“Монгол аль эрт секс туризмын “өлгий” болчихсон” нийтлэлийг уншаад бичмээр санагдчихлаа.
Монгол хүний үнэ цэнэ гэж мөн ч их ярих юм даа.
Гэтэл Монгол хүн маань дэлхийн хамгийн хямдхан хүн болчихоод байна шүү дээ.
Хямдхан гэдэг нь яаж мэдэгдэж байна гэхээр өөрсдөө өрсөддөө хүртэл гологдож байгаа биз дээ.
Эрчүүд нь хүүхнүүддээ архичин арчаагүйгээрээ дуудуулж ад үзэгдээд, хүүхнүүд нь болохоор эрчүүддээ явдалтай, янхнаараа дуудуулж ад үзэгдээд л.
Дэлхийн хаана ч очсон Монгол эр хүн л бол хулгайч, эм хүн л бол янхан гэсэн имижтэй болчихсон.
Мөрөөрөө нэг нь Чингисийн Монгол гэж өөрөөрөө бахархах нь бүү хэл Монгол гэж хэлэхээсээ ичдэг болчихсон.
Харамсалтай нь хүн муу явахад эх орных нь нэр муухайгаар дуудагдах юм даа.
Товчхон хэлэхэд нэг иймэрхүү байх шив.
Одоо бид яах вэ?
Муу байна муухай байн гээд шогшроод суух уу?
Муу муухайг хэн ч олоод хэлчихэж чадна.
Гол нь үүнд гарц олох нь чухал бус уу.
Янхныг янхандахаа болиоч гээд, архичинг архуй уухаа болиоч, хулгайчийг хулгай хийхээ болиоч гэж ятгаад, гуйгаад, айлгаж сүрдүүлээд шийтгээд амжилтанд хүрэх үү?
Хүрлээ гэж бодоход дараа дараагийн янхан, дараа дараачийн архичинг яах вэ?
Ямар ч юманд учир шалтгаан гэж байдаг.
Өнөөдрийн муу хүн төрөхдөө муу чигээрээ төрөөгүй нь л лав.
Хүн өөрийнхөө хэн болох яаж амьдрахаа 100% өөрөө шийддэггүй нь харамсалтай.
Тэр хүн тийм болоход нийгмийн, гэр бүлийн хүмүүжил гол нөлөө үзүүлдэг биш үү.
Асуудлын үр дүнтэй нь бус шалтгаантай нь тэмц гэдэг байхаа.
Тэгэхээр өнөөдөр ирээдүйн архичин, янханг бэлдэж байгаа гэр бүл эцэг эхийг өөрсдийг нь хүмүүжүүлэхгүй бол болохгүй болжээ.
Өнөөгийн Монголчуудын юм бүхэнд туйлширдаг зан гэр бүл, хүүхдийн хүмүүжилд ч илэрч байна. Нэг хэсэг нь хүүхдээ хаана явж байна, хэнтэй нийлээд юу хийж байна гэдгийг огт сонирхохгүй зөнд нь хаячихдаг. Уг нь өөрөө залуу зандан явж алдаж онож явсан хүмүүс үр хүүхэдддээ заагаад чиглүүлээд ядаж өөрийнхөө алдааг давтуулахгүй явж болмоорсон.
Нөгөө хэсэг нь хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд юм болгон дээр урдуур нь орж гүйсээр байгаад ямар ч амьдрах чадваргүй эрхийн тэнэг болгочихдог.
Ялангуяа насны эцэст өөрийг нь өргөж тэтгэж явах учиртай эрэгтэй хүүхдээ ингэж өөх ч биш булчирхай ч биш болгосон эцэг эхчүүд эцэст нь үр хүүхдийнхээ сайн сайхныг үзэж өргөж тэтгүүлэх нь байтугай эсрэгээр үхэн үхтлээ тэдэндээ зарагдсаар байгаад өнгөрдөг.
Мэдээж хэн ч өөрийн хүүхдийг том болоод янхан болоод биеэ үнэлж амьдраасай гэж боддоггүй нь мэдээж.
