Сайхан амьдралыг зөвхөн бид өөрсдөө л бүтээнэ

Энэхүү захидлыг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сайтаар би хааяа орох дуртай. Хүмүүсийн амьдралд тохиолдсон сайн, муу зүйлийн талаар, түүнд бичсэн сэтгэгдлийг уншиж сургамж авах дуртай. Гэхдээ энд ихэвчлэн л эмэгтэйчүүд бичлэг оруулж нөхөртөө, эсвэл хэн нэгэнд гомдсон гомдлоо бичсэн байх юмаа. Өөрөөр хэлбэл ихэнхидээ л бараан зүйл бичсэн байдаг. Би энд өөрийнхөө амьдралыг, амьдралдаа баримтладаг өөрийнхөө бодлыг бичье гэж бодсон юм. Би өөрийгөө монголын аз жаргалаар бялхсан айлын эзэгтэй гэж боддог. Энд ямарч хар бараан зүйлс бичихгүй, та бүхэнд эерэг энерги өгч, бас заримд нь ухаарал өгөөсөй гэж бодож бичлээ. Юутай ч өөрийгөө эхлээд танилцуулъя, Би одоо 30 настай, Монголын томоохон байгууллагад жижигхэн даргын ажилтай, нөхөр 5 настай хүүгийн хамт амьдардаг. Би өөрийгөө магтаж байгаа биш шүү, гэхдээ би хөөрхөн, бас боломжийн бие хаатай, хэн ч харсан сайхан хүүхэн. Нөхөр маань төрийн байгууллагад ажилладаг, энгийн нэг монгол залуу гэхдээ царайлаг залуу шүү. Охид хүүхнүүд одоо ч араас нь зөндөө гүйдэг юм.

Би анх нөхөртэйгээ 14, 15 настай байхдаа танилцаж үерхэж байлаа. Тэр үеэс л бид 2 ирээдүйнхээ амьдралын тухай ярьдаг тохирдог байсан. Гэхдээ бид 2 бэлгийн харьцаанд бол сүүлд намайг 18 нас хүрсний дараа орж байсан. Яагаад гэвэл бид 2 хоёулаа эмэгтэй хүн 18 нас хүрч байж бүрэн бие гүйцдэг гэж үздэг байсан юм. Ингээд л бид 2 сураад л, сураад л байлаа. Тэр үед бид 2 25нас хүрч байж хүүхэдтэй болно. Тэрнээс өмнө өөрсдийгөө бэлдэж сурах ёстой гэж үздэг байлаа. Бид 2 сурахын тулд дунд нь 3 жил тусдаа амьдарсан. Энэ үед бид 2т хууралт гэж зүйл байгаагүй. Ямарч байсан би одоог хүртэл нөхрийгөө намайг хуурсан ямарч үйлдэл олж сонсоогүй, анзаараагүй.

Ингээд би 25 нас хүрлээ, хүүхэдтэй боллоо, хүссэнээрээ хүүтэй болсон. Яагаад гэвэл бид 2 хүүтэй болох сараа хүртэл тооцоолсон байсан. Жирэмсэн болсноо мэдээд бид 2 тусдаа айлын байр хөлсөлдөг болсон. Яагаад гэвэл түүний маань эцэг эх, манай эцэг эх ч бидэнд орох оронг маань бэлдэх боломжтой хүмүүс биш, тэгээд ч бид 2 хоёулаа айлын том хүүхдүүд. Гэхдээ яг намайг амаржих үед ээж маань намайг хүний байранд төрөхийг минь зөвшөөрөөгүй. Ингээд бид 2 манай гэрт амьдарлаа даа. Энд тэндэхийн сайт дээрээс уншиж байхад хүүхнүүд хүүхэд гаргаад таргалснаа зөндөө гайхсан байсан. Би ч гэсэн хүүхэд гаргахдаа 30 нэмж байсан, гэхдээ би тэр жингээ ердөө 2 сарын дотор л гээсэн. Хүн хэн нэгэнд гомдоллох биш өөрөө л зүтгэх хэрэгтэй гэж би боддог. Ингээд би хүүхэд гаргаад гэртээ удаан суугаагүй ээ. Хүүгээ 7 сартай байхад нь ажилдаа буцаад орсон. Яагаад гэвэл би 1т дээд сургууль төгссөн цагаасаа хойш ганц өдөр гэртээ зүгээр сууж үзээгүй болохоор надад гэрт сууна гэдэг үнэхээр дарамттай байсан, 2т нөхрийгөө ганцаараа зүтгэж байгааг нь удаан харж тэвчээгүй ээ үнэндээ.

