огт өөрөөр хандах болсон. гэртээ оройтож ирнэ. буруу харж унтна. өөрийг нь тоохгүй өглөө үнсэхггүй, үнсүүлэхгүй. ажилдаа явахдаа эрт босч өөрийгөө хамгийн сайхан дээр нь тавиад л гарна шдээ. ингээд би 3 хонолоо. тэр ямарч реакцгүй кк. над шиг гомдлохгүй, үглэхгүй түүнд ямарч хайр халамж хэрэггүй юм шиг л… би үнэхээр гайхсан. харин өчигдөр буюу 5 дахь хоног хайраа чи минь хөөрхөн шүү гээд араас тэвэрээд үнслээ. би ч баярласан л даа бас гайхсан. ТИЙМ ШҮҮ. гэж би өөртөө итгэлтэй хэлсэн. учир нь би нэг зүйл бодлоо. тэр зөвхөн намайг хүссэн учираас хэлээгүй байгаа даа бурхан минь…

  2. amaraa says:

    ene odriin mend. ehner uurlah toolondoo nuhuriiguu eldew gudamjnii haraalaar heldeg ene zui ysond niitseh uu. bi ooroo gertee haraaliin ug hergeldegui heruul bolson ch heldegui . Ehnertee bi mash ih hairtai tiimdee ch bi tewchdeg haraaliin ug bitgii ingej hel geher cham ymtai ingej handana gej heldeg ene hair uu daramt uu bi ogt oilgohgui bna eejid n helheer ogt toohgui harin omoorch namag eldweer heleh yum. Bi uul n ooriigoo sain nuhur gej boddog harin ehner maan namag busdad buruugaar oilguulaad bh ymaa. ene niilj bgaa nz nohodoos bolj bgaa ym bolwuu nadad heleed ogooch.

  3. ЦОЛМОН says:

    ЕР НЬ ХҮН ӨӨРӨӨ ИЛҮҮ ӨГЧЛӨӨДӨӨ ГЭЖ БОДОХООР ИЛҮҮ ИХИЙГ БУЦААЖ АВАХ ЁСТОЙ ЮМ ШИГ САНАДАГ.
    ӨӨРӨӨ ХЭТЭРХИЙ ЧАРМАЙЛТ ГАРГААД БАЙХААР НӨГӨӨ ХҮН НЬ ТЭР ХЭМЖЭЭНД ХҮРЭХГҮЙ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ.
    БИ ЭХНЭРТ НЬ ХАНДАЖ “ТЭГЖ ЯНШИХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?” ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.
    ХАРИН ТЭРНИЙ ОРОНД ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛӨӨД АДИЛХАН ХАЛАМЖ АНХААРАЛ ТАВИХГҮЙ Л БАЙЛДАА.
    ГУЙЖ ҮНСЭХ ШААРДЛАГА БАЙНА УУ.
    ТЭГЭХЭЭР ӨӨРСДӨӨ САНААЧЛАХГҮЙ ГЭЭД ЯАХЫН.
    ИЙМ ОЙЛГОЛТ ЭХНЭРТЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЭХНЭР ЧИНЬ ХҮҮХДЭЭ ӨӨРӨӨ ХАРАХГҮЙН БОЛ ЮУГАА ХИЙЖ ГЭРИЙН МУХАР САХИАД БАЙДЫН
    ДАВАРСАН АВГАЙ ЮУ ХАРИН

  4. busgui says:

    Ooriigoo oorchloh geed ehneriinhee setgeliig oilgoh gej baigaa chini uneheer taalagdaj bainaa.getel barag l ovdood baihad ni anzaardaggui erchuud bdag shuu dee. Minii anhnii hair uneheer saihan zaluu baisaan.Halamjtai ,nadaar baharhdag namaig hairladag.ogloo bur dulaahan uruulaaraa nudiig mini unseedl ………”.naddaa ulam hairtai bolooroi” geed l
    Gutalnuudiig mini tsemtsiitel toslood tavichihsan ineed aldaad l Genetiin genetiin beleg bariad l.FM eer duu zahialaad l ooroo shuleg bichij, duu duulj ogood l ,amttai hool hiij ogoh gej buhel buten 2 tsag notsoldood l,ajil deer mini ireed l,amraltaaraa gertee harisan namaig sanahdaa zamiin unaand suugaad haana ochih heniid buuhaa medehgui daigdaad l……………….Ergeed dursahad chi mini l namaigaa yag baigaagaar mini hairladag baijee.Togsoltiin bayaraar mini hamgiin tom tsetsgiin baglaatai aav eejiin mini oriig orlood l
    Eejiig mini ongorood nulimsandaa hahaj baihad derged mini chi mini l baij nadad itgel uram hairlasan.Horwood gantsaaraa uldehed mini chi naddaa hani bolsoon………Gesen ch bidnii amidral zurag niileegui.Chiniihee ter l sergelen torh, aguu hairiig nuutshan gantsaaraa dursah bi durtai.

  5. busgui says:

    Ooriigoo oorchloh geed ehneriinhee setgeliig oilgoh gej baigaa chini uneheer taalagdaj bainaa.getel barag l ovdood baihad ni anzaardaggui erchuud bdag shuu dee. Minii anhnii hair uneheer saihan zaluu baisaan.Halamjtai ,nadaar baharhdag namaig hairladag.ogloo bur dulaahan uruulaaraa nudiig mini unseedl ………”.naddaa ulam hairtai bolooroi” geed l
    Gutalnuudiig mini tsemtsiitel toslood tavichihsan ineed aldaad l Genetiin genetiin beleg bariad l.FM eer duu zahialaad l ooroo shuleg bichij, duu duulj ogood l ,amttai hool hiij ogoh gej buhel buten 2 tsag notsoldood l,ajil deer mini ireed l,amraltaaraa gertee harisan namaig sanahdaa zamiin unaand suugaad haana ochih heniid buuhaa medehgui daigdaad l……………….Ergeed dursahad chi mini l namaigaa yag baigaagaar mini hairladag baijee.Togsoltiin bayaraar mini hamgiin tom tsetsgiin baglaatai aav eejiin mini oriig orlood l
    Eejiig mini ongorood nulimsandaa hahaj baihad derged mini chi mini l baij nadad itgel uram hairlasan.Horwood gantsaaraa uldehed mini chi naddaa hani bolsoon………Gesen ch bidnii amidral zurag niileegui.Chiniihee ter l sergelen torh, aguu hairiig nuutshan gantsaaraa dursah bi durtai.

