Сайн байцгаана уу. Би 30 настай. Тогтсон ажилтай, эхнэр хөөрхөн хүүтэй амьдралд өөрийн гэсэн байр сууриа олох гээд тэмцэж яваа жирийн нэгэн залуу. Та бүхэнд өөртөө тохиолдсон анхны хайрын талаараа бичиж санал бодлоо солилцохыг хүслээ. 14 жилийн өмнө би анхны хайраа анх олж харсан юм. Би хичээлдээ гайгүй физикийн хичээлд их дуртай байлаа. 10 жилийн нөгөө ангийн С хичээлдээ бас их сайн. Нэг өдөр физикийн олимпиадад бэлтгэ гэж багш 6 цагаас номоо аваад ирээрэй гэсэн болохоор хаврын намуухан салхитай тэр орой сургуульруу явлаа. Гэтэл сургуулийн үүдний сандалд цав цагаан пальто өмсөж үсээ задгай тавьсан охин (C) хөөрхөн инээмсэглээд сууж байж билээ. Түүнийг хараад хөөрхөн охин байна гэж харснаас өөр юм бодолгүй давтлага хийх өрөөрүүгээ ороод номоо дэлгээд сууж байхад нөгөө охин ороод ирлээ.
За тэгээд физикийн давтлага ч эхэллээ. Багш та 2 хамт бэлтгээд орно шүү цуг суугаад юмаа хий гэж цуг суулгаснаас бүх юм эхэлсэн. Хажууд хөөрхөн инээмсэглэсэн дээр нь тийм гэхийн аргагүй нэг л гоё үнэртэй охин сууснаас би анхааралаа хичээлдээ төвлөрүүлэхийг хүссэн боловч чадахгүй байсан юм. Энэ өдрөөс эхлэн түүнийг би нууцхан хардаг болоод харах тусам хайрлаад хааяа нэг тааралдахаар зүрх тийм гэхийн аргагүй догдлоод харчих л юм бол дотор онгойгоод сайхан болдог байж билээ. Бид олон тааралдана. С үеийнхэн дундаа их нэр хүндтэй сагс волейвол хичээл гээд бүх зүйлдээ жигд сайн хүнтэй сайхан харьцдаг хөөрхөн охин байлаа. Ер нь харж л байхад болоо юм шиг санагдаад би халдаж найзалж ер чаддагүй байлаа.
Учир нь С миний хамгийн сайн найзтай үерхдэг байсан юм. Хайртай болохоос халдаж чадахгүй ч гэсэн уулзах тааралдах болгондоо харж баясаад хайраа зөвхөн өөртөө л хадгалаад тэдний ангийхантай байнга нийлэн заал авч, хамт хичээлээ давтаж энгийн харьцаатай байдаг байж билээ. Миний хамгийн сайн найзууд тэдний ангийн залуучууд байлаа. Ингэсээр 3 жил нүд ирмэхийн зуургүй өнгөрч сургуулиа төгсөх цаг ирлээ. Өглөө гараад өдөр гэртээ ирж нэг хоол идчихээд буцаад ангийхан найзуудтай уулзаж хичээлээ хийх, тэгэнгээ буу халах хонхны баяртаа бэлтгэх орой уулан дээр гарч нар жаргахыг харах гээд хүүхэд насны гэгээн дурсамж энэ нийтлэлийг бичихэд нүдэнд тодхон харагдаж байна. Цээжиндээ “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэдэг үгийг 2 жил хадгалсаны эцэст конкурс өгөөд гарч ирээд түүндээ би хэлж билээ.
Би ч физик математикаар өгөөд хэрэндээ таарсан дүн аваад гараад ирлээ. Манай аймгаас математик нийгмээр хамгийн өндөр оноог авч 1 жагссан нь С байж билээ. Тэр орой их гоё намуухан дулаахан орой байсан. Конкурс өгсөн байрны баруун талд спортын талбайн дунд суулгасан факрышкан дээр С тэй хамт суугаад хоёулаа конкурсын талаар ярилцаж байхдаа гэнэтхэн одоо л хайраа илчлэхгүй бол болохгүй нь гэж санагдаад яриа нь дунд нь “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гээд чангахан шиг хэлсэн юм. Харин С юу ч дуугарлгүй доошоо нүүрээ дараад суусан. Би ч нэг хэсэг бантаад чимээгүй сууж сууж нүүрээ дарсан алгийг нь татаад харахад уйлчихсан байсан.