Ажилдаа буцаж орохдоо нөхөр бид 2 хамгийн түрүүнд байртай болох зорилт тавьсан. Сансандаа ердөө 3 сарын дараа л хүрсэн. Бид 2 орон сууцны зээлээр 2 өрөө байртай болсон. Гэхдээ манайх шинэ байранд орсон ч ганц ч шинэ тавилга, эд хогшилгүй дандаа айлын хуучин зүйлтэй байсан. Гэхдээ л энэ бид 2ийн хамгийн жаргалтай үе байсан. Гэхдээ бид 2 зүтгэсний эцэст манайх одоо 2 байртай, бид 2 тус тусдаа машинтай. Хэн хэнийхээ гарыг харахгүй, шаардлагатай үед өөрсдийнхөө хүссэнийг хийдэг. Бас манай гэрт мөнгөний проблем гэж бараг байхгүй. Манайх их өндөр зээлтэй л дээ. Гэхдээ бид 2 урьдчилаад хэзээ хэний цалингаас ямар зээлээ төлөхөө, юу юу авахаа маш нарийн тооцдог. Жилийн эхэнд манайх яг л улс шиг тухайн жилийнхээ гэрийнхээ төсвийг баталдаг. Тэрийгээ баримталдаг.

Нөхөр бид 2 залуу хүмүүс сурч, бас ажлаа хийсэн шиг хийх ёстой гэж боддог. Бид 2 ажиллахынхаа хажуугаар хэн нэг нь заавал сурдаг, сурсаарч байгаа хүмүүс. Бас дээрээс нь манай нөхөр төрийн ажилтай, тэдний ажил бараг хэзээ ч 8 цагаас өмнө тардаггүй. Тушаалаар ажилладаг гэдэг юм. Ажлынхаа нилээд сайн ажилтан нь болохоор тухайн байгууллагынхаа найдвартай ар тал гэгдээд ажиллаад л байдаг юм. Ер нь бол ар гэрийн бүх ажил миний нуруун дээр байдаг л даа. Гэхдээ би хэзээ ч үүндээ түүртэж байгаагүй. Би 7 хоногт нэг л өдөр гэрээ цэвэрлэдэг, гэхдээ манай гэр тийм заваан айл биш, нэг гэрээ цэвэрлэхдээ би гэрээ цэвэрлэсэн шиг цэвэрлэдэг. Миний мэдэхийн миний эргэн тойронд 7 хоног бүр гэрийнхээ 3 өрөөний хивсээ угаадаг хүн байхгүй.

Бас манайх хичнээн ажилтай байсан ч бид орой бүр гэртээ хооллодог. Бас сүүлийн үед би эрүүл мэндээ бодоод өглөө босч нөхөр бид 2ийн өдрийн хоолыг ажилдаа явахаасаа өмнө хийдэг болсон. энд нэг их хугацаа ордог гэж би хэзээ ч бодож байгаагүй. Манай гэрт зүгээр суугаад зурагт үздэг нэг л хүн байгаа тэр нь миний хүү. Нөхөр бид 2 гэртээ хэзээ ч зүгээр суудаггүй. Ядаж жоохон зав гарвал ном сонин унших, нэтээс хэрэгтэй мэдээлэл авах, бас заримдаа ажлаа хийнэ дээ.