  6. hehe says:

    surguuliin huuhed baigaa bish, halaasnii mongo avdag?

  7. t says:

    манай нөхөр бас чамтай төстэй юм байна. орох орон, идэх хоолоор нь хангах эр хүнийхээ үүргийг би биелүүлчихсэн. өөр яалгах гээд байгаа юм бэ гэх янзтай. Эмэгтэй хүн хүүхдээ хараад гэрээс гарахгүй, ажил хийхгүй удчихаар стрэсдээд, сэтгэл санаагаар унаад, бухимдуу болчихдог юм. Тийм болохоор эхнэрийгээ юуны түрүүнд дуртай ажилд нь оруулахыг хичээ. Хэрвээ эхнэр чинь өөрийн гэсэн орлогогүй бол “дуртай юмаа аваарай” гээд халаасны мөнгө өгөөд, ганцааранг нь дэлгүүр хэсүүл. Зарим хүүхнүүд дэлгүүр хэсэхээр стрэссдэх нь багасдаг. Эхнэртэйгээ ярилцахдаа хүүхдүүдийнхээ тухай, хүүхдүүдийнхээ ирээдүйн тухай ярилцвал ямар ч эх хүн баярлана.   

  8. Busgui says:

    hi.Bi yag chinii ehner shig minii nuhur yag chamshig. uchir ni erchuud uuriinhuu nudeer harj bgaa zuilee uuriinhuuru oilgododog. egteichuud uuriinhuu uurj bgaagaa uuriinhuuruu tailvarladag. minii bodloor chi jahaan romantic sanaachlagatai bsan deer boluu? hair durlaliin nom zohiol uguulleg kino geed teren deerees harj uzej bolno shd. enegtei hun gedeg minii bodloor setgeliin amitan. nuhuriinhu jaahan anhaarald ymar ih bayarladag geech. nuhur hichneen unetei caitai ym avj ugsunch usreek 7 honog bayarlana yrina. harinb chi setgeleesee ganc bayarluulj romantik bval nasaara bayarlaj huurnu. emegtei hunuus jaahan hungun bolohoor urmiig ni sian bodoj setgeleere handaj bh heregtei.

  9. Busgui says:

    hi.Bi yag chinii ehner shig minii nuhur yag chamshig. uchir ni erchuud uuriinhuu nudeer harj bgaa zuilee uuriinhuuru oilgododog. megteichuud uuriinhuu uurj bgaagaa uuriinhuuruu tailvarladag. minii bodloor chi jahaan romantic sanaachlagati bsan deer boluu? hair durlaliin nom zohiol uguulleg kino geed teren deerees harj uzej bolno shd

  10. zz says:

    гэхдээ байна шүү, эмэгтэйчүүд бас өөрийнхөө хэрэгцээг ухааныхаа хэрээр л зохицуулж сурах аймар том хэрэг гэж бодож байна. эмэгтэй хүн давраал байвал давраал байна, тийм болохоор би эртнээс нөхөр маань угаасаа сайн хүн, би хайртай гээд тэрнийг хайрлаж, ойлгохыг хичээдэг, тэгээд ч сурчихдаг бололтой. бид хоёр арван жилээсээ үерхсэн, бараг 5 жил үерхэж байж, тусдаа гарсан, одоо 8 дахь жилдээ амьдарч байгаа, 2 хүүхэдтэй 30 орчим настай хүмүүс. эхэндээ робот шиг өглөө орой хоёр алгасахгүй үнсдэг байсан, нялх хүүхэдтэй байхад сэрээчих вий гээд юун үнсэх манатай, өлмий дээрээ гишгэж байгаад гардаг болсон. тэрийг нь би намайг хайрлаж байна л гэж ойлгож байсан, одоо бол өдөртөө хоёр заавал ажил асууж залгадаг, орой хоол хийж байхад хааяадаа араас ирээд тэврээд үнсдэг, харин хийсэн хоолыг минь магтахад би үнэн урамшдаг. гэр дэлбэрцэн байвал ханцуй шамлаал хоёулаа орно, гал тогоонд зэрэгцээд хөдөлнө, гэхдээ хааяа сэтгүүл уншаад тв үзээд хэвтэнэ, би ч амраг гээд өөрөө боломжтой бол чимээгүй л байдаг, өөрөө ядарсан үед бол хэлдэг.

    тэр дээр байгаа magic бол манай нөхөрхүү юм байна, гэхдээ би анхнаасаа зарим нэг юмыг хийлгэдэггүй, хэрэггүй гэж хэлээд одоо бараг тэгээд сурчихаж, ойр зуурын юм бол хийлцдэг. magic аргаа сольсон нь дээр, гэртээ хааяа ч гэсэн хаан шиг байх хэрэгтэй шүү.