Гэтэл яагаад охид нь ийм болоод байна вэ?
Миний бодлоор үүний хариулт нь хүүхдээ хүүхэд шиг биш хүүхэн шиг өсгөж байгаад оршиж байгаа юм болов уу. Эргэн тойрноо хар даа. Хар багаас нь нүүр амыг нь будаад, задгай хувцаслаад, хөөрхөн царай л байхад болчихно гэсэн үзлээр тархийг нь угааж байна шүү дээ. Энд мэдээж Монголын нийгмийг залж чиглүүлж байх учиртай хэвлэлийнхний бурууг ч хэлэхгүй өнгөрч боломгүй.
Ард түмэн гэдэг бол сүрэг хонь.
Хаашаа ч чиглүүлж хариулах боломжтой.
Хоньчид нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд.
Харамсалтай нь тэд өнөөдөр зөвхөн мөнгөний төлөө улайраад ард түмнийг соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа нь харамсалтай.
Дээр нь муу юм болгоныг ядууралтай холбож тайлбарладаг болсон юм уу даа. Дэлхийн 200 орноос хамгийн ядуу нь Монголчууд билүү?
Ядуу байна гэдэг ямар ч муухай юм хийсэн цагаатгах шалтаг болох уу.
Ядуу гэдгээрээ түрээ бариад хүн алж, хүрээ талсан ч болохоор шинжтэй.
Өнөөдөр бид хэдэн онд амьдарч байгаа билээ?
Хамгийн ядуу нь хамтралын дарга болдог байсан 1932 он өнгөрөөд бүхэл бүтэн 80 жил болж байна.
Гэхдээ авдрандаа мөнгөгүй биш тархины ядууралд орчихоод байна.
Монголчууд бид олон мянган жилийн турш яг л нэг хэвийн нүүдлийн амьдралаар амьдарч ирсэн.
Нийгмийн өөрчлөлт гэдэг зүйл 1921 оноос эхэлсэн гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.
Аливаа өөрчлөлт бүхэн эерэг сөрөг олон үр дагавар авчирдаг.
Тэр дундаа нийгэмд гарсан өөрчлөлт бүхэн гэр бүлд ямар нэг хэлбэрээр тусгалаа олж байдаг.
Хэрэв Монголд гэр бүл судлаач гэдэг хүмүүс байдаг, тэгээд ажлаа хийдэг бол 1921 оноос хойших гэр бүлийн хөгжлийг нэг эргээд харчихаасай.
Нийгэмд ямар ямар өөрчлөлтүүд гарсан, тэр нь гэр бүлд яаж тусгалаа олсон юм, гэр бүлийн хэв маяг 1921 оноос хойш яаж өөрчлөгдөж ирсэн юм гээд бүхэлд нь эргэж хараад алдаа оноо юу байна гээд дүгнэлт гаргаж чадвал одоогийн олон олон асуултын хариу гараад ирэх болов уу.
Borte Chono
16 Comments
nadad ene niitlel mash ih taalagdlaa.
