Бодлоо чөлөөл
Сексээс таашаал авч чадахгүй явдал олон эмэгтэйн зовлон болдог. Төгс таашаал авч, дээд цэгтээ хүрч чадахгүй байх нь сексийн сонирхлыг бууруулаад зогсохгүй сексийг хийх ёстой ердийн нэг гэрийн ажил мэт үзэх сэтгэгдэлтэй болгодог.
Тиймээс секс хийж байх үедээ түүндээ бус тэс өөр зүйлд (“би нээрээ талх худалдаж авахаа мартчихжээ”, “маргааш үсчин орох хэрэгтэй”) гэх мэт бодлоо төвлөрүүлж эхэлдэг байна. Тиймээс сексийн үеэр бусад асуудлаас бодлоо тусгаарлаж, хийж буй үйлдэлдээ мэдрэмжтэй ханд .
Амар
Хэрэв Та ихэд ядарсан бол сайхан сексийн тухай мөрөөдөхийн ч хэрэггүй. Та ажлаасаа үргэлж л ядарсан, эрч хүчгүй ирээд гэр бүлийн ойр зуурын асуудлаа бас шийдэх хэрэгтэй болдог уу? Тэгвэл ажлаасаа гарах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай. Байнгын ядрал сексийн сонирхол алдуулах чухал шалтгаан болох нь бий.
Нэгэн хэвээс татгалз
Таны сексийн амьдрал төгс мэт. Та хоёр бие биедээ хязгааргүй хайртай. Орон дотроо ч гайхамшигтай. Гэвч орой бүр өнөөх л цагтаа хийдгээ хийгээд байвал давсгүй хоол мэт болно гэсэн үг. Хуваарийн дагуу мэт нэгэн хэвийн байнгын секс чанараа алдах нь бий. Өөрчлөөд үз.
Секс тоглоом ашигла
Өнөөдөр насанд хүрэгчдэд зориулсан секс шопууд хангалттай олон болж. Хамгийн залхуу хүмүүс л ийм зүйлээс холуур тойрох байх шүү. Хамтдаа секс дэлгүүрээр орж хос тоглоом авч болно шүү дээ. Ийм зүйл худалдан авах нь та хоёрт инээдтэй, эвгүй сэтгэгдэл ч төрүүлж магад. Гэхдээ ийм зүйл туршаад үзэхэд зөв сонголт хийсэндээ баярлах болно.
Завсарлага ав
Хэрэв Таны сексийн харилцаа гундаж, секст сонирхолтой болох янз бүрийн арга хэрэглэсээр залхаж, сонирхолгүй болсон бол түр зуурын завсарлага ав. Завсарлага заримдаа сексийн амьдралд тун ч ашигтай байдгийг анхаараарай.
Эротик кино үз
Хэрэв Таны сексийн тухай уран зөгнөл тийм ч баялаг бус бол сексийн үеэр секстээ анхаарлаа төвлөрүүлэх нь таны хувьд хэцүү. Тиймээс эротик бүтээлээр хүслээ өдөөж болно шүү дээ. Хамтдаа ийм кино үзэх нь ямар үр дүнд хүргэдгийг туршаад үзээрэй.
Байршлаа өөрчил
Тохитой унтлагын өрөөн дэх өргөн ор секс хийхэд хамгийн тохиромжтой газар гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ үүнийг цор ганц газраа гэж тооцож болохгүй. Сексийн харилцаагаа шинэлэг байлгаж, дур хүслээ өдөөхийн тулд байршлаа солих нь шилдэг аргуудын нэг. Машин дотроо, байгальд, зочид буудлын өрөөнд, эсхүл бүр найзынхаа гэрт, үдэшлэг дээр чимээгүйхэн газар олж туршаад үз. Иймэрхүү хөнгөмсөг явдал Танд гайхалтай таашаал төрүүлнэ гэдэгт итгэ.
Сэтгэл хөдөлгөх гэрээ
Бэлгийн дур хүслийн үед эрчүүдэд тестостерон хэмээх нэг л төрлийн гормон ялгардаг. Харин эмэгтэйчүүдийн дур хүсэл төрөх үед химийн бодисын элдэв цогц ялгардаг тул эмэгтэйчүүдийн хувьд секс гэдэг бие махбодийн нийлмэл бус сэтгэл хөдлөлийн үр дүн юм. Таны хайртай залуу танд шаардлагатай энхрийлэл, халамжийг гаргаж чадахгүй байх нь сексийн дур хүсэл буурахад хүргэдэг. Тиймээс сексийн үеэр Таныг илүү энхрийлж, зөөлөн дулаан үг шивнэж байхыг хайртай хүндээ сурга.
Хүслээ сонс, мэдэр
Өнөөдөр секс гэдэг зүйл “хаалттай хөшиг” байхаа больжээ. Эргэн тойронд сексийн амьдралаа хэрхэн гоё болгох зөвлөгөөг чөлөөтэй өгдөг болж. Сэтгүүлүүдэд хэрхэн таашаал авах, өгөх тухай ор дэрний асуудлыг нэгд нэгэнгүй тайлбарлах болж. Зарим нэг сонирхолтой санаа үнэхээр үр дүнгээ өгдөг ч бэлгийн амьдрал хүн бүрийн хувийн чанд нууц гэдгийг бүү мартаарай. Бүхий л зөвлөгөөг үг дуугүй мөрдөх хэрэггүй. Хүслээ сонс, мэдэр.
Ойлголцол
Сексийн сонирхлоо буцаан төрүүлэх хамгийн энгийн агаад бодит үр дүнтэй арга бол бие биеэ ойлгох явдал. Хайртай хүнээсээ ямар нэг зүйл нууж, бүлх залгисан мэт дуугүй явбал Та л хохирно. Сексийнхээ тухай чөлөөтэй ярьж, хаана хэрхэх эсэхээ санаа зоволгүй хэлж сураарай.
SOURCE: Үнэн сонин