Бусдын л адил би энэ сайтын уншигч. Хааяадаа чөлөөт цагаа энд өнгөрөөх дуртай. Бусдын амьдралд тохиолдсон зүйл, асуудлаа шийдэх арга барил асуудлыг олон талаас харахад тусалдаг гэж боддог үүднээс орж ирдэг. Гэсэн ч би хэзээ ч өгүүлэл илгээж байсангүй ээ. Харин өнөөдөр өөрийн үзэл бодлоо хуваая гэж бодлоо.
Саяхан би Олхонуд Шаабарын бичсэн “Монгол хүний үнэ цэнэ алдагдаж байна” нэртэй нийтлэлийг уншиж суулаа. Тэрбээр нийтлэлээ “Монгол хүний үнэ цэнэ алдагдаж байна”, энэ үгийг саяхан Д.Сэрдарам гэх эрдэмтэн телевизээр ярьж байхыг сонсов. Үнэн байж таарна гэж эхэлжээ. Бодох л зүйл. Бидэнд “дэлхий”-д гайхуулах “зүйл” юу байна вэ? Бид бахархах зүйлтэй ард түмэн байсан “үнэн”. Гэвч одоо, өнөө цагт чухам юугаар “бахархах” вэ? Монголын гэх, бидний гэх “хамтын бүтээл” алга байна шүү дээ. Үүний гол буруутан, бидний үнэлэмжийг алдагдуулж буй гол эзэд бол “бид өөрсдөө” гэж би боддог.
Өглөөхөн би нэг бүсгүйн бичсэн нийтлэлд коммэнт үлдээсэн. Харин орон нь өөрийнхөө сэтгэгдлийн доор бичсэн бусдын сэтгэгдлүүдийг ч харлаа. Дэндүү гутармаар. Сэтгэгдэл бичиж саналаа хэлж байгаа хүмүүсийн ихэнхи нь төр нийгмийн зүгээс хэрэгжүүлвэл зохих нийтийн ашиг сонирхлыг хувь хүний ашиг сонирхол, хувийн амьдралтай холиод тавиад туучихсан. Хольж ойлгоод бичээд байгаагаа ч ойлгохгүй бусдыг элдэв үгээр хараасан байх. Үнэхээр гайхалтай.
Эмэгтэйчүүдийн сул, идэвхгүй байгаагын нэгэн шалтгаан бол тэд өөрсдөө. Тэднийг дорд үзэх эрчүүдийн энэ хоцрогдсон патерналист үзлийг эмэгтэйчүүд өөрсдөө л тууштай хагалж цохиж байж нийгэмд байгаа энэ хоцрогдлыг арилгаж чадна. Эмэгтэй нь олон хүнтэй явалддвал эр хүний хийморь сүлд муу гэнээ. Тэгвэл эрэгтэй нь олон эмтэй энгэр зөрүүлээд үр хүүхэд нь өвчтэй бие султай төрдөг, эсхүл эхнэр нь гэнэт зулбадаг, сав нь үрэвсдэг асуудлыг хэрхэх вэ? Эм хүний хийморь сүлдийг эр нь гутаалаа гэж ярих уу? Үгүй л болов уу?
Энд би бусдын бэлгийн, хувийн амьдралыг тайлбарлах гэсэнгүй, гагцхүү хувь хүн бүр сонголтттой, тэрхүү сонголтоо хэрэгжүүлэх эрхт чөлөөтэй, амьдралдаа алдах эрхтэйг хэллээ. Тиймдээ ч алдаа гаргадаггүй сайн хүмүүсээс бид амьдралын ухааныг харж даган суралцаж үр хойчдоо зөвийг үлдээдэг юм.
Төрөөс гэр бүл гэх энэ нийгмийн чухал хэсэгт хэрхэн анхаарал хандуулах, үндэсний генийн бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, түүнийг иргэд дэмжих, даган биелүүлэх нь үүнээс илүү тусдаа яригдах үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал юм шүү дээ. Үүнийг ердийн нэг хувь өмнө тулгарсан асуудалтай хольж зөвлөгөө өгөх дэндүү утгагүй.
