Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ сайтын байнгын бус хэрэглэгч нь юм. Бичигдсэн нийтлэлүүдийг, хүмүүсийн бичсэн комментүүдийг ч мөн уншдаг. Уншаад төрсөн сэтгэгдэл гэвэл янз янз л даа. Зовлон бас жаргал нь ч, бахархмаар эсвэл жигшин зэвүүцмээр, бүр инээд хүрмээр хөгжилтэй эсвэл тэнэглэл, мөн танин мэдэхүйн шинжтэй хэрэгтэй зүйлүүд ч байх юм билээ. Өөрөөр хэлбэл амьдралын олон өнгөн дундах гэрэл бас сүүдэр…
Нийтлэл бичих болсон шалтгаан маань та бүгдийн зөвлөгөөг, санал бодлыг сонсьё, хэрэгтэй санааг нь өөртөө тусгаж авьё, шалтгаантай шалтгаангүй харааж загнах нэгнийх нь үгийг ч сонсьё гэсэн юмаа. Далимд нь хэлэхэд энд коммент үлдээгчдийн санаа бодол ихэнхдээ нийтлэлээсээ илүү ач холбогдолтой байх шиг санагддаг. Гагцхүү коммент бичигчид маань үзэл бодлоо элдэв хараалын үггүйгээр соёлтой илэрхийлж баймаар санагддаг юмаа, шинэ Монголын шинэ үеийн 21-р зууны залуус бид харилцааны соёлд суралцах ёстой шүү дээ.
Миний бие 30-аад насны залуу л даа, нэлээд их зүйлийг үзэж, сурч, алдаж онож, даван туулж, гуньж гутарч бас баярлаж хөөрч энэ хүртэл амьдарч дээ. Анх гадаадын нэг оронд сурч байхдаа эх-эхнэртэйгээ танилцаж, дурлаж (миний анхны дурлал байсийн) улмаар гэр бүл болсон. 4 жил амьдраад салсан, мэдээж хэн хэн маань залуу байсан болохоор 2-уулаа л алдаж оносон санагддаг. Дараа нь Казакстанд ажлаар явж байхдаа нэг казак бүсгүйтэй танилцаж сэтгэл зүрхээрээ дурлаж билээ, хамт амьдрана гэдэгтээ ч итгэлтэй байсан. Гэтэл гадаадын иргэн, өөр ёс заншилтай гээд гэрийнхэн нь зөвшөөрдөггүй тас хориод бидний харилцаа жил орчим үргэлжлээд л болисон доо. Ингээд сэтгэл зүйн 2 том цохилтод орсондоо ч тэр юмуу хүнтэй гэрлэх тухай ер бодохоо болисон юмаа.
Тэрнээс хойш нэлээн олон жил хэн нэгэнтэй үерхсэнгүй дурласангүй, зөвхөн сексийн хамтрагч байх тохироотойгоор ганц нэг бүсгүйтэй л хааяахан уулздаг байлаа. Энэ хооронд хувийн бизнесээ босгох гэж зөвхөн ажил ажил гэж явсаар олон жил өнгөрчээ. Өглөөнөөс үдэш хүртэл ажлын мал шиг л зүтгэж дээ. Шоу цэнгээн ч гэж явдаггүй, угаасаа огт уудаггүй болохоор уусан идсэн хүмүүсээс харин ч зугтаадаг юмаа. Одоо ингээд эргээд харсан чинь учиргүй том биш ч, гайгүй томхон компани хэд хэдэн бизнесийг өөртөө бий болгочиж, гэтэл сэтгэл дотор минь хов хоосон орон зай. Хүн бол сэтгэлийн амьтан гэдэг үнэн болохыг өөр дээрээ мэдэрдэг боллоо сүүлийн үед, нас ч нөлөөлдөг байх. Гэр бүлийн аз жаргал, халуун дулаан орчин, хайрлах хайрлуулах зөвхөн мөрөөдөлд минь л байсаар. Ганцаараа олон жил явсан болхоор ч тэр юмуу нэлээн зожиг ч болсон юм шиг, ямартай ч ганцаараа байгаад бүр дасчиж.