manaihan huvi hunii soyoloo deeshluuleh heregtei gej
bodoj bna. yadaj l gaduur garahdaa idsen chihriin
tsaas, tatsan tamhinii ish, suusan abtobunii
biletee hayahgui bh yumsan
bas gudamjind sheehee bolimoor bna
bie bieteigee ineej hariltsaj usehsen dee
bugd l har huvtsastai baraan tsaraitai yabahiin
Neg l ih ekh oron mongol tsus gej hudlaa tseejee deldsen garuud ta nariin 50% ch eh orondoo zutgej er hun shig tsergiin albiig haadaggui biz de jil bolgonii songuuliar tsergiin zarlangaas zugataj songuulid oroltsodoggui biz de ene chin naad zahiin ta nariin irgenii uureg biz de salhind garchaad uuttai hogoo shil lazaa orhiod l yavdag sht za tgeed naimaa hiih gej bn geed mongoloosoo um zoogoogui garuud her ih bn gadaad company.d ajildagnuud ni gadaad zahirliinhaa bogsiig doloochih geed mongol huuhen olj ogool an agnuurt daguulj yavjiin geed hovor amitdiig agnuulaal unendee hudlaa garuud bitgii mongol gej hudlaa huts medeej eh ornoo gesen bidnii zund zunduu gehdee end bgaa eh oronsog comment bichij bgaa garuud ihenh hudlaa sht eh oronch uzliig uildleree uzuuldeg bolohoos hudlaa tsag nohtsooj chatand buduuleg comment uldej gargaddagui um
tiimee tarhinii yduurald orson gedeg uneen ys juram gedeg zuil ogt bhgui bolsontoi holbootoi
Хүмүүсээ элэг бүтэн гэр бүлийн ,дулаан уур амьсгал дунд өсөж хүмүүжсэн хүүхэд лав хулгайч архичин, янхан болохгүй шүү дээ. Дор бүрнээ өөрсдийнхөө бяцхан үрсийн ирээдүйг гэрэл гэгээгээр дүүрэн байлгахын төлөө тэмцэе.
🙂
sanal niilehgui bna
https://www.cekc.mn/2012/05/98111/
Ter urd bol mongol ohiduud arai l heterhii yanhandaj bndaa. Aimshigtai , uneheer ichguurtei. Ehleed ereend ochij bie unelne tegeed tendeesee arai gaigui zindaa ahiad beijing zorino tegeed tsaashaa hong kong singaa macou geed shat ahiad amijirgaanii hed n nemegdene. Zarimdaa ch bur mongol gej heleheesee ichih yumda tanai mongol ohiduud huuhnuud mungunii ajil hiideg bizdee ch geh shig. Ene uls eh orniihoo neriig boddogguim gehed yadaj tursun eh ezeg uuriin bieiinhee neriig bodoosoi tedgeer ohid. Chinad bol yanhandaj yavaa humuusiig shuud l olnii umnu ner ustain tsollood albadan horiod ajil hiilgedeg teren shig manaih sh gesen huuliaraa changa zohizuulah heregtei yumda.
ih sain bichsen bna.bugdtei ni sanal neg bna.endees bodoh zui avah zuil zunduu bnaa.dahin dahin iim sain niitlel bicheerei.bi l gehed 3 huuhtei.huuhduuddee goe saihan hunees iluu sain hun bolgohiig hicheej bna.zarimdach huuhed l yum bolohoor sanasanaar bolohgui yumdaa.gehdee l 1000udaa helhed tendees jaahanch gesen yum tarhind ni uldene gej naidaad l heleed bgaa:)
Borte chono d ene sedewig hundsund ih talarhaj bnaa.
Huuhduuddeebagaas n gerbul tuluwlult , tuluwshuulj uhamsariig bat suulgamaar sanagddag.
Ihenh mongolchuud maanii oyunii yduurald orchihson , uhamsriin doroitold orchihson , zalhuu , denduu belenchleh setgelgeetei , bi l bolj bwal bolno gesen setgehuitei bolchihson.
Odoo ene humuusig boli inge teg gd uhaarahaasa ungursun biz , bidnii hoichueboloh ur huuhedde uhamsar , hun hunee hundleh uhaanig nyagt suulgaj ugmuur bnaa
Zohiogchid handaj heleh n,
Mash nairuulga saitai ogulleg bichsen bn. Tsaashid ch idevhtei bichij baogaarai!
sanal niilj bnaa,zow bichsen bna
snuu ohidoo huseed bhiin getel emegtei hun n oldohgui ym haihch ugui bgaald
husvel add hiigeerei shan sex husej bna kobe_24007@yahoo.com
Тархины тураалд их багагүй өртсөн гэдэгтэй санал нэг байна аа. Ердөө бидэнд “ерөнхий, суурь боловсрол” гэх зүйлийн чанар алга байна шүү дээ. Боловсролд чанар, алгаа.
chi ooroo ih une tsenegui mongol hunii sug yom
zarim negen uhvar mochid zaluus huuhnuudees bolj mongol hunii ner hund ioh unaj bna