    харин энэ залуугийн хувьд эхнэр нь өдөр тутмын халамжлалаас гадна залуу хосын романтик байдлыг хүсээд байж магадгүй санагдлаа. хүүхэд жаахан байхад хоёулхнаа байх боломжгүй болоод ирэхэд л тийм юм хүсээд ирдэг юмаа, би бүр жаахан байсан шигээ, энэ гудамжаар хөтлөлцөөд юм яриад явахынсан гэж хүртэл хүсэж байсан. танайд хүмүүс хамт амьдардаг болохоор тэгж бодлоо. хоёулхнаа цагийг өнгөрөөгөөд үз дээ, бие биенийгээ тосох, нэг тийшээ хамт явах, хоолонд орох, зугаалах, романтик бэлэг өгөх гэх мэт…

  11. ZOCHIN says:

    TENEG

  12. busgui says:

    yamar huurhun zaluu vee hehe emegtei hun chin hair halamjaar l tseteglene shuudee hair halamj dutagdval tegeel yamar ch aash zan haritsaa garch medne…. bi lav tanai ehner shig tegj heldegguimoo heleed helseneer hiiheer bi helsen boloodl hiijiin gj bodogdood setgel hodolj goy bdaggui yum blee odoo tegeed hair halamj husej huleegeed uridniih shigee bh yumsan gj bodoj huleej goridoj gomdoj bsaar bgaad buur daschihsan huleehee ch bolichihson… inged bgaad bhaar setgel ch horchihdog yum bn uug n bi nohortoo ih l hairtai jargaltai bdag blaa… setgel horno gedeg n yeroosoo nogoo ajil hiih geheer yag bolj ogohgui yumoo yeroosoo belen bolj ogohgui…hiiheer ovdood l arai gj heluugee oroldjiij taviul tavina uug n aygui ih sex husdeg hernee..  odoo ch buur omnoh shigee durlaj hairlaad galzuu yum shig taashaal avch sex hiideg bsan uyiinhee medremjuudee martsandoo. bas namaig heden udaa ih gomdooj bsanldaa ter ch noloolson bh uuchilsan hernee l setgeliig baga bagaar hondiiruuleed bdag yum shig bgaan… tegeheer sain yariltsjaah heregtei setgeleesee… jinheneesee hairlad harsan harts hurtel oor bdgiimdoo.. huurhun saihan hairtai gj heljii unsej teverchii tegeed hairlad ireheer sergeed ulam goy saihan aashtai boloodl bndaa:)

  13. yoooh says:

    yum bicheh gesen chine ene humuuus yamar ih yum bichdeg yum bee za tegeed yor n buh erchuuud l adilhan yum shig bna doo bi ch gesen neg iimerhuu l bdagiiimn dooo ene asuudlaar bolj ih maragdag dooo yamar ch bsan bi gantsaaaraa manai ehneriiin helsen shig bdaggui l yum bna hehehehe…ihenh mgl erchuud iiim bdagii maa geee l odoo tsogsoj bhaas hehehehe…im happy

  14. Man says:

    avahiig ni avaad hayhiig ni hayaarai -iin zuvulguug bolvol buh erchuud unshih heregtei Nemeh yum alga

  15. энэрэл says:

    Чамайг сайн ойлгож бна. Ер нь эрчүүд эхнэр хүүхдээ хоол ундтай,орох оронтой, ая тухтай л байлгаж байвал үүргээ гүйцэтгэж бна гэж боддог л доо. Мэдээж дотроо хайрлаад л явж байгаа. Эхнэр чинь чамайг үүргээ л гүйцэтгэж бна гэж бодож бгаа. Харин дотроо хайрлаад явдагыг чинь нүдээрээ харж чихээрээ сонсмоор л санагдаж бгаа. Тэр хайраа жоохон ил гаргаад л өгөөч дээ.Эхнэртэйгээ хааяа ч гэсэн буу халж бай. Юу ч хамаагүй. Заавал ажлаа ярих шаардлагагүй. Хүүхдээ унтуулчихаад хамт кино үзэж бай.Эхнэрийнхээ хөлийг өвөр дээрээ тавиад хамтдаа кино үзээд суух сайхан шдээ. Хамтдаа амттан идээд л. Хааяа худлаа ч хамаагүй ямар хөөрхөн болчоо вэ гэж хэлж бай.

  16. Anonymous says:

    ug n ehner chini yu huseed bgaagaa helsen bna…

  17. zaya says:

    эхнэрийгээ өглөө бүр үнсэж бай, ажилдаа явахдаа үнсэж бай, эхнэрээ хоол хийж байхад нь араас нь тэврээд үнсэж бай, хийсэн хоолыг нь чин сэтгэлээсээ гоё хоол байна гэж магт. чамд зориулж гоёсон байхад нь үнэхээр сайхан харагдаж байна гэж магт. хүүхдүүддээ эцгийнх нь хувьд анхаарал тавьж харилцан ярилцаж тоглож бай. эрэгтэй хүн ганцаараа ядардаггүй юм шдээ. эмэгтэй хүмүүс ч гэсэн ядардаг. ядарсан гэдэг шалтаг хэзээ ч бүү хай. хэвтэрт ортлоо өвдчихөөгүй бол.  эхнэртээ хааяа халуун цай хийж өг. кино жүжиг үзэх санал тавь. энэ чинь нөхрийн үүрэг шдээ. баярын өдрүүдийг хэзээ ч бүү март. гэнэтийн сурприз барь. ажлаа тараад ирэхдээ эхнэрээсээ асуулгүйгээр эхнэр хүүхэддээ дуртай амттанг нь авчирч өг. эхнэртэйгээ ярилц. ойлгохгүй байсан ч хамаагүй ойлгосон дүр үзүүл. чи өөртөө тэнэг санагдсан гэсэн ч чи эхнэртэй үнэхээр ухаалаг сайхан баатар санагдах болно. мартаж болохгүй чиний эр нөхрийн хувьд хийх ёстой хамгийн чухал зүйл бол сайхан секс, эхнэрийгээ орондоо жаргаа. секс хийж дууссаныхаа дараа үнсэж илж таалаад сайхан байсан гэж хэл. эхнэртээ массаж иллэг хийж өгч бай. ЧИ ЭНЭ БҮХНИЙГ ХИЙДЭГ БОЛВОЛ ЭХНЭР ЧИНЬ ЧАМД ҮҮНЭЭС ИЛҮҮГ ӨГӨХ БОЛНО. ЧАМАЙГ ХААН ШИГ ХҮНДЛЭХ БОЛНО. АМЛАЖ БАЙНА. 