Гэхдээ би амьдрал минь, сэтгэл минь ийм байнаа гээд гутрахгүй байна, амьдралдаа шинэ өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ гэдгийг л хүчтэй мэдэрч байна. Хэзээ нэг цагт заяаны ханьтайгаа учирч үр хүүхэдтэй болох нь ойлгомжтой болохоор тэр хүртэл би өөрийгөө бас бэлдэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Эмэгтэй хүнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг эр хүний нийтлэг алдаа дутагдлаасаа засья, өөрийнхөө сул тал алдаа дутагдлыг мэдэрье, бас өөрчлөгдье гэдэг үүднээс та бүхнээс зөвлөгөө хүсч байна. Энэ сайтад бичигдсэн нийтлэлүүдэд гэр бүлийн зөрчил маргаан, эхнэр нөхрийн үл ойлголцол их бичигдсэн байхийн, тэр дундаа зөрчил маргаан нөхрөөс нь илүү их шалтгаалдаг ч юм шиг. Тэгэхээр та бүхэн зөвлөөч. Халуун дулаан “зөв” гэр бүлийн тухай, эмэгтэй хүн эр нөхрөө ямар байгаасай гэж хүсдэг тухай, эрчүүдийн харилцаандаа алддаг шалтгаанууд, эрчүүд эхнэртэйгээ хэрхэн харилцдаг байвал гэр бүлийн харилцаанд эерэгээр нөлөөлөхийн бол, эмэгтэй хүн юу хүсдэг вэ нөхрөөсөө… гээд гэр бүл, эхнэр нөхрийн харилцааны тухайд туршлагаасаа хуваалцана уу. Бусад хүмүүст ч энэ зөвлөгөөнүүд тус болох нь дамжиггүй.
Та бүхэнд баярлалаа.
30 Comments
Bvgdend ni mend. Minii huwid durlamtgai zaluu lda. Gehdee bi chin setgeleesee durlasan udaa brag l bhgui d. Hamgiin svvld negen egchmed bvsguid setgel aldarch uhaan sanaa samuurch olon shono noirgui honoson do. Uchir ni bi tuunteigee uulzaj chadahgui odor honogiig ongroodog bla. Tiimees bi tewcheer alduuran ter bvsguig martahiig hvssen ym. Gewch ter bvsgui mniii bodol sanaanaas er garahgui zvvdend mini noyorhoh bolood udaj baina. Tgd bi tvvnteigee dahij holboo togtooy gj bodood utas ruu ni zalgah geheer er bolj ogohgui yma. Minii huwid ter bvsgui ix nandin hvn ld. Yagad gwl ter mnii anhnii gal haluun durlal mini bsn ym. Yagad bi tvvntei haritsaagaa taslah bolson be geher bi tvvniig odor shonogui boddog bhad ter harin tm bish bsn ym shig bgn. Yagad geheer ter uulzax odroo bainga uhraaj sanasan setgel zvrhiig mini sharhluulsan ym. Gewch bi bvgdiig dahin shineer ehlvvlehiig hvsch baigaa yma. Ene zow esehiig ta bvgdeesee asuuh gsn ym. Nadad vnetei zowlogoo ogch tuslax.g chin setgeleesee hvsii.
Bvgdend ni mend. Minii huwid durlamtgai zaluu lda. Gehdee bi chin setgeleesee durlasan udaa brag l bhgui d. Hamgiin svvld negen egchmed bvsguid setgel aldarch uhaan sanaa samuurch olon shono noirgui honoson do. Uchir ni bi tuunteigee uulzaj chadahgui odor honogiig ongroodog bla. Tiimees bi tewcheer alduuran ter bvsguig martahiig hvssen ym. Gewch ter bvsgui mniii bodol sanaanaas er garahgui zvvdend mini noyorhoh bolood udaj baina. Tgd bi tvvnteigee dahij holboo togtooy gj bodood utas ruu ni zalgah geheer er bolj ogohgui yma. Minii huwid ter bvsgui ix nandin hvn ld. Yagad gwl ter mnii anhnii gal haluun durlal mini bsn ym. Yagad bi tvvntei haritsaagaa taslah bolson be geher bi tvvniig odor shonogui boddog bhad ter harin tm bish bsn ym shig bgn. Yagad geheer ter uulzax odroo bainga uhraaj sanasan setgel zvrhiig mini sharhluulsan ym. Gewch bi bvgdiig dahin shineer ehlvvlehiig hvsch baigaa yma. Ene zow esehiig ta bvgdeesee asuuh gsn ym. Nadad vnetei zowlogoo ogch tuslax.g chin setgeleesee hvsii.
