Хүүхдээ авахуулаын үр дагаварууд

Үр хөндөхийн сөрөг үр дагаваруудын талаар нийгэмд ер нь нээх их сонсогддоггүй. Ихэнх хүмүүс хүүхдээ авахуулахыг зүгээр л шүд авахуулахтай адил гэж тооцдог. Аборт хийлгэснээр асуудлаа хялбар аргаар тайлж болно гэж андуурна.

Гэвч үнэн хэрэг дээр аборт маш олон үр дагаваруурдыг дагуулах өндөр эрсдэлтэй мэс засал. Шүдээ муу эмчээр авахуулахдаа бие махбодийн янз бүрийн үр дагавар бий болох аюултай. Харин хүүхдээ авахуулахаар үүнээс гадна амьдралыг тэр чигээр нь сүйтгэж мэдэх сэтгэл санааны үр дагаварууд ч гарах нь түгээмэл.

Хэрэв та эсвэл таны найз юмуу гэр бүлийн хүн хүүхдээ авахуулахыг бодож байгаа  бол танд зөв шийдвэр гаргахад гарч болох тэр үр дагаваруудынх нь талаар мэдээлэл хэрэгтэй.

Энэ нийтлэл дээрээ үр хөндөхийн бие махбодод нөлөөлөх үр дагаваруудын талаар авч үзнэ. Ер нь абортонд орсон эмэгтэйчүүдийн 10 хувь нь тухайн үед элдэв хүндрэлтэй учирдаг.

Шууд үзэгдэх хамгийн түгээмэл ба ноцтой хүндрэлүүд:

– аарцагний хөндийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин

– бэлэг эрхтний янз бүрийн үрэвсэл халдвар (бохир багаж хэрэглэснээс)

– маш их хэмжээний цус алдах

– сав цоорох

– наркозны хүндрэл (ухаан алдах, үхэл… энэ нь ямар ч мэс засалд ороход байдаг эрсдэл)

– савны амсрын гэмтэл

Үүнээс “арай гайгүй” хүндрэлүүд бас бий: хөнгөн үрэвсэл, цус алдах, халуурах, түлэнхий шархтай болох, гэдэс байнга өвдөх, бөөлжих, ходоод гэдэсний хямрал… Абортноос болж гарсан үрэвсэл халдвар, цусны алдагдал г.м. олон шалтгаанаас болж үхэх боломж бий.

Сав цоорохыг тайлбарлахад, үрээ тээсэн умайн хана маш зөөлөн учраас абортын багажаар цоолох амархан. Цооролт өгсөн тохиодолд гэдэс дотор маш их хэмжээний цус алдаж, ноцтой халдвар үүсч болно. Даанч сав цоорсон нь ихэнхдээ шууд мэдэгддэггүй учраас ихэнх тохиолдолд эмчлэгддэггүй. Зарим тохиолдолд умайгаа дараа нь тэр чигээр нь авахуулахаас өөр аргагүйд хүрдэг юм.

Абортын үр дагаварууд ингээд дуусаагүй, олон жилийн дараа ч эрүүл мэндэд нөлөөлөх аюултай.

•           Аарцагны хөндийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин: энэ бол амь насанд аюултай өвчин. Хэрэв аборт хийлгэсэн үедээ бэлгийн өвчинтэй байсан бол тэр өвчин нь аарцагны хөндийд тархан сарын дотор аарцагний үрэвсэлд хүрэх 25 % магадлалтай.

•           Хөх, савны амсар, өндгөвч ба элэгний хорт хавдар: Эмэгтэй хүнийг анх удаа жирэмслэхэд хөх нь сүү гаргах үүрэгдээ бэлдэн хөгждөг. Энэ үйл явцын дунд яваа хөхний эсүүд маш тогтворгүй. Тэрхүү явцыг байгалиас тогтоосон цагаас өмнө аборт хийлгэн зогсоовол хожим (олон жилийн дараа ч) хөхний хорт хавдарт хүргэх магадлал 50% ихэсдэг.

•           Савны амсар урагдан шархлах:  Жирэмсэн эхийн савны амсар маш чанга хаагдсан учраас абортын багаж түүнийг хүчээр нээхдээ гэмтээх нь олонтаа. Гэмтсэн савны амсар сул болдог бөгөөд хожим жирэмслэхдээ хүүхдээ зулбуулах шалтгаан болно. Өсвөр насны охидуудын эмзэг савны амсар илүү их гэмтдэг.

•           Хожим тээж гаргахаар шийдсэн хүүхэд зулбах: Абортноос болж сав болон савны амсарт өөрчлөлт орох буюу эдгэрсэн ч элдэв сорвитой болдог тул дараагийн хүүхэд зулбах аюултай.

•           Хожим тээж гаргахаар шийдсэн хүүхэд хугацаанаасаа өмнө төрөх мөн элдэв гажигтай төрөх: Савны сорвиноос болж хүүхдэд тэжээлээр дутагдан элдэв гажиг бий болох аюултай. Жирэмсэн байхдаа мөн төрөх үедээ эх нь янз бүрийн хүндрэлтэй тулгарах магадлал хамаагүй өндөр.

•           Үргүйдэл: Үрэвслээс болж эс дамжуулах гуурс хаагдаж болох учраас дараа дахин хүүхэдтэй болох чадвар багасах эсвэл бүр үгүй болно. Савны гадуурх жирэмслэлтэй болох аюул нь сорвиор хагас дутуу хаагдсан гуурснаас үүднэ (эр хүний бэлгийн эс багтаж орно, харин хамаагүй том байдаг 7 хоногийн настай үр хөврөл умай руу гарч чадахгүй).