  18. zaya says:

    эхнэрийгээ өглөө бүр үнсэж бай, ажилдаа явахдаа үнсэж бай, эхнэрээ хоол хийж байхад нь араас нь тэврээд үнсэж бай, хийсэн хоолыг нь чин сэтгэлээсээ гоё хоол байна гэж магт. чамд зориулж гоёсон байхад нь үнэхээр сайхан харагдаж байна гэж магт. хүүхдүүддээ эцгийнх нь хувьд анхаарал тавьж харилцан ярилцаж тоглож бай. эрэгтэй хүн ганцаараа ядардаггүй юм шдээ. эмэгтэй хүмүүс ч гэсэн ядардаг. ядарсан гэдэг шалтаг хэзээ ч бүү хай. хэвтэрт ортлоо өвдчихөөгүй бол.  эхнэртээ хааяа халуун цай хийж өг. кино жүжиг үзэх санал тавь. энэ чинь нөхрийн үүрэг шдээ. баярын өдрүүдийг хэзээ ч бүү март. гэнэтийн сурприз барь. ажлаа тараад ирэхдээ эхнэрээсээ асуулгүйгээр эхнэр хүүхэддээ дуртай амттанг нь авчирч өг. эхнэртэйгээ ярилц. ойлгохгүй байсан ч хамаагүй ойлгосон дүр үзүүл. чи өөртөө тэнэг санагдсан гэсэн ч чи эхнэртэй үнэхээр ухаалаг сайхан баатар санагдах болно. мартаж болохгүй чиний эр нөхрийн хувьд хийх ёстой хамгийн чухал зүйл бол сайхан секс, эхнэрийгээ орондоо жаргаа. секс хийж дууссаныхаа дараа үнсэж илж таалаад сайхан байсан гэж хэл. эхнэртээ массаж иллэг хийж өгч бай. ЧИ ЭНЭ БҮХНИЙГ ХИЙДЭГ БОЛВОЛ ЭХНЭР ЧИНЬ ЧАМД ҮҮНЭЭС ИЛҮҮГ ӨГӨХ БОЛНО. ЧАМАЙГ ХААН ШИГ ХҮНДЛЭХ БОЛНО. АМЛАЖ БАЙНА. 

  19. onna says:

    Magic,byjee hoertoi tostei yum bainaa . Huurhun yumaa ene chin zaluu huni hair durlal sh dee. Nudend haragdchixlaa. Magic TA hoer ix tostei yum baina bas mash sain zaluuchuud bainaa .Iim sain zaluuchuud hoborhon shuu.Ehneruud chin bolohoor estoi id zaluuhan eejuud uchiraas ta hoertoi hamt baij tsagiig hoeulhanaa ongoroohiig husdeg baihaa. Odoo huuhed haraad ogoh huntei uchiraas hamt gaduur ybj hamt kino yzej ,hamt erhelehiig husej baigaa baihaa.Magic ta hoeriin ehnernuud joohon eejuud uchiraas odoohondoo amidral medehgyi nohortoo erhleh ye sh dee .Jaahan nas ahiad 30 dohood ireheer bas bodol sanaa ni oorchilogdood ta hoeriig iluu ix hairlaj halamjilah baihaa.Deerh humuuc goe goe zobolgoo ogson baina eniig heregjuuleed yzeerei.Iim saihan hosuudaar baharhaj bayrlaj bainaa. Manai mongol ulsiin byh hosuud iim saihan bolchixbol ene emegteichuud erchuud maani zurh ni obdohgyi saihan amar amgalan amidraad uls eh oron maani taiban amgalan  doo uul ni.Estoi mundag sain zaluuchuud baina.Uhaalag ger buliinhee toloo gecen sain aabuud baina daa. Chamd bolon Magic, Byjee nartaa hamgiin sain saihan eruul enh urt udaan naslahiig ger bylteigee az jargaltai ,onor otgon bat beh ,hamgiin ylger jishee ger byl baihiig hucen erooe.Zaluu hun gedeg chin ingej amidardag baihgyi yu daa.

  20. s says:

    dawarchihsan ehner bn da er ni bol. emegtei hun chin dawruu bdag bolohoor tuhain ued n taaruulj argiig ni oloh uhaan l heregtei de. ehner chin bas chamaig zugaatai bailgah heregtei bhaa. 

  21. sarnai says:

    za yahav de emegtei hun chin ih sonin sh de…huuhduudee haraad gertee suuhaar ihl yum bodogdono..yarih yariltsah hungui bolohoor gantsaardana….ternii hereer nohor ni ehnertee hanitai bailgah gej gertee hun bailgana…hun baihaar ulam l hondiirdog yum…chinii ene asuudal bas yag nadad adilhan bdag…ineed hureed yagl minii nohor ingej bichsen yum shig sangdchlaa…….Bi yag tanai ehnertei ijil huuhduudee haraad gertee bdag…bas yag ehnertei chin adil nohortoo ingej gomdoj tunirhana bas heruul bolno….ehendee anh huuhedtei bolood..amidral shal oor bolson…urdnii huuhedgui baisan shig bhaa bsan… jishee ni unseltseh hovordono..bie bindee oir bh bas hovordono..bie biendee anhaaral tavih bur hovordono..za tegeed nogoo ajil bas hovordono…he he…tegeed ireheer urdniih shigee bhgui bhaar negl setgel dunduur nohortoo gomdoodl…gantsaardaj bna gej ilerhiilne tegeheer hun gertee bailgahaar ulaml holdono shuu de…za tegeed gomdolood tunirhaad barahgui de….manai nohor ajilaasaa ireel shuud huuhedruugee anhaaralaa handuulaad barag namaig martdag bailaa…tegeedl ali esvel ajildaa yadardagl bh tolgoi taviadl nam shuu de..nogoo ajilaa hiih ni bitgii hel unseltsehgui untana geech..tegj yavsaar gomdol ni tsuglarch boognorsoor boon gomdol bolj buuna da….kkkkkkkkk bi anh ih hetsuu bdag bsan…nohortoo bnga gomdoloodl 1 odor bur teserdeg yum bna…nohor maani oroi ireedl aygalj ogson hool ideed neted suuna ali esvel tv uzeed hevteed untaad ogno…iimerhuu bhaar hun aimaar hetsuu gomddog yum bilee…bi bur chi yamar zochid buudald amidarch bgaa yu geedlll….tegeed neh yum yarihgui…bi odorjingoo huuhedtei notsoldood geriin ajil geed nehtei yu yarih bilee…nohoroo ireheer saihan yum yarimaar sanagdana..minii hania gej ireedl yum yarihaar aanhan…. gej heleedl boloo…oor neh yum yarihgui..bi uurlaad nadtai yum yarisangui nadtai yarihaas durgui chin hureed bgaa yumuu geedl ehlene..bi odorhin gertee huuhdee haraad yarih hungui uidaj bhad gene…. bas oroi orj ireed joohon nadaa tusalsangui huuhdee asarsangui geedl gomdolno shuu de…. odoo 2dahi huuhed garaad ene baidaldaa ih dassan er ni tegeed bi unshij bsan yum bna..eregtei emegtei hunii zan aash iim oor oor bdag yag chinii ene comment shig..hun bolgondl tohiolddog bh…bi suuld eregtei hunii ontslog zan iim bdag emegtei huniih iim bdag gedegiig medsen….er ni neh ternees boloodl uurlaad buhimdaad gomdoodl heruul hiigeed bh demii hereggui yum bna hereldeeed yund hurehgui gedegiig oilgoson shuu…hichneen hereldeed uurlaj gomdolood nohor maani oorchlogdohgui iimeerel bna gedegiig medsenees hoish neh urdiin adil gomdolj uurlaj tunirhah ni gaigui bolson…. nohor maani nadtai yarih durguidee nadaas uidsandaa yum neh yaridaggui yum bna gej bodohoo bolison shuu..iim bdal chin eregtei hunii ontslog zan chanar…emegtei hun ugaasaa hov jiv geedl yum yarih durtai bdag sh de…..nohor maani herendeel zailuul ajiliinhaa zav choloogoor ger buldee tsag zavaa zartsuulaadl yavj bdag…ter ni nadaa hangaltgui met sangddag bailaa….odoo bol tiim bish bolson ali boloh zav choloo hezee garahnuu geedl haraad oilgodog bolsooon…gehdeellll….ehnertee hair enhriilel sain ogch bgaarai……hun bgaad bhaar ta 2iin enhriilel bhgui boldog yum…..ali boloh gertee hungui bval ehneree yum hiigeedl tsaashaa haraad zogsoj bhad ni araas ni haluunaar tevreedl unseh ch yumuu ali esvel ehnertee seetegneh ch yumuu huzuun deer unseedl ilj taalval goe bdag…nadaa bol nohor maani tegvel goe bdag….ehner chin tiim yum ih husdeg…namaig unseesei namaig tevreesei geedl dotoroo bodoj bgaa bodsonoor ni bolohgui bolohoorl gomdolj bgaa yum da..namaig unssengui bi ooroo sanaachlaga gargalaa geedl heldeg yum…bi bas yag tegdeg….sanaandgui bj btal nohor maani araas tevreedl enhriileed unseed ehelvel ch estoi goe yanztai shuu de..za tegeedl hungui bhad shuud l nogoo ajilaa hiivel ehneriin chin gomdol ugui bolno chi neg turshaad uzeerei…..ineedtei yumaa buh yum yag ijil bna shuu….gehdee ehner chin hichneen bi oor hunees hair enhriilel huseed yavaad ogno gej yarij bgaa bolovch tegj yavahguiee bitgii sanaa zov…naad ug chin hudlaa shuu…zugeerl gomdolj bgaa hereg shuu….bi l huvidaa tegdeg… hezeech nohoroosoo oor hunees hair enhriilel husch chadahgui…uchir ni nohortool hairtai…

  22. ESCADA says:

    ih goyo bichjeee gehdee buh erchuud ijil tustei ch gesen chi arga haij uuriiguu uurchluh gej hicheej bga chin uneheer taalagdlaa bi nuhur huuhdiin hamt amidardag manai nuhur zalhuu udaan mungu ih oldgui bas neg ch udaa hairtai shuu geed ineej harj uzeegui bas eldev busiin huuhend durtai gej bgaa kkk yr n bol shunu orondoo haayaa l unsnuu gehees cham shig udurt ted ed unsene gej bhgui ee ydaj l hool hiigeed uguhud goyo bolj gej helkumaa gehed duugai l idne biz zaaval neg bolku uu olj gargana geech teheer n hooliig n amruu n gudraad haychmaar bdiin. bi uuruu gaigui ailiin ohin niigemd hul aldchihgui medleg bolovsroltoi buh l zuil nadad bgaa gevch iim l nuhurtei hun deee amidraldaa hamgiin tom aldsan zuil maan ene dee gehdee ene huntei suugaagui bol erdene bolson gants ur min nad deer irehgui bh bsan biz teher chi bol ih sain zaluu hunii sain hani bna zaaval uurchluh geed yahiin zarim emegtei hun iim nuhriig tevcheed amidraad bhad uuruuruu l bai ehner chin jargal daahgui davarch bgaan . etsest n helhed er hun chin ger buliinhee tushig tulguur bat buh hana herem bolhoos bish ymar ehnertee taalagdah geed l salbaganaj bdag alialagch bishdee

  23. Гэрэл says:

    Magic-t: Жилд нэг удаа өөрийгөө ямар хэрэгтэй хүн бэ гэдгээ мэдрүүлэж бай. Би нөхрөө ямар сайн халамжтай хань гэдгийг зун болгон Монголд ирж аав, эгчийнхээ гэрийг цэвэрлэж хэдэн кг тусрны дараа ойлгодог. Одоо намайг үглээд гомдоллоод эхлэхээр Монгол явах юм уу гэдэг хэхэхэ.