tergeld like.
ymar uran yaruu uhaalag hvmvvs we. Mongoliin zaluus maani nom ih unshdag bololtoi. Bvgdend ni amjilt
minii bodloor hosuud hoorondoo sain yriltsaj, oilgoltsoj baih l heregtei sanagddag. Bi odoo 1 ohintoi naiz zaluugaasaa salaad hagas jil boljee. ene hugatsaand ih zuiliig bodoj eregtsuullee. yagaad bolj buteegui um boloo gej?
Bid 2 gants ch udaa am muriij uzeegui, bi ih huleetstei, halamjtai baisan gej uuriiguu boddog, tuundee ch ih hairtai baisan. Hamgiin gol ni neelttei baij chadaaguid l baigaa um shig baigaan. manai hun bas ih duugui hun baisan. 2 laa dotogshoo shanalaad l , yu bodoj ywaagaa helehgui l baigaad baihaar yaj ch oilgoltsoh um bilee. haaya nadad iim tolowlogootei baina geed yrihaar ni bi yaj tus dem boloh we? geed l dotroo shanalaad l ywaad baidag bailaa. Getel ene maani suuld ni salaltaar duussan da. Er ni tegeed er em geltgui uursdiiguu biy biydee sain oilguulj l baih heregtei um baina lee de.
tegeed emegtei hund deer ni hair, baga zereg halamj l heregtei um boluu da.
Сайн залуу байна. Эмэгтэй хунд халамж, хайр, унсэлт, тэврэлт, дулаан зеелен уг л хэрэгтэй. Туунийг огч чадвал чи хэд дахин ихийг эмэгтэйгээсээ олж авна. Тийм болоХоор шударга ,бас итгэл даахаар л бай. Оор юу ч хэрэггуйээ
Sain, saihan hania haij baigaa zaluu bna
Зөв бодолтой залуу юм. Амжилт хүсье.Хайртай хүнтэйгээ л суугаарай
a girl ….. chi mash uhaalag ym bn magadgvi iim bolohoor chin l ter boyfreind chin chamd hairtai bs chamag hvndeldeg bhoo…….
harin zaluu min chamd zowlohod hvneee sain tanij suugarai tgkv bol neg nasaara zowno shu uhaalag hoorhon halamjtai sain bvsgvitei uchruulahiig burhanaas gui …. bs tiim bvsgvitei uchirwal nasan turshda hairlaj hvndelnee gj burhand amla……. sanaa sain bol zaya sain gdg shd te amjilt zalu min hariu bichhiig hvswel tergelsaran1222@yahoo.com shu
би нөхөртөө маш их хайртай бас маш их халамжтай байж байгаад л алдсан даа. архи уугаад буудал хэсээд явчихдаг байсан. яаж ч хичээгээд нэмэргүй. эрэгтэй хүнд халамж лав зохидоггүйн байна лээдээ.
hi bi 24 nastai .Hvntei suuj baigaagvi l dee gehdee ingej amidarwal saihan amidarna ene ter gesen togtson dvrem tomeo bhgvi bhaa.Tuhain 2 hvnii setgel niilemjiin asuudal gol bhaa.Negen setgeleer zopilgo neg negen zvg rvv hamt alhahiig heleh bh.Medeej emegtei hvn hairlaj halamjluulahiig hvsne.Nohoroo ch bas hairlaj halamjlah heregtei bh6
Анх ямар хүнд дурласан бэ, тэр хүнээ тэр чигээр нь хайрлаарай. өөрчлөх гэж хичээгээд хэрэггүй шүү. Анх чадалтай, эрч хүчтэй, хөгжилтэй, дэгжин хөөрхөн бүсгүйг харж хайрлаж өөрийн болгочихоод, ажлаас нь гаргаж гэрт суулгах гэж, хэндээ сайхан харагдах гээд байгаам бэ гээд аятайхан хувцаслахыг нь болиулах гэж, найз охидтой нь ч уулзуулахгүй гэж цагдаж хорьж болохгүй шүү. Хэрвээ чамд гэртээ суугаад, хэнтэй ч уулздаггүй, ажил хийхгүй ч сэтгэл хангалуун байдаг хүн хэрэгтэй бол анхнаасаа тийм л хүнийг олж аваарай.