Би яах учираа олохгүй хэсэг хажууд нь дуугуй сууж байгаад “Баяртай” гээд урд голын эрэгрүү хар эрчээрээ гүйж билээ. Тэгэхэд л би “надад хайртай байсан юм биш байгаа” гэж бодож билээ. Түүнээс хойш уулзах зав гаралгүй байсаар би хөдөө ажиллахаар явж билээ. Тэр жил би ар гэрийн гачигдлаас болж сургуульдаа явж чадаагүй. Өнжсөн жилээ гэрийн ажилдаа туслангаа С-тэй захидлаар харьцдаг байлаа. Тэр үед хятадын сериал “Хуанжу Гэг” кино ид гардаг байлаа. Тэр киноны зурагтай ил захидал, плакатууд их гардаг байсан. Тэр киноны зурагтай ил захидлуудыг хооронд хавтас хэлбэрээр наагаад дунд нь үнсэлдэж байгаа хоёр хос хунг нээхэд нь дундаас нь босож ирэхээр бэлтгээд хайрын үгтэй шүлэг бичээд, дугтуйтай багахан мөнгөтэй шуудангаар явуулдаг байж билээ.
Ингээд захидалаар их олон удаа харьцсан. Дараа жил нь УБ-д сургуульдаа сурахаар ирэхэд С миний сайн найзаас салсан байсан ч би нөгөө хөдөөний зангаараа бас л ойртож чадахгүй байсаар одоогийн нөхөрт нь алдаж билээ. Бидний хооронд хайрын тухай яриа байдаг ч хэн нь ч үерхэе гэж хэлэлгүй явсаар анхны хайраа алдсан. Харин би сургуулиа төгсөөд сайхан эхнэртэйгээ танилцаж гэрлээд одоо бид 3 уулаа сайхан амьдарч байна. С-тэй бараг холбоогүй байгаа. 1 жилд утсаар ганц ярьвал их юм. Миний та бүхэнд хэлэх гэсэн зүйл бол анхны хайр мартагддаггүй гэдэг үнэн юм билээ. Зүрхэндээ тээсэн тэр гэгээн дурсамжыг сэтгэлдээ нандигнаж яваарай гэдгийг л хэлэх гэсэн юм. Цаг гаргаж миний нийтлэлийг уншсан та бүхэнд баярлалаа.
25 Comments
bi ch buur tsetserlegt bhdaa anhnii hairaa medersen yum shig bgaa yum ter maani ih hoorhon degjin sergelen anhiluun nandin ohin bsan yuma bid 2 neg bairand amidarnaa hamag goy huvtsasaa omsood gert n togloy geed ordog baij bilee egch n geed amantsar galzuu 2oor egch ohin baih namaig dandaa shordono yah gej bgaan yun hoorhon boltsiin manai duutei togloj naihaar gadaa uyiihee bandi nartai toglooch geel bi ch toohgui yadgiin chamtai togloh gesiimuu tsetsgeetei togloh gesiin geed zogsood bn aa tegeed orood toglodog bsiin tsetserlegee togsood neg angid 8 angi hurtlee sursan da bi chini jaahan tomrood bandi nartaigaa niileed nuguu ohintoigoo duugarhaa boliod icheed bdag bsan ger luugee yavahdaa terentei tsug yavahgui oor tiishee yavj bgad haridag bsan nuguu ohin tsug yaviildaa geed bi ugui oor tiishee yavna geed zordog bsan dotroo bolhoor tsug yavhiig yamar ih husdeg baisan geech gadnaa bolohoor neg l toomjirgui .. tegeed ahiad jaahan tomorson chini nuguu ohiniig bandi nar ih erguulj bnaa bi bolhoor ohin erguulehgui guriged yavdag baij de tegsen neg odor hajuu surguulias neg ohin shiljij ireed minii hajud suudag bolloo terentei yum hum yariad buu halaad ih hogjiltei bdag blaa tegsen neg odor chi namaig toohoo boliod naadhaa tooj bgaamu geed zurvas tsaas shiddegiin teheer n chamd hamaagui yum bish uu geed yavuulchlaa tegeed l nuguuh maani shiljeed yavsan daa ternees hoish taaraagui 14 jil bolj bn da gants harhiisan l gej bodoj bn odoo bol ih saihan huuhen bolson bhda neg surag sonsohod nuhur 3huuhedtei hachin saihan huuhen bolson l gej duuldsan
Zvrhleed verhchihgvi dee. Hairan yum