  24. tsoo says:

    ajild oruul mundag er mini yag niitleg erchvvdiin asuudal shvv dee xo ajild oruul tegexeer gomdol ni arai ooroor garch irne bas kkk tegexeer ter ved zoxitsuul amjilt

  25. haru says:

    ehnertee hairtai gedgee heleed unsej bai udurt dor hayj 2 udaa ugluu ajildaa yvahdaa ajlaasaa ireed tegeed huuhduudteigee togloj bai aavaas uur he ch ter durd togloj chadahgui tiim togloom zogiogood togloj bai hoolnii shireenii ard ger buliinhenteigee hugjiltei tuuh yriad ineej bai. tanai ger bulig ulam dulaan bolgono  ger buleeree amraltaaraa ymar neg sonirholtoi zuil hiij bai bugd oroltsdog amralt zugaalga bsan ch bolno tegeel neg iimerhuu arga heregleed uz dee chamd ch gesen saihan bh bolnoo

  26. Raih says:

    би эмэгтэй л дэ. яг нөхөрт гараагүй болхоор эзэгтэй нарын талаас харж чадахгүй байж магадгүй. гэхдээ найз залуутайгаа 7 жил үеэрхэж байгаа. надад лав эрэгтэй хүн мэдрэмжтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Хүйс нь л ижилхэн болхоос бүх бүсгүйчүүд өөр өөрийн оцлогтой, зан араншинтай байгаа. тиймээс та эхнэрт чинь юу хэрэгтэй байгааг мэдрэх хэрэгтэй. Хүн дурлахаараа юуг ч анзаардаггүй. Харин одоо тэр таныг шүүмжилж эхэлж байгаа бол таны хувьд аюул нүүрлээд эхэлжээ. бас нэг зүйл хэлхэд тэр хэлсэн үг чинь нэг их буруу зүйл гэж бодохгүй байна.
    жаахан шинэлэг бай. анх танилцаж байхдаа ямар байсан тэрийгээ дурс. гэнэтийн бэлэг барь. тэгээд бас ажил хийсээр ядраад гэдэг тэнэг үгээ март. амралт гэдэг чинь өөр ажил хийхийг хэлдэг юм. уг нь таниад юу дутагдаад байгаагаа хэлээд л байгаа юм байна ш дээ. тэрийг нь л чин сэтгэлээсээ хий. чин сэтгэлээсээ хийж чадахгүй жүжиглээд байгаа юм шиг санагдаад байна гэсэн нь сонин юм. Энэ үг чинь таныг хайр халамж өгч чаддаггүй гэдгийг нь нотолж байна.

  27. avahiig ni avaad hayhiig ni hayaarai says:

    1t: ehner chini ajil hiideggui yumuu? gertee ooriig chini ajlaasaa taraad irehiig huleegeed suuj biadag bol ter hun bas uiddag baij magadgui yum. ajild oruul. ehner chini hamt olontoi bolood ireheer ooroos chini huseed baigaa halamj ni bagasna. neg huniig odorjingoo huleegeed nogooh ni oroi ireed tv uzej baigaad untaad ogdog bol uitgartai shuudee. henteigee yum yrij henteigee setgelee huvaaltsahav dee. gert chini baijil baidag eej esvel asragch, duu ni baina odorjingoo yu hiihev???
    2rt: genet genet gadagshaa 2laa garah sanal tavaid uz l dee. tsainii tsagaaraa zalgaad 2laa  oroi nmg ajlaa tarahaar kino uzye ch yumuu geriinhenteigee saihan ger buleeree hoolond oryo ch yumuu. ta hed mini hureed ir saihan aljaalaa tailya gej sanal tavaid uz.
    3 rt: ogloo nudee neeged ornoosoo yaaraad bosolgui heden minut ehneree harj hevteed, ymar saihan busguitei gerlesen yum be gedgee neg haraad uz ooriin erhgui unsmeer sanagdaad unsene shdee. gereesee garahdaa hair ni ajildaa yvlaa oroi ajlaa taraad ta hedruugee yaraad guigeed irnee gej helehed bas l saihan setgegdeltei gargana daa. 
    4rt: hool hiigeed ogohod ni yostoi saihan amttai hool bolson bna geed urmaar tetgeed uz. nz ni onoodor aygaa ugaachihya chi mini dandaa hiideg yum chini ene udaad nz ni hiichihye gevel bas l goy sanagdana. yahav odor bolgon bish ch once a week shdee yordoo. het olon bol davarna shuu
    5t: oroi ajlaasaa irehed “huuhduudee aav ajlaasaa irlee” geed uudruugee guideg boltol ni huuhduudteigee dotno bai l daa. huuhduud togloj l baigaa yum chini bi iluu gej bodolguigeer. huuhdee erhluuleed togloj baigaa nohroo haraad ehner chini minii hani ur huuheddee hairtai huuhduud ni ch aavtai ami yumaa gej bodno. 
    6t: gadaadad baigaa humuus tsag nargui ajiladag l daa gehdee oroi huuhduudee untuulchihaad 2lhanaa romanticaar vine ch yumuu neg neg  pivo uugaad yria ornuuleh geed uz. amidarliin tsaashdiin tolovlogoogoo yrilts odoo yahav tsaashdaa yahav geed. zaaval odor yu hiisnee yrih hereg baihgui shdee. hov jiv yrij boohgui shuu. 
    7d: orondoo ih romantic bai kkk. buruu haraad hurhiraad ehlehgui yadaj 10 minut teverch hevteed unsej enhriilj, ilj taalj yagaad bolohgui gej. haniigaa bur sanachihsan bna shde geed neg l helehed bas uyrana doo emegtei hun. erhluuleh neg helber shuu dee.

  28. Anonymous says:

    odor tutmiin ih jijig yumand l onoo avah bh, Gereesee garahdaa zaaval unsch bh, huuhduudee ch bas,
    orj ireed huuhduudeesee hicheel nom n yamar bgaag asuuh naiz nohod n yaj bna surguuli ene ter n gej yalanguya mgl-d bish yum bol iluu anhaarah heregtei.

    hagas buten saind amraltiin odroo ogloonii tsaigaa ooroo beldeh, ehner huuhduud untaj bh hoorond, geriinhoo hogoo asgah 🙂

    Hairtai gedgee helj bh.

    ehner huuhduudiinhee yund durtai uguig medeh uu? gants hool ch bish szan chanar hariltsaan deer?