T
helehed amarhan ch hiihed hetsuu amidral shuu deee…, shan zuvulj helj bolno haramsaltai ni helsenee heregjuulj chaddaggui tiim bolohoor ooriinhooroo bh ni chuhal…, bi gehed 2 nukhuruus salsan…, ehnii nukhuruu hairlaj chadalgui ooroo hayasan…, 2 dahia neg aldsan odoo aldaj bolohgui gej bodson ch hayagdsan…,
Хүн бүр нэгэн хэвээр цутгагдаагүй хүн бүр өөрийн гэсэн араншинтай амьдралын ухаантай байдаг даа. Тийм болохор ингэ тэг гэж бичимгүй санагдлаа.
Хамгийн гол нь гэр бүл төлөвлөлт сайн хийгээрэй. Нэг бүсгүйтэй танилцдаг жил тойрохгүй үр хүүхэдтэй болдог , заа тэгээд хамт амьдардаг таарахгүй асуудлууд гардаг нэг бол эхнэр/нөхөр нь хэн нэгэнд дурладаг цаашлаад хайраа одоо оллоо гээд замын дундаас ухардаг юм бол байж болохгүй.
Юу ч гэсэн хүнтэй танилц болзоонд яв хэсэг тусдаа гадуур уулзаж яваад, дараагаар нь нэг гэрт хамтран амьдрагч маягаар амьдарч үз. Хамт амьдраад ирэхээр бие биенээ илүү сайн ойлгож үнэхээр таарах хүн мөнүү гэдэг нь мэдрэгдээд ирэх болно. Энэ хугацаандаа үр хүүхэд яаран гаргах хэрэггүй танилц бие биендээ уус л гэмээр байна даа.
Миний хувьд нөхөртэйгөө хамт амьдраад 9 жил батлуулаад 5 жил болж байна. Эхний 1 жилдээ бид 2 тусдаа амьдардаг байлаа. Дараа нь 3 жил хамтран амьдарч сайхан муухай, амьдралын баяр баясал гуниг зовлонг хамтдаа 3 жил үзсээн. Бие биенийгээ ч таньж амжсан. Гэрлээд 2 жилийн дараа хүүхэдтэй болсон /хүүхдийн төлөвлөөгөөгөө 5 жил гэж яриж байсан юм/
Миний нөхөр их халамжтай сайн залуу л даа, тамхи татдаг ч архи уухгүй, авгай хүүхэн эргүүлэхгүй, мөрийтэй тоглоом шоу цэнгээн хэсэхгүй. Гэхдээ сардаа ганц удаа 3 найзтайгаа 24 цагаар покер тоглодог юм. За тэгээд 24 цагийн чөлөөнд бол 4 гэрийн аль нэгэнд нь тоглоно доо хө. Хардаад байх ч хэрэг байхгүй. Хоол хийхэд ногоо цэвэрлээд махаа хөшиглөөд өгнө. Угаалга гарвал хүн жинсэн өмнө орны даавуу базаад өгнө. Хүүхдээ өдөр ээлжлээд авчихна. Ажилдаа явахдаа болон орой тарж ирэхдээ хүү бид 2ыг байнга үнсэнэ. Хааяа хэрүүл гарнаа айл болсон хойно. Гэхдээ хэрэлдээд ярзалзаад байхгүй битгий ингээ хайраа 2лаа ярилцай гээд асуудлыг маш тайвнаар хүлээж авдаг юм.
