Нийслэлийн Төв асрамжын газрын зуны амралтын төв нь 2-6 насны өнчин хүүхдүүдийн зун байрладаг газар бөгөөд нийт 4 байгууламжын дээвэр муудсанаас болж тэдгээр хүүхдүүдийн аюулгүй байдалд хөндөгдөөд байгаа юм.
Тус байгууллагаас уриалсаны үндсэн дээр олон сайн сэтгэлт хүмүүсийн ачаар нийт 2000$ хандив цуглараад байна. Дээрх 4 дээврийг засаж янзлахад нэг дээвэрт ойролцоогоор 2 са орчин төгрөгийн мөнгө хандив шаардлагатай байгаа тул та бүхнийг бяцхан үрсийн аюулгүй байдлын төлөө сэтгэлийн өргөл барихыг уриалж байна.
Мөн дээврийг засах үйл ажиллагааны үеэр бяцхан үрсэд илүү байгаа, хэргэлэхээ больсон тоглоом, хувцас эдлэлийг цуглуулах аян явагдаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Та бүхнийг идэвхи, санаачлагатай оролцохыг урьж байна. Хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст нээлттэй.
Тус кампус нь 06.01-нд хүүхдүүдээ хүлээн авах бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа энэ цаг хугацаанаас өмнө амжуулах шаардлагатай.
Холбоо барих: 99820814
12 Comments
тантай ямар утсаар холбогдох вэ би орос хэлний багш үнэгүй хичээл зааж өгч чадна чадах юмаараа л туслая утсаа бичээч эсвэл мэйл хаягаа
niitlel bichsen hun bi bainaa. ter dansnii dugaar belen boloogui baigaa gedgiig chadan yadan tailbarlasan yumsan. tegeed bas facebook linkiin oruullaa yadaj tiishee orood uzech de ho
WTF -ийн хэлдэг үнэн Боловсорлын яамны ажилчид нь хүртэл Unicef, Улаан загалмайн хандивласан комисын бараа буюу Second hand хувцас хэрэглэлүүдийг ялгаж аваад зардагийг нүдээрээ харж байлаа. Ийм учраас мэргэжлийн хяналтын албаныхан болон хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагаас хүмүүс томилж хянуулах нь зүйтэй. Дээрээс нь нээх гоё уйлмаар уран үгтэй туслахыг уриалсан зарлал биччихээд ганц гар утасны дугаар байгааг хараад гайхаж байна. Энэ чинь бүхэл бүтэн байгууллага биз дээ? Дор хаяж хэн гэдэг ямар тушаалтай хүний утас юм, хэн гэдэг хүн энэ нийтлэлийг бичив? Байгууллагын хаяг болон албан утасны дугаар хандив цуглуулах дансны дугаар , мөн хувцас тоглоомуудыг хаана авах вэ? гээд бөөн зүйл дутуу байна шд. Тэртээ тэргүй дээдсээсээ авахуулаад доодос нь хүртэл бие биенийгээ хулхиддаг болсон энэ цөвүүн цагт дурын дурак нь бичээд тавьчихсан юм шиг итгэл муутай байна шд. Хөөрхий тэр өнчин өрөөсөн нялх хүүхдүүдэд яг тэр хандив оногдоод байгаа үгүй нь бид мэдэх боломж алга байна шүүдээ, эцэсийн эцэст энэ хэдэн жаахан хүүхдүүд чинь Монгол улсын хойч үе, Монгол улсын ирээдүйн тухай яригдаж байгаа тэдэнд туслах хэрэгтэй бол Сонин хэвлэл, телевиз, радиогоор ярилцлага өгч нэвтрүүлэг бэлдэж албан ёсоор тусламж гуйх хэрэгтэй шд, тэгсэн цагт Монголын бүх иргэн хандивладаггүй юмаа гэхэд дийлэнхи нь хандив өргөх нь тодорхой шдээ. Тэрнээс биш СЕКС.МН дээр бичсэн нийтлэл нэг л сэжигтэй санагдаад байна. Албан бусаар биш Албан ёсоор Хийцгээ!