Энэ сайт, за бас бус сайт дээр бичсэн байгаагаар насанд хүрсэн байнгын сексийн харьцаатай хүмүүс 7 хоногт 2-3 байх ёстой гээд бичээд л байгаа. тэгээд эхнэрүүд нь тийм байсангүй гэж нөхрөө их шүүмжлэсэн байх юм. Гэхдээ энэ бол буруу байх гэж би боддог. Нөхөр бид 2 оюуны ажил хийдэг болохоор ер нь их ядардаг тиймээс бид 2 долоо хоногт нэг л удуу секс хийдэг. Гэхдээ сулралтай энэ гэж битгий бодоорой. Бид 2 анхнаасаа энэ зүйлд өөрөөр ханддаг болохоор нэг хийхдээ хийсэн шиг хийдэг. Зүгээр л нэг биш заавал шинэ соргогоор, цаг нөхцөөсөн ч юмуу хувиа хичээснээр биш жинхэнэ утгаараа бие биедээ таашаал өгч хийдэг. Бусад өдрүүдэд нь зүгээр л сайхан тэврэлдээд унтдаг.

Бас нээрээ энэ хүртэл 10 гаран жил хамт амьдрахад хэрүүл гарахгүй байна гэж юу байхав. Эхэндээ би өөрийн буруу ч байсан нөхрөө гуйхыг хүлээж уурлан хэд хонодог байсан. Бас болоогүй заримдаа орилж хашгирдаг байсан. Манай нөхөр харин ч тэвчээртэй маш тайван байдаг байсан. Харин нэг өдөр намайг уурлаад хашгирахад миний өөдөөс яг над шиг хашгирч уурласан. Тэгэхэд би үнэхээр их гайхаж маш их бодсон. Тэгээд 2 хүний хэрүүлд хэзээ ч ялалт гэж байдаггүй гэдгийн ухаарсандаа. Түүнээс хойш би уураа хүрэхээр дуугүй л байдаг болсон, асуудал нөхрөөс маань үүссэн байсан ч гэсэн би түрүүлж заримдаа уучлалт гуйдаг болсон. Дараа нь харин хэрүүлгүй, тайван орчинд өөрийнхөө бодлыг маш тайвнаар хэлдэг болсон хүн тэгэхээр орилж хашгирснаас илүүү ойлгодог юм билээ.

Ядаргаатай нуршуу зүйл бичсэн бол уучлаарай. Эцэст нь өөрийнхөө үзлийг нийлүүлбэл би хүн амьдралдаа зорисон зорилготой, түүндээ хүрэх тэмцэлтэй байх хэрэгтэй. Бас дээрээс нь завгүй их ажиллаж байгаа, зүтгэж байгаа хүнд элдэв бодол хэзээ ч толгойд нь ордоггүй гэж бодож байна. Тиймээс хууралт гарах нөхцөл бүрдэхгүй байх. Эцэст нь охид, хүүхнүүддээ хэлэхэд эмэгтэй хүн өдөр бүрийг шинээр мэдэрч өөртөө итгэлтэй байх хэрэгтэй, бас ямар ч зүйлд хурдан шаламгай, дайчин байх хэрэгтэй. Бас байнга инээмсэглэж бай, хичнээн их ажилтай байсан ч өөртөө заавал цаг гаргаж байгаарай. Тэгэхээр эрчүүд чамаас алхам ч холдохгүй.

Ингээд Монголынхоо бүх сайхан хосуудад аз жаргал хүсье.

55 Comments

  1. Тасарчихжээ! says:

    Өөрөөс чинь үлгэр жишээ авмаар байна. Туршлагаасаа хуваалцаж туслаач… Гэх гэтэл ерөөсөө яавч худлаа нийтлэл санагдаад, сорри. Бага насны хүүхэдтэй айл гэрээ 7хоногт ганц цэвэрлэвэл юу болох бол гэж мөхөс миний өчүүхэн оюун гайхаад болдгүй ээ. Хүүхдээ эсвэл аав ээжээрээ харуулаад 7хоногт ганц удаа гэртээ авчирдаг юм уу?! Бас, өр тавин тавин 2байр, 2машинтай болох санаа хэрхэн хэнээс чинь гарчихав аа? Тээд тэр их зээлүүд бүтээд байна гэж үү? (Тэрбумын цалинтан, эсвэл ашиг орлого нь тогтворжсон бизнестэй л биш бол) Нэг байраа хөлслүүлээд орлогоор нь өртгийг нь хийж байгаа байж болох ч энэ бол нэлээд урт хугацааны эцэст л ашгаа өгч эхлэх хэрэг. Төрийн ажилтны хамгийн өндөр цалин хэд билээ, илүү цагийн нэмэгдэл энэ тэр гэж бараг байдаг ч биш. Томилолтоор их явдаг байгаад орлого овоо байсан ч 2байр 2машин, дээр нь өөрсдийн сургалтын төлбөр(за яахав байгууллагын зардлаар сурдаг байх л даа) , хүүхдийн цэцэрлэгийн төлбөр гэх зэрэг хязгааргүй хэрэглээнд чинь хэрхэн хүрэлцэж байх юм бэ дээ хө? Би бодлоо, нөхөр нь авлигын орлоготой, энэ бүсгүй өөрөө завшиж сурсан санхүүгийн ажилтан байх… За хардсанд уучлаарай, дээрх захиа чинь хэрэв үнэн бол 4жилийн дотор яаж 2өрөө байр, 2машин лизингдэх аргаасаа хуваалцаарай. Бас, 0-5насны хүүхдийг яаж хог новш тарьдаггүй робот мэт, тавилга мэт цэмцгэр амьдруулж сургах вэ хөгшөөн? Өөр юу билээ дээ байз? Аан тийм, долоо хоногт ганц хийдэг секс чинь дандаа шинэлэг байдаг гэлээ, туршлагаасаа бичвэл жинхэнэ энэ сайтын бодлогод нийцэх болно шүү дээ?! За энэ удаагийн асуултаа өндөрлөе, заримыг нь мартчихлаа

  2. Zulaa says:

    saihan ger bvl bn amjilt…….

  3. Zulaa says:

    Saihan l ger bvl baina… iim zvil baij boliishdee hicheewel
    amjilt……..

  4. jenny says:

    estoi uuchlaarai ene uneheer hudlaa bichchij.joohon ch gsn amid yum biheech. chamd ataarhaj ntr yum ogt bish shu. ghdee l hudlaa yarihad bas uchir bii shuu hugshuun

  5. niitlegch says:

    minii niitleliig unshij setgegdel bichsen buh humuustei bayarlalaa,
    ene niitleliig bichsenees hoish minii amidrald zunduu zuil tohioldloo.
    manai nuhur bid 2 2012 ond zorison zorilgodoo hursen, namaig hamgiin ih ailgadag baisan zuilee yalj bid huurhun ohintoi bolson. unendee bi hichneen az jargaltai baisan ch huuhed gargaj gertee suuna gehees uneheer ih aidag bailaa. emegtei hun gertee suuj huuhed gargahaar ajil deerh career-aa aldana, bolomj uuruus ni toirch ungurnu gej boddog bailaa. gehdee bi zorig gargan huurhun ohin gargasan. odoo gertee suuj baina. gehdee zugeer suugaagui, bas l surch baina.
    mongoliinhoo buh hosuudad az jargal husye

  6. Haku says:

    Amjilt bid hoer jarglt hosud muruudlduu hvrhig murudj bga da

  7. Anonymous says:

    ger bvliin amidarliin 50 sex tohdog bishvv

  8. Anonymous says:

    sex hetehii hol uitgartai yma

  9. Anonymous says:

    baij boloh shvv dee bi bas iimel bailgahiig hecheej ywna hajuudhaa yaj bailgah ni emegtei hvnees shatgaana shvv dee

  10. hi says:

    Зарим хүмүүс их атаархуу юмаа. Залууст нь сургамж болсон сайхан нийтлэл байна. Баярлалаа

