Эрчүүддээ илгээх захидал

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 26 настай аз жаргалтай амьдралын төлөө зүтгэж яваа энгийн л нэг эр хүн. Энэ сайтны бичлэгүүдийг үргэлж уншдаг ч, өөрийгөө ингээд бичээд сууж байна гэж төсөөлсөнгүй.  Залуу хүний хувьд бас эр хүний хувьд бусад эрчүүд дээ өөрийнхөө бодол санаа, үзэл бодлыг илэрхийлэхийг хүссэн юм. Хүн болгон өөр өөрсдийнхөөрөө хүлээж байна биз дээ. Миний бодлоор шалтгаангүй үр дагавар гэж хэзээ ч байдаггүй. Өнөөдөр бид үнэхээр сэтгэл эмзэглэм бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсож, биеэрээ мэдэрч байна. Эхнэрээ алсан нөхрийн тухай, ээжийгээ хөнөөсөн хүүгийн тухай, салж сарниж үр хүүхдээ өнчрүүлж буй гэр бүлийн тухай, хайр дурлалаасаа урваж хар бараан бүхнээр амьдралаа эхлүүлж буй шинэхэн хосуудын тухай сонсож, харж дунд нь амьдарч байна. Эцсийн эцэст энэ улс орон, нийгэм, гэр бүлийг эр хүмүүс л бид л үүрч авч явах ёстой, энэ утгаараа тэр муу муухай бүхний үр дагаварын гол шалтгаан нь хүссэн хүсээгүй эрчүүд бид болчихоод байна залуусаа.

Бид чинь улс орноо аваад явчих ухаангүй, ээж эгч шигээ магадгүй ирээдүйд мэндлэх охин үртэйгээ л ижилхэн эмэгтэй хүнийг хайрлах сэтгэлгүй, аз жаргалтай амьдралын төлөө зүтгэх тэмүүлэлгүй, хань ижлээ үр хүүхдээ энэрч асрах халамжгүй болсон юм гэж үү, би лав тэгж бодохгүй байна. Яахав ээ ханаж цаддагүй улс төрчид рүү, хараал хэрүүл дүүрэн энэ нийгэм рүү, хаана ч хүрдэггүй бага цалин руу ихэнх хүмүүс энэ бүхний бурууг чихдэг ч тэр бүхний цаана байгаа жинхэнэ дутагдал ерөөсөө эрчүүд бидний зүрх сэтгэлд л байгаа. Бүх зүйлийг хар бараан өнцгөөс харж, тэр бүхэнд оюун санаа, сэтгэл зүрхээ булингартуулахын оронд ганц ч удаа болов бүх зүйлийг сайн сайхнаар харж тэр бүхний төлөө зүтгэцгээе эрчүүдээ.

Утаатай ч гэсэн энэ хотод минь бүх гэр бүл элэг бүтэн байвал ямар их аз жаргалтай вэ? Түгжрэлтэй ч гэсэн энэ хотын минь бүх жолооч инээмсэглэж явбал ямар сайхан бэ? Идэх хоолгүй, авах цалингүй байсан ч энэ бүхний төлөө зүтгэж хөдөлмөрлөвөл ямар их бахархал вэ?  Харанхуй ч гэсэн гудамжаар үр хүүхэд, хань ижил минь айдас жихүүцэлгүй алхбал ямар таатай вэ? Иймээс эрчүүдээ бүгдээрээ сайхан сэтгэлээр энэ бүхэнд зорьж тэмүүлцгээе, хэн нэгнийг хайрлахад, хэн нэгэнд туслахад, хэн нэгний төлөө хөдөлмөрлөхөд заавал мөнгөтэй, заавал эрх мэдэлтэй, заавал гадаадад сургууль төгссөн байх шаардлагатай гэж үү. Би тэгж бодохгүй байна. Жинхэнэ аз жаргал бидний зүрх сэтгэл дотор л бий. Эд баяглаг, эрх мэдэл, үзэн ядалт, уур уцааранд, эр хүний бусармаг хүсэл тачаалд  жинхэнэ аз жаргал оршихгүй… Аз жаргалтай нэгнийг хараад баярлаж, азгүй зовсон нэгнийх нь оронд өөрийгөө тавиад үзээрэй эрчүүд минь. Энэ Монгол улсын маань хувь заяа, ирээдүй бидний сэтгэлд, бидний хайранд л байгаа. Зүгээр л сайхан аав, сайн хань ижил байхад л  эрчүүд бидний эх орондоо хийж буй хамгийн том гавьяа…

Энийг би тийм хэцүү зүйл гэж бодохгүй байна. Хайр энэрэл дунд өссөн хүн л бусдыг хайрлаж, хүндэлж чадна гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд эрчүүддээ аз жаргалын эхлэл булаг болсон сайхан зүрх сэтгэлээр хүний сайн хань, хүүхдийн сайн эцэг, энэ Монголынхоо ухаалаг нэгэн иргэн болж ЭЗЭН ЧИНГИС-ийнхээ алтан ургийн хэлхээг бат бөх үргэлжлүүлэхийг уриалая. Монгол улс мандан бадраг!!!

