– Би чамд ямар харагдаж байна гэж эрчүүдээс хэзээ ч битгий асууж байгаарай. Ингэж асуух нь үнэндээ тэнэг зүйл юм. Учир нь эрчүүд хүүхнүүдийн боддогоос ч илүү шийдэмгий хүмүүс. Хэрэв танд сэтгэлээ бүрэн нээхэд ямар нэг эргэлзээтэй зүйл гараагүй л бол тэр аль хэдийнэ гэрлэх санал тавьчихсан байх байсан. Харин одоог хүртэл энэ талаар ам нээхгүй байна гэдэг нь тантай дэр нэгтгэхдээ бүрэн итгэлгүй байгаагийн шинж.
– Эр хүний өмнө сул дорой байдлаа хэзээ ч бүү харуулаарай. Энэ байдал таны эр хүнийг татаж өөрийн болгох жинхэнэ мөрөөдөлдөө хүрэх замд чинь саад болж мэдэх юм шүү. Гэхдээ сул дорой харагдахгүй гээд ихэмсэг, хямсгар, яравгар байж болохгүй. Эрч хүчтэй эмэгтэй гэдэг чинь үүнээс тэс өөр ойлголт юм.
– Өөртөө сайн хүний араас үхэн хатан гүйх хэрэггүй. Зүгээр л өөр дээрээ ирэхийг нь тэвчээртэй хүлээ. Харин түүнийг өөр дээрээ ирэх мөчид өөрийгөө хэн болохыг харуулах хэрэгтэй.
– Эрэгтэй хүн сексийн гол өдөөгч байдаг. Тэд ямагт сексийн санаачилгыг гартаа авч эсрэг хүйстнээ эзэмддэг. Эр хүн секс хийсэн эмэгтэй болгонтойгоо сэтгэлийн холбоо тогтоогоод байдаггүй, тэгэх ч шаардлагагүй гэж үздэг. Тэгээд ч секс гэдэг бие биедээ хайртай хайргүй эсэхээс үл хамааран оршдог, хэдийд ч өдөөгдөхөд бэлэн байдаг нэг ёсны таашаал, бие сэтгэлийн зугаа юм. Тиймээс нэг оронд орсноор та хоёрын харилцаа илүү дотно болно гэдэгт хэт их найдлага тавиад хэрэггүй л болов уу. Харин ч унтлаганы өрөөнөөс гадуур цагийг хөгжилтэй өнгөрөөх тусам эрчүүд эмэгтэй хүнд илүүтэй гүнзгий татагддаг.
/Хань/
5 Comments
Эрчүүд гэж сонин хүмүүс гэдгийг энэ сайтнаас шууд л харж байна. Эхнэр нь өөр залуутай явалдаад салчихаар хойноос нь үхээд хатаад санаад байдаг. Эхнэр нь орон гэрээ, үр хүүхдээ сайхан аваад явахаар өөр хүүхэн эргүүлээд алга болдог. Тэгчээд уучлалт гуйгаад байдаг гэж байгаа… Ойлгомжгүй, тархигүй, бодлогогүй… Тэдэнтэй яаж харилцах тухай ярихгүйгээр тэднийг хэрхэн амьтан шиг сургах вэ гэдэг тухай яригдах хэрэгтэй юм шиг байхын.
xexe … tenegtdeg bshd. jam bol jam. xazaij bolno. chi mundag baij bolno. gexdee l jamaas xazaigad xaa l xoldooch.
Bi lav erch huchtei bi baatar huuhnuuded uneheer durgui Yahav gadniihan shig bertegchin garuud l ger buliin orlogoo share-leh gej durtai baidag baih bi bol ehneree baitugai hadmuudaa chirj yavaagaaraa baharhaj amidardag er hun baina Sul doroi erchuud esvel hogiin yandan garuud ehneree hoshgiruulj amidardag yum TIIMUU ZALUUSAA
Ер нь бүгд л үнэн бншд. нэг залуу таалагдаад бхаар нь өөрийнхөө араас гүйлгэхээр шийдсэн дээ. Чааваас минь жил гаран. араас гүйсийм даа. 2 жил үерхээд гэрэлсэн. Одоо харин бид 2 сайхан амьдарч бгаа. Ер нь хэн хэнийгээ сайн таньж мэдэх л хэргтэй дээ.
1 4 unen bna shuu. emegteichuud sain unshaad av.