  11. shur says:

    huuee ene chn odoo yu beee it’s really my life bna shdee kkk gehdee bi 2 huutei geeree yalgaatai yum bna anh hashgirch uurlasan nuhur tevchij bsan daraani nuhur uuralaad gedeg ni hurtel tiilm adilhan bhdaa yahuudeee kkkkiim adilhan amidraltai ulsuud bas baidag lk yum bhdaaa

  12. nomin says:

    ih saihan niitlel bna. avah zuil ch ih blaa. bi bas ooriigoo muugui l geriin azegtei gj boddog gehdee zahidliin ezen shig iim ih tolovlood bdaggui. tolovlolgui l yaahav gehdee het tolovlood tuundee hureh gd busad zuiliig orhigduulah ni minii l huvid jaahn uitgartai bdag. ene sited dandaa l baraan taliin niitleluud tavigdaad bdag umuu gj sanagddag.za tegeed avah zuilee avaad hayahiig ni hayana bizee. zavgui uyed iluu dutuu sex, huuhen shuuhan bodogddoggui gedeg ni ch unen shuuu. tegeed dandaa surch bdag gdeg ni uneheer mundag ger bul um. good luck

  13. ZOCHIN says:

    ih uhaalag busgui bna bi ch gesen chadlaara heregjuulne bayrlala

  14. Anonymous says:

    dunkuu  avgai  be sal sal  za

  15. Anonymous says:

    dunkuu  avgai  be sal sal  za

  16. Oyunlag says:

    Sain baina u ih saihan niitlel baina. Ih zuil bodogduulla

  17. 3333 says:

    estoi mundag….

  18. sain sanaat says:

    Ha ha , ene deer commnet bichsen sonin l yum yu bichee ve sexee ihesge ch geh shig chi nerteigeer ni hajuud ni ochood zaagad ogooch. eleg hochloo.ene khishig bas nusnii alchuur avdag ch ni yu ve salfetka baidaggyu yumu ha ha. 

  19. sain sanaat says:

    Ene shal hudla gar bichjee. yun nurshuu yum. zarim i bur hiih yumoldohgyu shal hudlaa bichehee bolimoor doo

  20. zochin says:

    Ene zvgeer l muruuduluu bichtsen joohon ohin yum bishvv tegjil ssanagdlaa

  21. Anonymous says:

    зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг чинь энэ дээ. насан туршдаа сурна гэж боддог гэдэг чинь их таалагдаж байна. тархи толгойдоо өөр хүүхэн,  залуу,  сексийн байрлал бодож суухаар эрдэм сурах хэрэгтэй.

  22. BLABLA says:

    Өрөвдүүлж явсанаас атаархуулж яв гэж.. Бас л атаархуу хүмүүс их байна шүү. Гайгүй гэгээлэг гоё нийтлэл дээр байнга л нэг өөрийгөө дөвийлгөж гэсэн сэтгэгдэл их байх юмда. Нэг л их сүрхий хүн шүүмжилсэн мундаг хүмүүс. Яг өөрсдөө ямар байдаг бол…

  23. nana says:

    нэг л их өөрийгөө л магтсан хүн байна гэрээ цэвэрлэдэггүй, өглөө босоод өдрийхөө хоолыг бэлддэг хүн захаасаа аваа л байна яршиг зүгээр

  24. zayaaaa bnaaaa. says:

    yuun ch aihtar eheldiimdeeee. Tanii naad bichsen ger buliin uur amisgal ail.burt l bdag. Buuur neeeh sonirhoood unshsan chine ymar ch gots goid zuil alga. Ogloo bosood odriin tsaig bi ch gsn belddeg. gereee bol yuun 7 honoood neg sain tseverleh bi bol hichneen yadarj bsan ch zaaaval gereee tseverlej bj untah amrah tuhai boddog. 7 honog bur hivsee ugaadag genuuuu eniig.chine geriiin ezegtei bur hiideg. Ugaasaaa ingeed bicheed bval buh hunii hiidgiig l ta hiidgiin bna. Neeh saihan gots yum algaaaaa. yhav bgaa amidarlaaa l oodrog saihan talaas ni harj bichsen bna. bair mashin bol.gaihuulaad bh zuil bish hun burt l bgaaa ED. Iiim amidral jargaltai bol bi tanias iluuuu jargaltai hun bna.

