Залуу та аав болоход бэлэн үү?

Залуу хосууд маань гэрлэснийхээ дараа үр удмаа үлдээх нь амьдралын жам ёсны асуудал юм. Эцэг эх болох нь байгалиас тэдэнд оноосон үүрэг.

Харин ирээдүйн эцэг маань эхнэрийнхээ гэдсийг гараараа зөөлөн гэгч нь илж суухдаа төрөөгүй байгаа хүүхдийнхээ талаар бодож, ойлгохыг хичээж, заримдаа энэ бүхний учрыг олж мэдрэх нь хэцүү байдаг аж.

Нэг: Ирээдүйн хүүхдээ угтаж авахдаа эерэг сэтгэл хөдлөлөөр өөрийгөө цэнэглэ.

Хоёр: Эхнэр чинь баяр хөөртэй, тайван байх нь чухал шүү.

Гурав: Эцэг болох хүн ирээдүйн хүүхэдтэйгээ идэвхтэй харьцах ёстой.

Дөрөв: Жирэмсний 16 долоо хоногтойд ураг хоолойны өнгийг ялгадаг бөгөөд төрснийхөө дараагаар эцэг эхийнхээ дууг андахгүй мэддэг гэнэ.

Тав: Хүүхэд эхийн хэвлийд байхад нь намуун хөгжим, дуу сонсгож бай. Энэ нь хүүхдийн ирээдүйн мэдрэхүйд маш их ач холбогдолтой аж.

Зургаа: Нялх хүүхэд хэвлийд байхдаа эцэг нь зөөлөн гар хүрэх болон илэхэд их дуртай байдаг гэнэ.

Долоо: Эхнэрээ тав тухтай байлгаж анхаарал халамж тавих хэрэгтэй.

Найм: Хайртыгаа төрөхийн өмнөх сургалтанд явахад нь хамт явж, эртнээс болох үйлд бэлдэх нь ирээдүйд тустай.

Ес: Төрөх үед нь хайртынхаа хажууд байж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нэн чухал.

/Хань/

4 Comments

  1. Almaz says:

    Amjilt. 

  2. bagii says:

    Hurdhan aaw bolmoor sanagdchihlaa minii hvvhed hezee ireh ym boldoo 

  3. secret says:

    hehe minii hair bnga l ingediin Aavigaa ileheer l huu maani buur ih tongochood durtai bdag yum shig bna lee

  4. Болор says:

    Миний маамуу хэзээ аавдаа ирэхийн бол доо, хөөрхөн санагдчихлаа, Бүх аавууддаа амжилт
    🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.