  29. Bujee says:

    kkkkk ene zaluugiin zovlon bas ter magic-iinh ch minii amidrald tohioldson yum bn. bi emegtei hun l dee. bas hanitai. minii hani yag ter magic shig buh zuilsiig hiideg blaa. saihan ch hool hiine uneheer setgeltei. buur namaig oyutan bhad l shalgaltand beldej bhad hool bariad bas ih saihan keks hiigeed l bariad irdeg blaa. bi ch tuundee ih hairtai. bas terniihee hajuud bhad ih tuhtai saihan bdg blaa. tegeed minii mon ch olon ajliig amjuulj ogdog blaa. bur bainga zalgaad l yaaj bn yadarch bna uu, bitgii buhimd gee l bainga halamj tavidag bsan6 gehdee bi duurtsen teneg tolgoitoi bish l dee. tuunii buynaar bi yamar saihan bgaagaa mederdeg meddeg bsan bas ch asuudlaas ni shiideltsdeg bsan gehdee sanhuugiin asuudliig ni. ter deer neg hun bichsen bn daa nzuud nolooldog gj ter ch unen shuu. manai naizuud nadad muugar nolooloh bolson. hn hezee er hun iim bdiin. chamd mongo togrog yu ch olj ogch chadahgui ntr geed l. yahaw minii hani neeh saihan zaluu bish, bas bolowsroltoi ch bish gehdee l ger buldee unenhuu ami. hezee ch huuhen shuuhantai orootsolddogggui. terend ni bi bur 200 huwi itgedeg. tegeed cham shig huuhen iim yumtai yaaj yawaad suuchihdag bnaa geed l. tegsen bi neeree bi chin ih mongo togrog oldog bj yaah gj enentei zuuraldaad bga yum boloo geed heseg tenegtsen. gehdee neg l nartai odor bi hediigeer nz huuhnuudiin maani nohruud shig bayn eswel tssarailag bish ch gelee minii nohor tednii nohor shig araar tawihgui, halamj anhaaral tavidagggui bish, bas oilgoodoggui bsih yum bn gdgiig uhaarsan. ugaasaa l burhan hun buhend ijil zuil zayadaggui shuu. magadgui nz huuhnuud maani namaig yaduu, bolowsrolgui nohortei gj orowddog l bh. gehdee bi tedniig urgelj huuhen shuuhan, huiten hondii ger bulteid ni orowddog. tegeheer ene zaluud zovlohod jargal chin erdoo l derged chin bn. terniig l olj haraarai nzaa. magadgui chi chamtai yu ch yaridaggui. yu ch nehdeggui, bas yu bolood bgaag ch oilgodoggui mederdeggui ehnertei bol yaah be gj bod. amidrald asuudal tulgarch tuuniigee davj garah ni ooroo jargal shuu dee. zugeer l ehneriinhee hiij bgaa buhniig hoorhon yum daa geed ohoordood buhimdaj bish hairlaj haraad uz dee. shal oor goe yagaan ongoor haragddag bolchihdog yum daa. ene l minii zovlogoo. nurshsan bol uuchlaarai.

  30. Saturn says:

    Нийтлэл бичсэн залууд хандаж зөвлөхөд : Чи Marsiin зөвлөсөн “Эрэгтэй хүн Ангараг гаригаас, эмэгтэй хүн Сугар гаригаас ирсэн” гэдэг нийтлэлийг / болж өгвөл номоор нь олж уншвал бүр гое/ заавал уншаарай. Бас эхнэртээ заавал уншуулаарай. Эхнэрт чинь бас их “ноо” байна шүү. Тэр нийтлэлийг хамтдаа уншаад, ярилцаад та 2-н асуудал бага ч болов шийдэгдэх байхаа. Good luck!!!

  31. D456 says:

    @Magic эхнэрийгээ чамайг-санах гэсэн бэлгээр шагна л даа.

  32. Saturn says:

    Хэрвээ хүн хажуудах ханиа хайрлаж хүндэлдэггүй бол цаад хүнийх нь түүний төлөө хийж байга үйлдэл, хэлж байгаа үг нь ямар ч үнэ цэнэгүй байдаг байх. Эхнэр нь Magict чин сэтгэлээсээ хайртай гэдэгт би эргэлзэж байна / sorry /. Тэгээд ч ер нь эр, эм аль нь ч гуйлгах тусмаа үнэд ордог шүү дээ. Magic хэсэг зуур эхнэрээ тоохгүй байж үзвэл яадийн…
    Нөгөө талаас аливаа зүйл ихдээд ирэхээрээ бас үнэ цэнээ алддаг шүү дээ. 30 мин тутамд утасдана гэдэг арай л их юм бишүү? Яадаж 2, 3 цаг болоод нэг залгаж бай. Эхнэр чинь чиний энэ хэтэрсэн үйлдлээс бүр залхцан байвал яанаа. Тэгвэл чиний халамж цаадахад чинь эсрэгээрээ бүр дарамт болж байгаа шд.

  33. g says:

    За даа найз минь эмэгтэй хүн өөрөө л шуналаа дарахгүй бол эрчүүд мянга хичээгээд болдоггүй л юм билээ. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдэгтэй адил гэсэн үг л дээ. Найз нь олон ч нөхөртэй бүсгүйчүүдтэй учир ургуулж явлаа. Тэдгээрийн дотор ядарснаасаа задарсан нь илүү олон байлаа. Бүгд л ямар нэгэн юманд сэтгэл гонсгор улсууд л байдаг юм.

  34. Saturn says:

    Жаргалтай газар хүн тогтдоггүй, өвстэй газар мал тогтдоггүй гэж… Бүх зүйлийг 10 хуруу тэгш байлган гэж юу байхав…

  35. Mars says:

    Эрэгтэй хvн ангараг гаригаас ирсэн эмэгтэй хvн сугар гаригаас ирсэн шvv энэ тухай нийтлэл net-ээс олж vзээрэй бvх асуултын хариугаа олно!