  25. zayaaaa bnaaaa. says:

    yuun ch aihtar eheldiimdeeee. Tanii naad bichsen ger buliin uur amisgal ail.burt l bdag. Buuur neeeh sonirhoood unshsan chine ymar ch gots goid zuil alga. Ogloo bosood odriin tsaig bi ch gsn belddeg. gereee bol yuun 7 honoood neg sain tseverleh bi bol hichneen yadarj bsan ch zaaaval gereee tseverlej bj untah amrah tuhai boddog. 7 honog bur hivsee ugaadag genuuuu eniig.chine geriiin ezegtei bur hiideg. Ugaasaaa ingeed bicheed bval buh hunii hiidgiig l ta hiidgiin bna. Neeh saihan gots yum algaaaaa. yhav bgaa amidarlaaa l oodrog saihan talaas ni harj bichsen bna. bair mashin bol.gaihuulaad bh zuil bish hun burt l bgaaa ED. Iiim amidral jargaltai bol bi tanias iluuuu jargaltai hun bna.

  26. zayaaaa bnaaaa. says:

    yuun ch aihtar eheldiimdeeee. Tanii naad bichsen ger buliin uur amisgal ail.burt l bdag. Buuur neeeh sonirhoood unshsan chine ymar ch gots goid zuil alga. Ogloo bosood odriin tsaig bi ch gsn belddeg. gereee bol yuun 7 honoood neg sain tseverleh bi bol hichneen yadarj bsan ch zaaaval gereee tseverlej bj untah amrah tuhai boddog. 7 honog bur hivsee ugaadag genuuuu eniig.chine geriiin ezegtei bur hiideg. Ugaasaaa ingeed bicheed bval buh hunii hiidgiig l ta hiidgiin bna. Neeh saihan gots yum algaaaaa. yhav bgaa amidarlaaa l oodrog saihan talaas ni harj bichsen bna. bair mashin bol.gaihuulaad bh zuil bish hun burt l bgaaa ED. Iiim amidral jargaltai bol bi tanias iluuuu jargaltai hun bna.

  27. zochin n says:

    wooow mash zuv bodoltoi zaluuchuud bn ta 2t amjilt husey setgeld maamni bagahan gegeeleg zuils nemj ugsund gylalaaa.yag ene niitleliig unshihiin umnu bi bagiinhaa nztai chatalsan yum ter uyd nz maani yag uuriinhuu amidraliin har baraan bgag nadad yarij nuhur bnga l araaaaaar ni yvaldaad uuriig ni bytshan ohiniih ni hajuud zodoj bgaaad yarisan bi ch tuunii amidraliig meddeg bolhooroo bi yag emegtei shig zuiliig tuund heldeg bsan tuugerree l hellee.yr ni bodood bhad ar geriin amidral ali alinaas ni mash ih shaltgaalah yumdaaaa.gol ni ali ch huniig zavtai blgaj bolohgui ter chin l iluug setgel buruu zuild avtahiin neg ehlel yumuudaa

  28. Anonymous says:

    Shal uitgartai kommunist amidral bn, hoid solongos ail yumuu haashaa en

  29. Saran says:

    Saihan bnaa. Hicheeh heregtei. Bi ch bas amidralaa tolovlodog. Gehdee arai ch jiliin ehend orhiin orlogo zarlaga ene teriig tolovlodoggui. Er ni bol nohorteigoo tsaashdiin amidralaa bainga l yariltsdag. Harin het ih tolovloh durgui. Jishee ni bi ogloo bur ert bosch angli helnii hicheel 1 tsag garui hiideg. harin oroi ni ger buleeree zuragtiinhaa omno suugaad l zuragt uzej tuhain odriin uil yavdal, sonsson duulsanaa yarih durtai.
    Busaddaa handaj helehed oortoo heregtei gej bodson sanaagaa avaad l yavahad boloh bh. Hun buhnii huvi tavilan oor shuu dee