butdeggui bolhooroo l martagddaggui baih gej boddog Medeej butchihvel sain muu saikhan muuhai uym holildood l ….. eyr ni anhnii hairiig ariuhanaar ni saikhan dursamjaar uldeeh goey Bi ooroo tegej l uldesen bolhoor Olon shoniig hamt untaj ongorooson ch sex l hiichihvel hezee ch dahin hairlahgui bolchih uym shig sanagdaad huselee dardag bn Tuund ch tegej l heldeg bn Hen hen ni hen hendee martagdahiig huseegui bolhoor husel tachaalaa tevchij shonojin unseldej honodog bn ter l uyeiig odoo hurtel dursaj zuudlej l yvdag daa n:) saikhaniig saikhanaar ni hadgalaad l uldeh saikhaan gej 🙂
butdeggui bolhooroo l martagddaggui baih gej boddog Medeej butchihvel sain muu saikhan muuhai uym holildood l ….. eyr ni anhnii hairiig ariuhanaar ni saikhan dursamjaar uldeeh goey Bi ooroo tegej l uldesen bolhoor Olon shoniig hamt untaj ongorooson ch sex l hiichihvel hezee ch dahin hairlahgui bolchih uym shig sanagdaad huselee dardag bn Tuund ch tegej l heldeg bn Hen hen ni hen hendee martagdahiig huseegui bolhoor husel tachaalaa tevchij shonojin unseldej honodog bn ter l uyeiig odoo hurtel dursaj zuudlej l yvdag daa n:) saikhaniig saikhanaar ni hadgalaad l uldeh saikhaan gej 🙂
butdeggui bolhooroo l martagddaggui baih gej boddog Medeej butchihvel sain muu saikhan muuhai uym holildood l ….. eyr ni anhnii hairiig ariuhanaar ni saikhan dursamjaar uldeeh goey Bi ooroo tegej l uldesen bolhoor Olon shoniig hamt untaj ongorooson ch sex l hiichihvel hezee ch dahin hairlahgui bolchih uym shig sanagdaad huselee dardag bn Tuund ch tegej l heldeg bn Hen hen ni hen hendee martagdahiig huseegui bolhoor husel tachaalaa tevchij shonojin unseldej honodog bn ter l uyeiig odoo hurtel dursaj zuudlej l yvdag daa n:) saikhaniig saikhanaar ni hadgalaad l uldeh saikhaan gej 🙂
Yasan saihan dursamjuud be, genet anhniii hair bodogduulaad Neeh sonin bolgochlooo kkkkk
Yasan saihan dursamjuud be, genet anhniii hair bodogduulaad Neeh sonin bolgochlooo kkkkk
shan dursamj bn hun bolgond iim dursamj bdag shu de ghde teriig anhnii hair gj bi law bodohgui bn zugeer l martaj chadhaargui shan dursamj
тэр үнэн байхаа би 9 дүгээр ангиа төгсөөд хөдөө ахыхруугаа амархаар явлаа. Тэгсэн нэг өглөө ах намайг хонинд яв гээд хөөгөөд босоглоо, би гэдэг хүн арай гэж босоод аль хэдийн яваад өгсөн хонинийхоо шогшлоо. тэгээд хонио тогтоочоод хийх юм олохгүй байж байтал бас нэг айлын хонь хажууханд билчиж байнаа. Хараад байсан чинь нэг эмгэн хонь хариулж байна за очиж жоохон эмээтэй буу халы гэж бодоод яваад очсон чинь нэг охин байж байна би үхтлээ бантлаа тэгээд ямар буцаад явалтай нь биш мориноосоо буураад мэндлээд жоохон юм ярьж үзлээ тэгсэн дажгүй яриа хөөрөөтэй охин байнаа, надаас жоохон эгч юм шиг харагдсан тэгээдби чи хаана сурдаг вэ гэхэд ангаах одоо 3 курс гэлээ би тэгхэд дөнгөж 9 ангийн байцаан эгч надад таалаглаа тэгээд бид хэсэг байж байгаад гэр гэрлүүгээ явлаа. тэрсэн байс хийгээл нөгөө эгч бодогдоод болдоггүй. нэг өглөө босоод гэрлүү нь дурндлаа тэгсэн нөгөөдөх чинь хотруу явах гэж байгаа боллотой вагон буудалруу алхаж байна. тэгээд би хамт явмаар санагдаад болдоггүйээ намайг угаасаа манайхан явуулахгүй гэж бодоод худлаа ярихаар шиидлээ. тэгээд би миний шүд өвдөөд байна шүдээ хот орж авхуулмаар байна гэж байраг уйлах шахаж байж нэг явхаар боллоо. тэгээд нөгөө охинтой хамт хотруу яваад би бүр дуралчлаа утасыг нь авч чадсангүй саллаа. мар нь эрээд би буцах боллоо бантсандаа зөв зүрээр байсан шүдээ авхуулаад буцлаа. тэгээд дахиж нэг таараагүй байтал хичээл орох болоод гэрлүүгээ явах болоо сүүлдээч бараг нөгөө охиноо мартлаа. тэгэж байтал ямар ажилаарч билээ хөдөө явах боллоо тэгээд хөдөө очоолоо, буцаад гэлүүгээ явах вагонд ах намайг гаргаж өгөх гэж байтал машин шаварт суугаад хувцас хунар нүүр ам авах юм байхгүйээ арай гэж машинаа гаргаад амжаад суулаа тэгсэн нөгөө охин явж байгдаг юм байна би ичиж үхэх шахлаа, ядаж байхад яарахдаа өмнийхөө тэлэг мартаад өмөд нь шувтарсан нэг хачин аймар амьтан, би хараал долоон булчирхайгаа тоочлоо, тэгээд явж байхаад дахид нөгөөдөхдө дурлаад одоол би яаг утсыг нь авана гэж бодоод утсыг нь авлаа. тэгээд тэр өдрөөс хойш бараг 3 сар мэссэжээр харьцаад уулзхаар боллоо. тэгээд уулзаад гадуу хамт алхаад кино үзээл зайсан гараал энх тайвны гүүрэндээр гарчаад доогуур явж байгаа машиннуудруу шүлээ хаяж тоглоод л их л жаргалтай амьтад, уулзаад яг 3 сарын дараа бид 2 үерэхлээ. тэгээд үерхээд 3 жил боллоо 2талын ээж аавууд бүгд мэддэг нэгнийдээ хонж өнждөг байлаа тэгж байтал найз охин маань ангаахыг 6 жил сураад төгслөө, би тэгхэд 2 р курс ,найз охин маань төгсөөд 2 жил хөдөө хувиарлагдлаа би явуулахгүй гээд манай хүн явахгүй бол болохгүй гээд тэгээд явхаар боллоо. ашгүй очих газар нь нээх тийм хол биш юм. Тэгээд би амралтаараа ажил хийгээд очих зав ерөөсөө гархгүй байлаа намайг иртээчдээ санаад байна нтр гээд бөөн л юм болно. тэгээд яаваад 2 сар боллоо тэгсэн манай хүн сүүлрүүгээ надруу залгаж мэсэж бичих нь багасаад байндаг боллоо. тэгээд нэг өдөр чамтай уулзаж ярих юм байна гэхээр нь хамаг юмаа хаяаад очлоо. тэгсэн миний сэтгэл хоёрдоод байдаг боллоо гэж байна би гайхаад асуутал надаас өмнөнө үерхэж байсан дээд курсых нь ах нь тэр ажлаж байгаа эмнэлэгт нь хамт ажилаж байж. тэр толгой эрүүлээд л байсан байгаан
тэгээд надаас салхаар шийдсэн гэдгээ хэлээ. би гэдэг хүн чинь толгойгуураа юмаар цохиулцан юм шиг л боллоо. Одоо тэр минь тэр залуутай суусан 1хүүхэдтэй болсон гэсэн гэхэдээ би одооч гэсэн түүндээ хайртай түүнийгээ хүлээгээд байгаа юм шиг. эргээд ирвэл чамайгаа уучилаад авна гэж боддогдоо. ккккккк
дурсамж дурсамжаараа байх сайхан, дуудаж сэрээх харин дэмий
өнгөрсөн өнгөрсөндөө байх зөв, өнөөдрийг өнгөрснөөр орлуулах харин дэмий гээлүү
cahirmaagiin ene estoi goe zovolgoo bn demjij bn
tiim shuu bi odoo ehner ohin huutei shan amidardag ene asuudal nadtai tostei bn gehdee bi hairtai ch gj helj chadaagui ih surguulid bhdaa uulzaad shan yarij bhdaa bhdaa hairtai bsaan gj helj bj bilee odoo jildee 1 2 l yaridag taarah n bhgui gehdee l martagdaggui l yum bne lee ene buhen shan dursamj l yumdaa ene buhniig bodson chin shan duramsuud sergej bn shuu
busdiin alim yumuu hazaj amjaagui aldsan alim tom haragddag, yu ch bicheegui tsav stagaan staas shig huuhdeeree setgeld anh buuj bgaagaaraa l tod gun dursamj uldeedeg baih ternees yag ter hund tiim ih hairtai yum uu getel odoonii hani ijilteigee haritsuulhj bodohod ugui l yum bilee
ankhnii khair gedeg vnkheer saikhan bas dursamjtai zuil um daa . odoogiin amidral min saikhan bgaa ch, ankhnii khair setgelees tiim amar garakhgui bsaar 14 jil ongorch bna daa.uulzkhiig moroodoj khusej yavsaar btal ter min edgeshgui khund ovchin tussan bkh um ingeed l minii ankhnii khairiin dursamj togsgol bolj bkh shig bna daa . dursamj ingeed l togsdog um blgui deee
nemj helhed uurt baigaagaa l sain hairla. Uur yum bodoj dursaj baihaar.