Бид баян хосууд биш л дээ одоогоор байр орон унаа тэрэг банкандаа хадгалсан мөнгөгүй ч халуун хайраар амьдраад л байна. Ёстой л нөгөө “Амьдрал төсөл” гэдэг кинон дээр гардаг шиг л байдаг юм даа.
Ер нь тэгээд амьдрал гэдэг эр хүний Ноён нуруу эхнэр хүний тэсвэр тэвчээр дээр тогтдог үнэн юм билээ. Би өөрийхөө нөхрөөр онгирох гэсэн юм биш лдээ зөвөөр хүлээж аваарай гол нь олон жил хамт байхаар нэг хүн шиг сэтгэж, бодож бие биедээ их уусдаг юм байна лээ. За чамд амжилт хүсье дээ
Gol ni 2 biêndee unen setgeleese hairtai bj, 2 biënee bgaagaar ni hairlaj yavhad l buh zuil saihan bna doo. Tuunees bish ali neg ni hairtai bgaad nuguuduu hairluulah gj uur hunii durd toglOh yum bol tegeel nuguu eldeviin asuudluud ni amidraliin yavtsad hussen huseegui l garch ireh bolno.Hairtai busguiteigee uchiraad uur heniig ch bish gantshan chamaig l hairaldag, tiim setgeliig ni jargaaj amidraarai. az jargal zuvhun chinii gart bgaa shuu amjilt!!
Emegtei hun tsetseg hoyor adilhan gedeg dee.Usiig husdeg tsetseg hairiig husdeg emegtei.Jinhene baigaagaar mini namaig hairlahiig l husne.
халамж анхаарал бас нээлттэй ярилцаж эмэгтэйнхээ үгийг сайн сонсдог байвал зүгээрдээ тэгээд гэр бүлээ 1д тавьдаг бол ямар ч асуудал алгаа
Zayanii hani zam deeree. Harin tuuniig olj zev songoh eseh ni chuhal. Sain hani bol nasnii chimeg, muu hani bol nasnii tam. Chi ganzaar baigaad ganzaardaj bolno, harin myy hanitai bol bur door ganzaardliig mederne. Negent herenge menge, ajliin batalgaagaa bii bolgoson, zev amidrah arga helberee olchihson bol odoo biye beldeed l, zev hunee olohod l bolno. No problems at all.
.Chi ene baidlaaraa sudalj medej turshlaga suuh geseer 3 jil bolohiin bol chinii setgeld taarah emegtei oldohgui yahir hatuu hardsan negen bolno .Emegteichuud yamar eregteid durtai be gebel
1.halamjtai,chin setgeleesee hairladag,amidralaa abaad yabah chadbartai,aab eejiin uuriin aab eej shig hairladag,arhi uuddaggui araar tabidaggui,tsarai zus bie haa dajgui za daa er ni bol hair daa.Er ni emetei huniig uurtai dogshin,hartai bolgoh yumuu esbel chamaig hairlasan, halamjlsan chinii tuluu bugdiin hiildeg bolgoh ni chamaas shaltgaalna.Chi her zereg ehneree hairlaj halamjlana ehner chin mun adil
end bicheed bdag erchuudiin esvel huuhnuudiin nohruudiinh n yag esreg n bval zug
sain bnuu????Minii 1 naiz saihan busgui baidag yumaa..odoo 30tai.. huntei er gerlej bgaagui…2005 ond surguulaa togsood yapond ajilj amidarsaar mongoldoo ireed udaagui bna…bas naiz zaluu nohorgui gantsaardsan hun bdag.. nohor huuhedtei bolj amjaagui nohor haigaad yavaltai bish nas mini yavaad bdag yaanaa gej sanaa zovson hun bdag…tsarai zuseeree dajgui saihan busgui bii..aash zangiin huvid bol daruuhan engiin.. husvel taniltsuulj bolno shuu.. ID-gee uldeegeerei
Сайн уу. Эмэгтэй хүмүүс багахан анхаарал халамжинд л баярладаг шүү дээ. би ч бас гадаадад хэдэн жил ажилласан гэхдээ амьдрал зохиож байсан туршлага байхгүй л дээ. Aмьдрал дээр итгэж амьдрах хүн ховор болчихсон ч юм шиг… Тэглээ ч амьдралын төлөө зүтгэж байхад заяаны хань олдоно гэж итгэдэг ш дээ. Чамд амжилт хүсье.