  30. munh says:

    olon zovj zuderch bgaa humuusees 1ch gesen gereltej baival boljdee.zaluuchuud min gereltej yabahin toloo bh heregtei shuu

  31. mn says:

    Ene setgegdluuded dotor avah yum tsuuhun bn. Harin ene busguin bichsen zuil dotor avah yum ih bnshuu. Ugasa Mongoliin unuugiin niigemd gal golomtoo asaagad amidrah gej zutgej bga hosuudiin neg jishee uneher zeeeelr l bair avch zutgehes uur bolomj hetsuu bnshuu dee. Bolgii gevel buh yum boldg gedgiig l ene busgui helsen bn.. Chamd bolon tanai ger buld az jargal sian siahan buhniig husyee. bitgiii shantraarai!

  32. nomio says:

    ter badarmaa yamar uruu doroi uzeltei huuhen bee,commentiig ni unshsan chin …

  33. MAORI says:

    SAIHAN BN

  34. sonin l ym says:

    yunii turuund ta 2rt amjilt husie. neg ym helhed. ta 2r sexee joohon ihsegsen n deer bha. 7 honogt 1 udaa sex hiideg gedeg chin denduu baga too bishu? id sex hiideg nasan deeree iim baga hiigeed. nohor chin araar chin amjuulaad bgaan bishu? de. tsainii tsagaar ch ymu? ene saidaar duuren bi ehnertee hairtail daa manai ehner ajil geed ih zavgui bdag. bi ehnerteigee sex hiihiig mash ih husdeg harin manai ehner nadtai 7 honogt gants l hiideg. bi yaaval deer ve? nuuts amragtai bolohu gej ch bodoj uzlee? gevch ehnertei hairtai gesen zaluus zondoo bdag ym bna lee shd. arai nohor chin bish bizdee. er hun 7 honogt 1 udaa ehnertee oirtno gedeg chin asuudal bna da. chamd tegj sanagdahgui bna u? hachirhaltai haluuhan l hosuud bna. 

  35. mmm says:

    Goy yum bichij bayarlalaa.gehde 2 doloo honogt  1 uda arai l baga yum aa.kkk

  36. Anonymous says:

    ynen yum yy moroodol met zyil bichsen bna Gehdee 70-80% bielehed bolj bn

  37. Anonymous says:

    geree zasad turuu zas turuu zasad ulsaa zas gedeg shg tsag uy hund bgac gesen buh ail urh hiceevel mgl usl maani hugjih ni gartsaagui gol ni amidrald yu es tohioldohov ene buhend busdad buruug ugulguiger buhniig uuruu davan tuulval saihan amidrah ehelel bh gej bodoj bn. tanai ger buld bolon mgl iin buh saihan ger buluuded eruul enhiig husen yuruy

  38. Anonymous says:

    tanai ger bvld az jargal xvsye saixan ger bvl bna amjilt

  39. Anonymous says:

    tanai ger bvld az jargal xvsye saixan ger bvl bna amjilt

  40. Anonymous says:

    tanai ger bvld az jargal xvsye saixan ger bvl bna amjilt

  41. Anonymous says:

    tanai ger bvld az jargal xvsye saixan ger bvl bna amjilt

  42. Anonymous says:

    tanai ger bvld az jargal xvsye saixan ger bvl bna amjilt

  43. Уншигч says:

    Атаарахаад яавах монголд маш олон гэр бүл үүн шиг болоосой. Гэхдээ тэр өрийг нь дурай болохгүй шүү

  44. Uugii says:

    Energy awlaa thanks

  45. xen negen says:

    ysn ch tugs yumdee, bux yum tuluwlusnuur bolson bn shd ain, 

  46. chutgur algad says:

    uuriguu zawal huurhun, nuhriigu tsarailag gj heleh shaardlaga bga ch ymu , ugui ch ymu, 30tai hun yarianiiha sedwiig ingj ehluulj bhad , bi yuga ch helhewde, uuriigu arail duwiilguj bichijdee, sonin bish niitlel bn