28 Comments

  1. Anonymous says:
  2. Saturn says:

    Сайхан бичжээ. Ийм бодолтой залуус мянга түмээр үржих болтугай!!!

  3. mgl says:

    shan bichejee unshaad setgel sanaa shan bolchloo iimerhuu uhaantai zaluus mgld maani ih bii iim humuusiig demjij amidartsgaay URAGSHAA

  4. baatar says:

    goy shuu goy ch bichij

  5. jargaa says:

    im bodoltoi er hun mongold mini neg bish bgaa gedegt itgej bna. 

  6. lACOSTE says:

    Bayarlalaa. Mongol zaluu hyn bolgon ingej bodoj iim itgel ynemshleer amidrald handaj chadval amidral yamar saihan be?

  7. би says:

    Wow ийм монгол залуус,эрчүүд маш олон болтугай

  8. Нараа says:

    Монгол эрчүүд харин ч өр зөөлөн, муу санаа багатай, хүүхэдэрхүү хөөрүү хүмүүс гэж боддогийн ч тэ.Дан эрчүүдэд буруу байхгүй ээ.Хэрэлдэж чадахгүй хүмүүс чинь нудрага үзүүлдэг байхдаа, би нэг удаа өөрийнхөө амнаасаа болж нөхөртөө бөгсөн дээрээ алгадуулж билээ. Түүнд минь өөр цохих газар олдоогүй гэж билээ.Инээмсгэлийн өөдөөс нудрага ирдэггүй гэдэг үг үнэн шүү. Амьдралд хүн сайхан амьдрах гол үндэс нь ухаан, тэвчээр 2 л байх. Эрэгтэй хүнтэй чи намайг хайрласангүй гэж хэрүүл хийхээсээ илүү тэр хүнийг ухаанаараа залж чадвал тэд бидний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс шүү.Өөрийгөө хайрлаж үнэлж чадвал хүмүүс чамайг хүндлэх болно.Гэр бүлээ зөв авч явна гэдэг эх ороныхоо хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр шүү, Залуучуудаа

  9. Нараа says:

    Монгол эрчүүд харин ч өр зөөлөн, муу санаа багатай, хүүхэдэрхүү хөөрүү хүмүүс гэж боддогийн ч тэ.Дан эрчүүдэд буруу байхгүй ээ.Хэрэлдэж чадахгүй хүмүүс чинь нудрага үзүүлдэг байхдаа, би нэг удаа өөрийнхөө амнаасаа болж нөхөртөө бөгсөн дээрээ алгадуулж билээ. Түүнд минь өөр цохих газар олдоогүй гэж билээ.Инээмсгэлийн өөдөөс нудрага ирдэггүй гэдэг үг үнэн шүү. Амьдралд хүн сайхан амьдрах гол үндэс нь ухаан, тэвчээр 2 л байх. Эрэгтэй хүнтэй чи намайг хайрласангүй гэж хэрүүл хийхээсээ илүү тэр хүнийг ухаанаараа залж чадвал тэд бидний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс шүү.Өөрийгөө хайрлаж үнэлж чадвал хүмүүс чамайг хүндлэх болно.Гэр бүлээ зөв авч явна гэдэг эх ороныхоо хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр шүү, Залуучуудаа

  10. zochin says:

    Bayarlalaa zaluu shan bichsen bna. Yagaad ch yum unshaad setgel sergechihlee. Hedii mongol erchuudiig uzen yaddag ch gesen. Iim bodoltoi er hun olon bgaa gedegt itgej bgaa shuu. Amidral shaan.

  11. nana says:

    зөв зөв. ёстой дэмжижиийнэ

  12. noyon_raul says:

    yamar ch uhaalag zaluu v de and min amjilt az jargal husie

  13. chilvvgen says:

    saixan bichsen bna end bas neg zuil l bidniig gutaaj bgaa ene bol arxi ene zuiliig l zuv bolovson er ni uux bsan deer bizdee

  14. munhuu says:
  15. SOk says:

    Amjilt zaluu mine.. yarij duussan bol hiitsgeegeerei.. Erchuud ni ingej setgeed hiigeed bval bid chin demjeed bn shuu dee..

  16. hulan says:

    uneheer saihan baina. goy bihsen bna. ehlel togsgol geed l. stgel bur hodolchloo. uneheer mongol zaluus oodrog baij hicheej gerel gegee ruu temuuleh heregtei.

