Иймэрхүү асуултууд залуу хосын зүгээс байнга ирдэг. Залуу чинь эсвэл эр нөхөр чинь тантай хурьцал хийхээ багасгавал бүсгүй минь бүү сэтгэлээр уна, салах талаар яаран бүү бод.
Хайр дурлалаа хамгаалахын тулд нөхрийнхөө сексэд дургүй болсон шалтгааныг нэн түрүүнд олж мэд. Эрчүүд ихэвчлэн доорхи шалтгаануудын улмаас эхнэртэйгээ ойртохоос зайлсхийдэг.
“Бид дөнгөж саяхан гэрлэсэн юм. Гэтэл сард дөнгөж гуравхан удаа ойртдог. Нөхөр маань үүнийгээ ядарсан мэтээр тайлбарладаг л даа. Би түүний сонирхлыг яаж татах вэ?”
1. Хүүхэд насны туршлага. Таны нөхөр арай багадаа эмэгтэй хүүхэдтэй үерхэж найзалж үзээгүй нэгэн биш биз? Ийм эрчүүд сексийн харьцаанд орлоо ч, бүсгүй хүнийг хайрлан халамжилж, мэдрэхдээ муу байдаг. Та түүнтэй эмэгтэй хүнтэй харьцах чадварыг нь дээшлүүлэхийн тулд түүнтэй ойр байж өөрийгөө мэдрүүлж, өөртөө итгэхэд нь туслаарай. Ихэнх эмэгтэйчүүд нөхрөө намайг ойлгодоггүй, халамжилдаггүй гэж салах, гэр бүлээ цуцлах тухай ярьцгааж эхэлдэг. Яарвал даарна шүү дээ. Хамгийн гол нь ийм эрчүүд их үнэнч байдаг гэдгийг бүү мартаарай.
2. Муу зуршил. Хэрэв нөхөр чинь бэлгийн харьцааны үедээ бухимдаж, тавгүй оргидог бол түүнд сексийн буруу зуршил байна. Энэ нь порно зураг үзэх, ийм кино үзэж дууг нь сонсож таашаал авах зэрэг олон хэлбэрээр илэрч болно. Ингэснээр тэр таны өмнө буруутай мэт санагдаж өөрөө өөртэйгөө зөрчилдөж байдаг. Түүнийг энэ байдлаас гарахад сэтгэл судлаач хэрэгтэй.
3. Хувийн үзэл. Зарим эрчүүд хувийн үзлээсээ болж сексээс зайлсхийдэг. Жишээ нь эхнэрийнхээ хурхирах, эвгүй үнэр ханхлах зэргээс болж дургүйцэнэ. Түүнийгээ танд хэлэхээсээ эмээж болно. Хэчнээн эмзэг байсан ч та энэ талаар мэдэж авах нь зүйтэй бөгөөд ингэснээр түүний сэтгэлийн зовлонг арилгах юм.
4. Туршлагагүйтэх. Таны нөхөр сексийн туршлага багатайгаас асуудал ургаж болно. Баярлууштай нь ийм явдал төдхөнөө арилдаг бөгөөд хэсэг хугацааны дараа нөхөр чинь туршлагажих болно. Баярлууштай нь ийм явдал төдхөнөө арилдаг бөгөөд хэсэг хугацааны дараа нөхөр чинь туршлагажих болно. Та түүнд өөрийнхөө дуртай, өөрт эвтэйхэн байдаг хурьцал хийх байрлалаа хэлж өгөх зэргээр ойлгуулах хэрэгтэй. Эсвэл энэ талын ном сэтгүүлийг хамтдаа уншиж болох шүү дээ.
5. Хүмүүжил. Магадгүй Таны нөхөр хүүхэд насандаа хатуу дэглэм дор өссөн байж болно. Өөрөөр хэлбэл, эх нь эрэгтэй хүмүүст дургүй эсвэл хүүдээ сексийн эсрэг хүмүүжил олгосон байж болно. Энэ хүмүүжил нь гэр бүлд хортой тул сэтгэл зүйчид хандах нь зөв.
6. Ажлын дараа. Хэрэв нөхөр тань ажилдаа хамаг хүч чадлаа зориулдаг бол таны төлөө зарцуулах эрч хүч түүнд үлдэхгүй. Иймд та хоёр цагийн хуваарь гаргаж ажиллах хэрэгтэй.
7. Өөр эмэгтэй. Дээрх тохиолдлууд аль нь ч тохиолдоогүй мөртлөө нөхөр тань тантай дотно бус харьцаж байгаа бол… та хоёрын амьдралд өөр эмэгтэй гараад ирсэн юм биш биз? Хэрэв тийм бол тун анхааралтай хандаарай! Учир нь эл явдал Танаас ч болсон байж мэднэ.
5 Comments
bitgii gutar, exleed yanz ynziin arga xeregleed uzel dee, untlagiin oroogoo budeg gereltei esvel laanii gereltei ch yumuu namuuxan egshig ayalguund bieiin zoolxon ilbesen chig bagiinxan xogtoi dursamj asuusan chig esvel chi sexi xuvcaslaad uzel dee, tegeed nemergui bol nii nuugui yari daa, amjilt xusie
duu mini ertxen salj amidralaa oorchil gj xelie, iim baidlaas garna gj baidaggui yum, egch n amidral deer batalchixaad suuj bn.
23han nastai deere hurdan sal,
chamd taalagdax, goe sex,deh zaluu bj l bga, tuuniigee olson chn deer shuu,
naad zaluu chn oor huntei bga, yamar ch hun bj medne shuu,
amidral urt, tiimees naad gunigiin amidralaa oorchil, daraa n chi yamar zov shiidee ve gj bayarlah odor irne, amjilt xusie
sain bn uu bi naiz zaluutaigaa odoo uul ni hamt bdag yumaa gehdee bid 2 bie bieneesee ih hondii baidag haayaa l sex hiideg gehdee bid 2 yagad iim sonin haritsaatai amidraad bgaagaa sain oilgohgui bn nadad tuslaj zovlogoo ogooch bid 2 saltsgaasan ni deer vv esvel hezee negen tsagt buh yum bolno gej bodood l bj bh uu odoo yaval deer ve er hun zaaval aman sex husdeg uu teriig ni yaj surah ve eroosoo bi tegej vzeegui bolhoor yadag yum boloo bi yah eostoi ve bid 2 odoo 23 tai humuus
Abgai ni xeden xvxed ugsrulj gargad yajichixar chn xen sex xixin be.xvxnvd min noxort garlal bol ooxolj targalha boli xench bvdvn harwin barichad serel ni xodolkvi narin goolig xvxen er xvn bolgon xvsdegig medser baij archaga alddag xvxnvd orto anharal tawi xododo zaxir oohon bombvlenvd min
oor huntei l bolchihgui bol er hun hiij l taaraa da. esvel achaalal ihtei ajil hiideg bj boloh. aan buur esvel turuu bulchirhai ni urevseed avah yumgui boljee gesen ug