Сайн уу. Эмэгтэй хүмүүс багахан анхаарал халамжинд л баярладаг шүү дээ. би ч бас гадаадад хэдэн жил ажилласан гэхдээ амьдрал зохиож байсан туршлага байхгүй л дээ. Aмьдрал дээр итгэж амьдрах хүн ховор болчихсон ч юм шиг… Тэглээ ч амьдралын төлөө зүтгэж байхад заяаны хань олдоно гэж итгэдэг ш дээ. Чамд амжилт хүсье.
hi. oort chin joohon tus boloh bolow uu geed bichij bna. my boyfriendiin hiideg, gargadag uildel nadad taalagddag. gehdee hun bolgon oor baih. gehdee uunees sanaa awna biz gej naidaj bna. bi urid n heden boyfriendtei baisan ch niitsej chadaagui. harin ene zaluutaigaa ih taarch baigaa, bi bodohdoo ter mini emegtei hun bolgonii moroodoliin zaluu baih gej boddog :D. Ooriigoo bi aztaid tootsoj ywaa.
ingeed zarim zuiliig jagsaay.
1. minii zaluu tiim ch tsarailag bish, zugeer l dundaj zaluu baih gadnah turhuusuu gehdee ternii oortei itgeltei baidal n ooriig n ih huchirheg haragduuldag. tiimees oortei itgeltei baidal yu yunaas chuhal. hudlaa ongiroh bish.
2. namaig ter mini ymar uhaalag, ymar huurhun, ymar saihan hun bolohiig mini urgelj sanuulj heldeg. neg esondoo uramiin ugeer ih tetgedeg haramgui heldeg. ter n nadad ih oortoo itgeh itgel toruuldeg. medeej bi ooriigoo ymar tuwshind baigaa, ymarshuuhan haragddag gedegee meddeg ch hunees tiim ug sonsoh ih goe. bas tuundee itgeh itgel ulam bur ihesdeg. medeej nadaas saihan, huurhun busguichuud olonch ter mini namaig huurhun, saihan gedegiig n mini olj hardag gedegiig ih mederdeg. medeej hudlaa tsaasan malgai omsgood utga uchirgui ursgaad baina gesen ug bish. zuw tsagt zuw yuman deer goe uramiin ug heldeg.
3. Ooroo ooriinhooroo baih. ahnaasaa l ooriinhoo ymarshuuhan zan chanartai, er n ooriin shinj baidlaa zowoor gargah heregtei. hudlaa mask omsoj baigaad erguulj suuj eroosoo bolohgui. hen heniihee yg baigaa baidald tatagdaj chadwal bat buh hariltsaa boldog baih gej bodoj bna.
4. Chi ooroo hairtai huneesee yu husdeg ve? medeej ooriig chin hundelj, hairlaj, erhluulj, ger buliig chin hundetgej, unench, itgel daasan, huurahgui baigaasaa gej husej baigaa tiimuu. teguul tsaad hun chin ch bas ijilthen yg l tiim zuiliig chamaas husej baigaa gedegiig ih sian oilgoj, urgelj sanaj bai. tegeed unench baij, huuramag zuil buu garga, hairla, hundle. tegsen tsagt ergeed ter buhen chinii husej biagaa zuil chamd bas irne.
Minii neg boddog zuil gewel erchuud oort n taalagdsan emegteigee erguulehiin tuld ooriinhoo baidaliig ewdeed, mask omsdog yum shig. hudlaa jujigleed. medeej ooriin bolgoson tsagt ergeed ooriinhoo jinhene durd ordog getel emegtei n ter baidaliig n oilgohgui, uil oilgoltsol uusdeg. uchir n ter emegtei chin chinii huuramch durd duralsan shuu de. medeej bainga ooroosoo oor durd toglood baij chadahgui, hun ooriinhooroo baihiig husne. ene baidal n erguuleed boon asuudal uusgedeg baih gej boddog. tiimees Yg l baigaagaar chin hairlah hunee oloh n chuhal baih.