  36. DIVINEbitch says:

    Magic-t handaj helehed. Uneheer tegeed bval “ENE ingej l baidag yum gesen” bodoltoi boldog shuu. Tegeed toohoo bolino. Chinii hiij ugch bgaa yumnuudiig chini yuman chinii toohgui. Yum hyazgaartai bsan ni deer bdag yum. Uneheer em er geltgui davardag gej unen ug shuu.

  37. D456 says:

    @Magic чи хэт давраагаад бн. Эр эм гэлтгүй дорхноо давардаг. Байнга л ингэж байна гэж боддог болчихдог байх. Одоо аргаа өөрчилсөн нь дээр дээ.

  38. Magic says:

    Sain uu. Deerhi zaluugiin bichsen zuiliin esreg zovlon nadad bgaa gevel yah uu? Busguichuudiig yaj hairlah yostoi yum be ? bi ch bas yaahaa medehee baichlaa.
    Minii hair minii hani gej duuddag, udur bur unsdeg ajild ni hurgej uguud unsene ajlas ni tosch avaad mun l unsene 30-50 minut bolood zalgana ajil ni her bna haana yu hj bna minii tuslamj demjleg yu bna gee l, 1 salbart ajildag bolhooroo zarimdaa ajliig ni amjuulj bichig sachigiig ni ch yanzlah tohioldol bdag bi amjuulj chaddag. Bi tuunii tuluu hiisen buhendee setgel hangaluun bdag harin ter nadad bayarlalaa talarhalaa geh ni buu hel ene ingej bh yostoi gesen shig haritsaj uram hugalah yum. Ene bdlaa heleheer bolichihgui yu chi gee l heruul boloh yum. Za geriin ajild bol yarih yum bhgui TV haraa l hevtchih ni bi uilchlegch hehehe shudraga bus iim bdal hezee negen tsagt ugui bolno gej naidaj tevchih yum. Bi yah yostoi ve ? Bi hool hiihdee tuunees iluu, bi yum ugaahdaa tuunees iluu, bi yum induudehdee tuunees iluu ene buhend maani durgui bdag yum bolov uu ?

  39. org says:

    yostoi yostoi

  40. problem says:

    emegteichuud er ni ih shunaltai bdag shuu dee, nuhurtei baij hen neg naiz nuhud ni nuuts amragtai bval bi bas yagaad baij bolohgui gej jisheenii.
    er ni naiz nuhud ih nolooldog yum shuu. nuuts amrag yu ni buruu bgaag oilgohgui yum, ug ni ger buluud hoorondoo yarij tohirood baij boldogguiyum bhdaa gej boddog shdee.
    nuuts amaragtai bolohod ter halamj ntr noloolohgui bhoo.

  41. D456 says:

     За эмэгтэйчүүд минь бичээд бгаарай. Зөвхөн энэ залууд ч биш, олон эрэгтэй хүнд хэрэг болно шүү.

  42. tseee says:

    cham shig saihan zaluu l emegtei hvnd hani tvshig numur nuulug jinheneesee bolj chaddag, teriig ug ni hvvhnvvd meddeg tegsen murtluu l tern hudlaa ch gesen saihan zvild durtai baidag sonin shv.

  43. nemeh says:

    ajild oruul gedeg ih zuw zuil bn. anhaaral halamj dutuu tawilaa ene ter gedeg 100huwi chamaas bolood ingej uurlaj buhimdaj bgaa yum bish. chinii talaas ih usreed l 10huwi l baigaa uldsen heseg ni ter gerteee suuh, geriin ajil, huuhed shuuhad, mungu tugrug, how jiw geh metchilen busad zuilsees bolj baigaa yum. emegtei hun bur jijighen asuudald ch ter ni sanaagaa demii zowooj setgeleesee archichihaj chaddaggui uuriiguu zowoochdog taltai. teriigee l chamtai huwaaltsah ged baihgui yu. anhaaral halamj gedeg ni sex bolon unsehees gadna chi nudee neegeed yag yu ehneriin tani sanaag zowoogood bgaag anzaarch haraad teren der ni er hun shig shiidwert hurehed ni tuslah ged uzwel yamaraw…

    yu bolohgui baigaag oilgohgui bol neg shunu noiroo hasaj bgaad sain asuuj lawal harin heruul hiiw ee!!! 

  44. Алтанзул says:

    яасан хөөрхөн юм бичдийн бэ кк үнэнээ л бичсэн чинь их таалагдлаа яг л нийтлэг монгол эр нөхрийн дүр төрх харагдаж байна кк. Яахав дээ шалтгаан нь их амарханш дээ Эрэгтэй, эмэгтэй хүмүүс чинь шаал өөр бүтэцтэй улсууд л байхгүй юу. Тэгээл тэр. Эхнэрийнхээ хэлээд байгаа юмнаас 50% г нь тусгаж аваад хэрэгжүүлээд үз. тэгээ л болошд Зуун хувь хэрэгжүүлнэ гэж угаасаа боломжгүй ээ хэхэ Бас нэг юм хэлэхэд завгүй, ажилтай эхнэр хэзээ ч нөхөртөө ийм юм үглэдэггүймаа. Авгайгаа ажилд оруул

  45. CCC says:

    hehe ineedtei yumaa erchuudiin nvdeer amidral iim bdgin bh daa, getel bi yag l chini ehner shig shde buh emegteichuud barag adilhan um husdeg bhaa, eniig unshsan yag l manai nuhur shig um bichsen bna. Negent iim bodoltoi bol odoo yu yarih ve de getel emegteichuud odor bvr unsuulj tevruulj goy ug heluleh durtai bdag bas magtuulah. Chi hayas tsetsgin baglaa avad orj bai bas haaya oroid 2ulahnaa gaduur alhaj bno sonirholgui bsan ch hamagui tsoohon shudee. Bas sanaadguigeer kino ch ymuu uz uzej bai joohon yumand emegteichud bayrldag shuu bas huurhun saihan gj magtaj bgarai haaydaa ch gesen za amjilt setgeleesee chi neg usnii boolt bariad orhod l bayrlana daa hehe

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.