  17. Onna says:

    nadtai sanal neg hun baina mash bayrlalaa . ene zahiag bichsen huneer mash ix baharhaj baina . chamd ch gecen sain saihan byhniig husen erooe 

  18. GARAA says:

    SAIHAN NIITLEL BNA

  19. demjigch says:

    mongolin zaluu hun bolgon iim zuv uzel bodoltoi baihd amidral sain saihan baina muug bist sain saihnig urialan demjie ene zaluu stig zaluus uzel bodoloo busdadtai huvaaltsaj baigaarai

  20. нэг хүн says:

    тиймээ залуусаа урагшаа дэмжиж байна хүн болгон ийм байгаасай!

  21. CATTLEYA says:

    Wow хэдийгээр би эр хүн биш ч гэсэн их сайхан санагдлаа. Тийм шдээ зөв бодолтой зөв уриалга байна. Уг нь зарим ийм ухаантай эрчүүд маань хааяа ийм нэг юм бичиж амьдралдаа алдаж яваа нэгнийгээ урмаар тэтгээд байвал зүгээрсэн дээ.
    Би ч гэсэн Монголыхоо хацар гоо хатан ухаант бүсгүйчүүдээ уриалмаар санагдлаа. Энэ асуудлууд зөвхөн эрчүүдээс үүдэн гарч байгаа гэвэл бас худлаа юмаа. Хохирогч болоод буй эмэгтэйчүүд бүсгүйчүүд маань ч гэсэн тодорхой хэмжээгээр буруутай л байгаа. Асуудал ганцхан талаас үүсдэггүй шүү дээ. Тэгэхээр залуучууд бүсгүйчүүд минь хамгийн гол нь уурласан ч уураа барьж уурын мунхагаар асуудлаа шийдэлгүй аль болох хоорондоо тайван ярилцаж ГЭР БҮЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ-ийг маш сайн хийж байж л гэр бүл үүсгэх хэрэгтэй байна.
    Энэ амьдрал тэгээд Эр хүний НОЁН НУРУУ Эхнэр хүний ТЭСВЭР ТЭВЧЭЭР дээр оршин тогтнодог юм шүү дээ.
    Хүүхэдтэй болоод суух биш суучихаад 2-3 жилийн дараагаар хүүхэдтэй болох хэрэгтэй, учир нь гэр бүл цуцлуулах тохиолдолд хөөрхий хүүхдүүд маань л их эцэг эхийн амьдын хагацал үзэж зовж байна шдээ. За тэгээд бусдууд маань ч сэтгэгдлээ хуваалцана бизээ. Бичье гэвэл бичих зүйл зөндөө л байна. Нийтлэл ичиж сайхан уриалга гаргасан залууд талархлаа. Амьдралд чинь аз жаргал, ажилд нь амжилт хүсье дээ. Миний Монголын Тэнгирлиг залуус ухаантай байцгаагаарай!
    Монгол улс Мандан Бадраг!!!

  22. emegtei says:

    2 сая гаруй хүний ирээдүйн сайн сайханыг 76 хан хүн хувааж идсэн гэхээр үнэхээр аймшигтай.бүгдийг нь хорь.монголын маань баялагыг өдөр шөнөгүй хятадууд, канадууд зөөгөөд байна ш дээ залуусааа.сэрье л дээ.бид африк шиг улс болмооргүй байна.африкийг цөлмөсөн 10 гаруй компаниуд бүгд монголд ороод ирцэн байна гэсэн.хойч ирээдүй, үр хүүхдүүддээ баялагыг нь үлдээе.босоцгооё залуусааа

  23. Ленин says:

    Ёстой сайхан үг байна.Урагшаа.

  24. Chinges says:

    Sain zaluu bn. Zuv bodoltoi hun bn. Bid ingej l setgeh heregtei shuu zaluus min. Bid ene delhiid tsoohuulehnee shuu dee. ene mongoldoo bugd saihan amidrah heregtei. Niigem hedii hetsuu baigaach amidral baylag shuu. Ene muuhai bor darsiig l amsahgui bh heregtei bna. Zaa saihan amidrahiin toloo zaluusaaa…….

  25. xen negen says:

    thhh, er xun chn noyon nuruutei, jijig sajig yumnuudiig tooxgui bdg daa, daanch zarim zaluuchuud ems xuuxnuudtei am uralduulj jijig sajig yuman dr xereldej muudltsaad yaaj ch bsn em xunii xoron ug xeliig guitsexgui boloxoor uurandaa byaraa gragaad bdg yum shg sanagddag, em xunii 1 tiim zan bdgdaa, jijig sajig yumand jiw jow yum yarij, xow jiw xiideg hobby’toi, teriig n tooxgui ungurchuud bwal yaadiin boldoo…

  26. Hey says:

    Erchuud maani l iim bwal emegteichuud bid nar chni amidraliinha tuluu zugtgene shuude..,, uragshaa zaluuchuudaa!!!^_*

  27. МОНГОЛ ХҮҮ says:

    ТИЙМ ШҮҮ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.