Goodluck.
Хүн хүнээрээ дутаж амьдардаг жамтай хорвоод эр эм хоёр нэгэн сэтгэлээр хамтдаа байж гэр бүлийн жаргал гэгч гарч ирдэг гэж ойлгодог. Сэтгэл нь нэгэн зүгт байж чадаагүй нөхцөлд гэр бүлийн дулаан уур амьсгал үгүй болдог. “Нэгэн эмэгтэй” гэсэн энэ л нэрээрээ би үргэлж энэ сайтанд сэтгэгдэл үлдээхдээ үүнийгээ л голцуу бичдэг. Мөнгө болон өнгө харсан амьдрал хэзээ ч амьдрал болдоггүй. Өнөөгийн нийгэмд илүүг харж билүүг долоосон, амьралдаа гутарч уусан хүмүүс их болж. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж хань ижилтэйгээ нэгэн зүгрүү харж амьдрах нь хамгийн сайхан гэж хувьдаа боддог. Эмэгтэй хүн гэдэг баярлахдаа ч гомдохдоо ч амар улс Гэхдээ агуу их сэтгэлийн хаттай хүмүүс Харин эр хүн эр хүн шигээ байгаасай л гэж хүсдэг Заа тэгээд сайн ханьтай сайхан гэр бүлтэй болхыг хүсье Сайн ханьтай учирвал алдаж болдоггүй юм шүү
Ene odriin mend.bi ene saitaar ajliinhaa zav choloogoor bainga zochildog.bi gadaadaad ajillaj amidardag.1 huutei.nileed olon jiliin omno nohroosoo salaad odoog hurtel gantsaaraa yavj bn.ergeed ongorson tsag hugatsaag bodohod yamar ih berhsheel tuulj end hurvee gej boddogdog.odoo dahin hund itgej amidral zohiono gehees unendee aidastai bolchihoj …….dahin hund huurtagdaj gantsaaraa uldene zurh setgelee ovtgono gehees aij bn.
hamgiin tom asuudal bol unench shudraga zan, gargasan shiidberteee unench ybah ni hamgiin tom asuudal….Suulerch l bolohgyi.
bugded n ene udriin mend hurgye. minii biy gerleed 6n jil bolj bn nuhur huuhdiin hamt amidardag. yahav nadad amidrald heregtei buh l zuil bna gagtshuu sain haniin tushig nadad ih l dutagddag yum hervee bi arai tushig bolchih huntei suusan bol udiid denduu ihiig hiij buteeh bsan yum gej ih l haramsdag yum. teheer sain hani gej yug heleh ve geheer hamgiin turuund ehneree hundetgeh setgel teged halamj itgel baidiimuu gej bodoj bna yagaad gevel bi ene buh zuileer dutaj yvdag bolohoor setgel hoosrood anh nuhurtuu buh l zuiliig zoriuldag bsn setgel hundii boltson bolohoor l tegj bodogdoj bna. magadgui nuhur maani namaig demjdeg yriltsaj oilgoltsdog bas itgedeg hundeldeg bsan bol bi ene amidralaas uur yug ch husku bh bsiin. suuld n bodood bhad ed hurungu amidrald tiim ch ih heregtei bish yum bnaa 2 biynii setgel hundlel bhad buh zuil boldiin bn gej bodoj bgaa, minii huvid bol iim l zuiluudiig nuhruusuu husdeg dee.nuhurtuu buh zuiliig n hangaj uguud ch ter hair halamj hundelliig odoohondoo olj hurteegui l bna.hutheesee ch umnu salchih bh gej naidaj bgaaa.minii amidraliin gereltei tal n gevel huurhun ur min nadad bgaa uhaan 2 l bna suuder gevel namaig bnga doosh n hiideg. uuriiguu duviilguh gej uzdeg nuhur l bh shiv dee. gehdee ehner hun nuhruusuu bolovsroliin huvid iluu bna gedeg nuhurt n ih hetsuu bdg bh gedgiig oird oilgood bgaa kkk baahan nurshchihvuu daa