Нэгээс илүү абортонд орсон эмэгтэй хүн эдгээр хүндрэлтэй учрах нь бүр их эрсдэлтэй.

Өсвөр насны охиудуудын хувьд аборттой холбоотой эдгээр бүх хүндрэлийг эдлэх эрсдэл нь илүү их.
Абортонд орсон эмэгтэй хүний эрүүл мэндийн байдал нь ерөнхийдөө мууддаг.

15 Comments

  1. hi bi 6 doloo honogtoi jiremsleltiig em uuj zogsoogood dooshoo yum garaa 5 honoj bn. huchtei hortoi em uusan uchir urgiin gajigtai torchino gd zogsooson. ODOO SHUUD DAHIN JIREMSELJ TORMOR BN HAMGIIN HURDAN HUGATSAAND. DOOSHOO YUM GARAHAA BOLINGUUT JIREMSLEH BOLOVUU YAAH BOL. NUHUR BID 2 UNEHEER HUUHED HUSEJ BN

  2. tg says:

    ene ovchnuudiig edgej boloh uu. hvvhdee avhuulsni daraa ondgovchor aimar hatgaj ovdod barag unah ged bh ym ene yunii shinj temdeg ve nadad tuslaach

  3. tseegii says:

    sn bn a uu bi odoo 20 nastai anhni huuhdee awhuulsan ahij jiremsen boloh bolowuu ymar negen owcin awsan bhasa aij bn unheer nadad unheer hetsuu bn nadad amidrah itgel torohgui bn emnelegt uzuulehees c aij bn unheer ih
     

  4. tseegii says:

    sn bn a uu bi odoo 20 nastai anhni huuhdee awhuulsan ahij jiremsen boloh bolowuu ymar negen owcin awsan bhasa aij bn unheer nadad unheer hetsuu bn nadad amidrah itgel torohgui bn emnelegt uzuulehees c aij bn unheer ih
     

  5. anu says:

    bi 2 avhuulsan neg n abort neg zulbuulah emer gargasan odo jiremsen bolohgui bga nohortei ih hetsu bn yahu zovloch 

  6. sdfghj says:

    Hvvhdee honooh vv, amidralaa alah uu l bolchih yum bna da…. Bodlogogvi, tolovlogoogvi hvvhed zantai zaluu-d itgej amidralaa zoriulna geheer ireedvi bvrheg. Setgel sanaanii asar ih daramt…

  7. uhaaraach says:

    ohid bvsgvichvvdee iim buruu zvil bitii hiigeerei bs emegtei hvn gantsaara ywj bgad jiremseldeg bish zaluuchud erchvvd ch bs vvnd anhaarah heregtei .

  8. mister.advisor@yahoo.com says:

    Жимсээд,
    Өөрөө зулбах чинь чинь чиний биеийн эсэргүүцэл, өдөр тутмын хийж байгаа зүйл гэх мэтэд холбоотой байх. Тэрийг эмчид үзүүлж асуу даа.

    Зочинд,
    Харин зулбуулдаг эмний хувьд хамгийн хялбар, хутга мэс хэрэглэдэггүй аборт шүү дээ. Хутга мэстэй холбоотой асуудлаас бусад бүх л муу үр дагавар бий болно.

    Anonymous-д,
    Найз бүсгүй чинь чамаас өмнө тэгсэн бол чи буруутгах эрхгүй шүү. Харин дахин хүүхэдтэй болж чадах эсэх, биеийн байдал, тэр сав, умай, өндгөвч гэх мэт зүйл нь хэвийн асуудалгүй эсэхэд л чи анхаарлаа хандуул. Чи тэр өнгөрсөн юм бодож байж хүүхдийн сэтгэлд сэв хийгээд ирээдүйгээ баллав. Өнгөрснөөсөө сургамж авч ирээдүйдээ итгэлтэй алхацгаая.

  9. saraa says:

    taliig ni unshaad l dotor arzagnachihlaa aimaar yumaa urguljluulj unshih zorig alga.harin busad huuhnuud yaj iim ih zorig gargaj iim aimaar yumiig hiilgedeg bainaa aichlaa

  10. Anonymous says:

    ma nz oxin ndaas omno 2 udaa awhulsan bsan bi teriig sayhan lmedsen nzaas ni tegsen ndaas huuhedtei boltson olon orson ykgaa gardaguum bishuu?

  11. Zochin says:

    Zulbuuldag em abortnoos yamar yalgaatai bas hor nuluutei bdag yum be?

  12. Saturn says:

    Зөв, зөв

  13. nnnn says:

    goy medeelel bn olon hun unshaasai

  14. Easy says:

    ЗА ЭНЭ ЁСТОЙ ЗӨВ СЭДЭВ БАЙНА ШҮҮ. ОХИД БҮСГҮЙЧҮҮЛ МИНЬ УНШААСАЙ… ДООДОХДОО НАЙЗ ОХИНООСОО ИЛҮҮТЭЙГЭЭР ХАЙРЛАДАГ ЗАЛУУЧУУД БАС УНШААСАЙ…ТОЛГОЙДОО ХИЙЖ АВААСАЙ…

  15. jimsee says:

    hi bi yum asuuh gesen yumaa bi jiliin omno zulbasan yum ene bas abort shig hortoi yu uchir ni bi odoo boltol huuhed olohgui l bna bi abortod orjj baigaagui iim zuil tohioldson busguichuud baibal zoblogoo ogooch thanks

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.