dansnii dugaar n arai l belen boloogui yum shig bainalee. boon bichig barimt burduuleh geed margaashnaas dansnii dugaar n garchih baih tegheer n iishee oruulya.
bayarlalaa. zuragnuud n hoorhon yum. ih huwtsas hunar heregtei yum shig. Bi odoo chadahgui ch zunaas zawtai bolhooroo bdag ulsdaa huwtsas hunar togloomiin handiv tsugluulah gej uzye gej bodloo. gehdee amlaagui shuu, teevriin zardal, gaaliin huudas ene teriig harj bj bolno. Zugeer l sanaa avlaa. hiij ch magad ugui ch magad, amlalt bish.
Harin dansnii dugaaraa bicheerei
facebook linkiin tavilaa. ta buhen orj todorhoi medeelel avna uu….
http://www.facebook.com/events/220089781428578/
bi ene niitleliig oruulsan hun baina. handiviin dansiig ene doloo honogt neelgene gesen.zarim neg bichig barimt tsugluulah shaardlagatai yum baina gesen. bi yag ene uil ajilgaag yavuulj baigaa hun bish gehdee tuslahiig hicheej ooriin meddeg saituuddaa bairshuulj baigaa negen eej baina… bas zarim eejuud huuhdiinhee omsdoggui bagdsan huvtsas ,toglohoo bolison togloom geed bid nar tsygluulj baigaa yum. 5 sariin 19nd oorsdiin bieer asramjiin gazar ochij edgeer zuilsiig huleelgej ogoh yumaa. husvel saihan setgeltei hen baisan ch bidentei negdej bolno.
unen uu? , unen bol dansnii dugaar bmaar yum
Ter terbumaar ni hadgaldag ih hurliin gishuudiig urialan duud Ted huuhduuded ochih yostoi mongiig Ni tuugaad bgaa Archaagui Tor zasag bur durgui hurchlee
unen bol ch yahav tegehdee hudlaa baihaa yamarch barimt alga 1 utasnii dugaart itgehuu,yaagaad uur medeeleleer tsatsahgui baigaan,humuus aimar bolson tsagt bolgoomjtoi baih heregtei tomchuud n um goniod baihad ard tumen ch enuuhend um baihaa
Mongold medeeleld batalgaa ugukh, khyanaltiin kharaat bus subject mash baga baidag tul khandiv, tuslamj ugukhud khetsuu baidag. Uuruur khelbel khandivaar tsuglarsan mungiig khen, yaj, yund, khediig zartsuulsan ajil deer khyanalt baidaggui. KHeden tugrug kheregtei baigaa ve gedgee ch gesen kharuulsan ediin zasgiin tootsoo undeslelee il tod kharuuldag baikh kheregtei. Tegeed utasdaad iimerkhuu yum asuukhaar “medekhgui, tiim yum baikhgui sh dee” gej ikhevchlen khariulna. Esvel bi yamar uurtuu avakh gej baigaa bish dee gej uurlana. Teriig khen ch medekhgui shuu dee. Undur khugjiltei orond tuslamj khandiv ugsun baiguullaga, khun burt ergeed ter ajil yu bolson, yasan talaar tailagnadag. Iim baival bolj baina. Tuslay, demjiye
энэ мэдээлэлээ телевиз радиогоор сайн цацаж хүмүүст мэдээлэлвэл бидний бяцхан үрсэд маш их буян болноо хамгийн гол нь зөв шудрага байх хэрэгтэй би ч Монголд байсан бол уулзаж ярилцаж тусламаар байна. Харин хэн нэгний эрх ашигт биш очих ёстой газартаа хүрсэн байх нь чухал. Бүгд туслаж дэмжие Монголчуудаа