hun bolgond l baidag dursamj. Namt baij hamt amidarch uzeegui bolhoor l anhnii hair gej boddog baih. tuunees hair bnsh ee.
сайхан дурсамж байна
дурсамж дурсамжаараа байх сайхан, дуудаж сэрээх харин дэмий
өнгөрсөн өнгөрсөндөө байх зөв, өнөөдрийг өнгөрснөөр орлуулах харин дэмий гээлүү
ter unen yum bnalee.Hichneen olon jil ongorson ch setgel zurhnii mini gund neg tiim gehiin argagui medremj torood bdiin bnaa.Bi ch gesen anhnii hairaa zowhon oortoo l hadgalj zurhendee l tuuniigee hairlaj harah burdee setgel mini dogdolj zurhendee baigaa ter l ih hairaa helj zurheldeggui bj bilee,Hair gedeg bol aguu ih huch bdiin bna lee.Tuuniigee amidral zohioloo ur huuhedtei bolloo gesen medeeg sonsson ch bi hairalsaar l bsan.Minii ene ih hair nadad setgeliin huch hairlaj azjargaltai ene l amidraliig mini nadad beleglesen gej bodoj yawdiishdee.Goy sanagdchihlaa.saihan niitlel blaa.
tovchhon bichej boloh yumiig yasanch ih nurshdiin be. chi bol zalhamaar amitan yumshig bn.
Bi 3-r angid baihdaa paralel angiin Dungarmaa gedeg hoorhon ohind durlaj bilee. Manaih 1991ond zavhanaas hotruu nuulee hotiin ail boloh geed yun durlal. Zunii amralt bolgonoor buural emee ovoo ah egch nar deeree ochno. Ochih bolgondoo l nogoo ohinoo bn uu gej hardag blaa. Hamgiin suuld 8-r angid oroh jilee l harsan. harahaar l zurh heviin bish bolood icheed alga bolj ogno shuudee. Odoo bi 2 huuhedtei saihan ehnertei bair suutstai saihan amidarch bgaa. Gehdee l Dungarmaag dahiad gantshanch bolson harah yumsan gej boddog. Odoo hurtel minii setgeld tengeriin dagina shig hoorhon mongol ohinii dur hadgalaastai yavdag yum.
Saihan dursamjaa hadgalj yavah saihaan. Gehdee odoogiin bodit amidraltaigaa haritsuulah hereggui yum bish uu huu.
eniig chin ymar anhnii hair gedegiin huduunii erguu chin
Shan tuuh bn.
Hawar bolood anhnii hairaa sanaa yu daa? Nandin dursamj chigeer n uldeegeerei. Bitgii sewteegeerei l gey daa. Ihenh humuust iim dursamj bdag bhaa. Zarim n hojim hoino tus tusdaa amidraltai bolson hoinoo uulzaj dursamjaa sewteedeg.
тэр ч үнэн шүү. Би энгийн арван жилд тэр маань спортын сургуульд сурдаг. Тэр үедээ үеийхэндээ алдартай атаман гэгддэг залууд би дурлаж билээ. Тэр бид хоёр хоёр жил үерхсэн боловч миний охин насыг их хайрлаад огт тийм зүйл болоогүй. Хүн анхны хайрдаа хэр их үнэнч, нандин ханддагыг надад мэдрүүлсэн ганц залуу. Тэр одоо эхнэр охинтой. Тэр ч би ч мартахааргүй олон сайхан дурсамжтай. Би түүндээ одоо болтол хайртай.