Эцэст нь хэлэхэд ХҮН БҮР СОНГОЛТ ХИЙХ, АЛДАХ ЭРХТЭЙ. Алдаж авж, бүдэрж босно гэдэг өөрийгөө амьд явааг мэдрэх хамгийн том таашаал мөн. Хэн ч өөрийнхөө өмнө тулгарсан асуудлыг шийдэх хангалттай хүчтэй. Тиймээс бодлыг сонссон Танд, чамд хүн бүхэнд амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
Болор
6 Comments
hi Crystala Chi umnu n neg niitlel ilgeesen l bizde terig chin bi unshsiishd.Minii tuhai bichsen bsan.Bas svvld nz zaluutai bolsno bichsen bsan.Teger ter svvld niilsen Darhani nz zaluutai odoo hewere yu.Chi er n UB d buzaj irhu ai? Darhanda ter chigere amidrah gej bgamu?
Hi
ene site bol hund mash ih heregtei , medehguigee medeh, medej bgaagaa batlah, hund tuslah, hunees tuslamj huseh mash tom haalga. hend ch helj chadahgui bgaa nuutsaa end delgeed delbereh geed bgaa setgelee ongoilgoj boldog ih chuhal site l daa. sain muu yanz yanziin l uym bj taarna shuudee. oortoo heretgeig n avaad heregguig hayahad l bolno. er n tegeed er hun n er hun shig bhad huuhnuud n demjeed l yavna shuudee.. archaagui tsarailaad l arhidaad l agsam taviaad l gaduur honool ehner huuhdee zovooj bgaa mash olon zaliichuud bgaashd. Mongol hunii une tseniig aldagduulj bgaa gol buruutan n er hun shdee
Нэгэнт л захидал бичиж нийтлэл болгон хүн амьтны сэтгэгдэлийг сонсоё уншъя гэсэн юм бол сайнаас нь авахуулаад саар сэтгэгдэлүүдийг уншаад дотроо бодоод хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаях хэрэгтэйшд. Хүн болгон л олон хүнтэй явалдсан эмэгтэйг өө зүгээр найзаа хүн ганц л амьдрана чиний зөв амжилт ялалт гэж уухайлан дэмжихгүй шдээ. Тэр хүний нийтлэлийг уншаад сэтгэгдэлүүдийг шүүмжлээд тэр хүний ӨМНӨӨС санаа чинь ЗОВООД, ГОМДООД захиа эргүүлж бичээд DISS хийгээд байгаа хүн та ямар завтай юмбээ?
Хүн бүр алдаж онох, сонголт хийх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэхдээ алдаад оночихоод түүнийгээ өөрөө тунгаан бодоод бусдын юу гэж бодож буйг нь унших гэсэн хүмүүс энд нийтлэл бичдэг. Тэр болгонд нь надаас авахуулаад хүмүүс өөр өөрийн өнцгөөс асуудлыг авч үзээд өөрсдийн сэтгэгдэлээ бичдэг. Бичихдээ ус төртэй хольно уу? эсвэл шашин шүтлэгтэй хольноуу? Юутай хольж юугаар жишээ татах нь бас хүний эрх. Хүн болгон алдаж онох эрхтэйтэй адил хүн болгон сайн муу сэтгэгдлээ илэрхийлэх эрхтэй шдээ. Ер нь тэгээд доромжилсон ч бай үгүй ч бай, эмзэглээд байгаа юм бол бичхээ больчих хэрэгтэй эсвэл алгасаад уншчих хэрэгтэй. Тэрний өмнөөс бас чи боож үхээд юүхийхэв Хатагтай Болор минь
hmmm medehgui, neg l ih erh yrisan l bhiin uureg gdg zuil ch bas bdag l bh…
Hun bur aldah ERHtei geed hun alj hulgai hiigeed baiwal bolomgui l ym shig sanagdhiin
Бодлоо удирдаж цэгцэлж сур, дараа нь цаасан дээр буулгаад хүнд танилцуулж сур.
Тэртээ тэргүй энэ сайт, бусад мэдээллийн сувгууд бол зүгээр л зугаа цэнгэл төдий зүйлүүд. Бичсэн болгонд нь бухимдаад олон юм бодоод байх хэрэггүй.