  47. badarmaa says:

    az jargaliig dagaj zaavl zovlon yvdag ymda moroodol cnine saikhan l ym baina

  48. madam says:

    uneheer neg ni hicheegeed nuguu zuragtnii umnuus salahgui, tiim uhamsargui bol tanaih shig baij chadahgui. ene ail iim baina har daa geed unshuulval hun duurailaa bla bla geel biyee umuuruud suuh zaluus ni mgld olon yum daa huurhii. ta 2 2uulaa amidraliin tuluu gesen temtseltei ni saishaaltai hereg. ta 2 2 uulaa aztai yum. chi bas gaigui uhaalag busgui bololtoi. yer ni tegeed ailiin ehneruudees bas ih yum shaltgaaldag yum shuu. dandaa l bolohgui baina geed l baival bolj baigaa yum ch bolohgui baigaa yum shig l haragdana. yag tanaih shig amidraltai hirnee bi ajliin tuluu uhen hatan zutgej baina chi namaig tejeesengui gej gomdolloj amidralaa baraanaar huleej avch baigaa ehneruuud bas zunduu l baigaa baih. alivaa yumiig yaaj harahaas l bolj baigaa yum daa.
    gegeeleg bodoltoi busgui tand az jargal husye.

  49. uka says:

    herew mongolin buh zaluu ger bul ta 2 shig iim omnoo tawsan zorilgodoo hurch chaddag mon ger bul tolowlolt saitai bol mongol uls hogjih n daamjirgui unen gewch har baraan zuil n odoogiin ene nigemd zonhilj bna shdee tiimu arhidan sogtuural hudal huurmag alham buhend l nudend il tod haragaj bna gehdee l neg n ch gesen ene bulang uzeed ta hoyrin alhsan moroor alhaasai te tegeed ta hoyrt bur oshoo iluu shan ger buliin az jargal husye baka

  50. uka says:

    herew mongolin buh zaluu ger bul ta 2 shig iim omnoo tawsan zorilgodoo hurch chaddag mon ger bul tolowlolt saitai bol mongol uls hogjih n daamjirgui unen gewch har baraan zuil n odoogiin ene nigemd zonhilj bna shdee tiimu arhidan sogtuural hudal huurmag alham buhend l nudend il tod haragaj bna gehdee l neg n ch gesen ene bulang uzeed ta hoyrin alhsan moroor alhaasai te tegeed ta hoyrt bur oshoo iluu shan ger buliin az jargal husye baka

  51. hi says:

    hun bolgon adilgui huleg bolgon joroogui, hun bodsonooroo tolovlogoo mayagaar  amidardag bol buh zuil saihan baih bailaa harin amidral husseneer boldogguidel bgaan ta 2  bol yahav zan aranshin tohirson  humuus taarchil de, neg ni hichneen huseed nogooh ni bolohgui bol yaj ch chadahgui tiim bolohoor neeh ongirood baisnii hereggui baihaa , hamgiin jargaltai emegtei ch geh shig.tanai hun 40 ch hureegui bna ter boltol yu ch boloo bilee amidrald heterhii ih itgeh hereggui.

  52. Anonymous says:

    oilgomjgui bna, 30 nastai 5 nastai huuhedtei, 5 jiliin dotor 2 bair 2 mashinii niileed 4 zuiliin zeeltei, nohor n toriin alband geheer tsalin n muu, ehner n usreed l 1500 avah bh? 3 hunii sard amidrah mongond barag tsalin n yavmaar yum? deerees n surdag bol toboruud bgaa? esvel tetgeleg avdag?

  53. hishig says:

    1 st First……………

    Maaash ih taalagdlaa Ta 2 t az jargal husey Mash ih surgamj avlaa Nulims goojood tesehguinee garj nusnii alchuur avahaas,,,

  54. Id says:

    Адис авчихая хэхэ

  55. Anonymous says:

    их сайхан гэгээлэг зүйд бичсэн байна. бас их ажилч хичээнгүй сайхан залуу гэр бүл байна. гэр бүлд тань аз жаргал хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.