Миний дурлалын түүхүүд…

Дурлал гэдэг хүнийг аз жаргалтай, гунигтай, зовлонтой тэр ч байтугай тэнэг болгох юм. Би гэдэг хүн та бүхэнд дурлалын түүхээ сонирхуулан, өнгөрүүлсэн амьдралынхаа алдаа оноог дэнслэх гэсэн билээ… Та бүхэн ч гэсэн сэтгэлийнхээ гүнд нуугдан буй тэр сайхан дурсамжуудаа сэргээнэ биз дээ…

Би бол дурлалд азгүй нэгэн гэж өөрийгөө дүгнэдэг. Одоо яг л нөгөө гунхдаг гучин насан дээрээ яваа single mom 16 наснаас хойш 6 хүнд дурласан байх юм. Гэвч бүгд бүтээгүй. Гэхдээ би харамсдаггүй ээ.

Анхны дурлалтайгаа би 16 насандаа учирсан. 10 жилийн сурагч байхдаа ангийнхаа хөвгүүнд дурлаад (тэр ч мөн надад сайн байсан) хоёр биендээ хэлж чадахгүй явсаар найз охиндоо алдчихаж билээ. Залуус тэхдээ сонин шүү. Дотны найзыг минь сонгосонд гайхал төрөөд байдаг юм. Их ч ичэмхий байж дээ. Яриа өдөхөөр нь нүүр маань улайгаад л, амнаас үг гарахаа больчихно. Төгсөлтийн мантажан дээр хамт сууж авахуулахыг аль аль нь хүсэж байсан мөртлөө хэлж чадахгүй зөрж гүйсээр байгаад чадаагүй. Бага насны минь сайхан дурсамжуудын нэг дээ.

Удаах дурлалтайгаа би их сургуульдаа таарсан. Дээд ангийн маань залуу. Байгалийн ухаанаар суралцдаг байсан болохоор лабораторид сууж, туршилт тавих нь их. Бас олигтойхон төгсөхийг хичээгээд орой болтол сууна. Тэр бас хамт сууна… тэгсээр байгаад 2 биенээ сонирхох болсон доо. Нэг өдөр манай найзын сургууль руу хамт алхаж (МУИС-аас ХТК хүртэл) их ч зүйлийн талаар ярьсан санагдана. Тэр өдөр их сайхан байсан. Анх удаа эсрэг хүйснийхээ хүнтэй чин сэтгэлээсээ ярилцсан минь тэр. Тэгээд тэр ч сургуулиа төгсөж, би ч завгүй хичээлдээ мэрийсээр нэг л мэдэхэд мартагдсан даа. Хэн хэн нь улам дотносохыг хүсээгүй юм байлгүй дээ.

Эрхэм хэмээх дурлалтайгаа ажилд ороод золголоо. Улсын байгуллага, хөгшид олонтой, над шиг годгор охин тун цөөхөн. Байгаа хэд нь фракцдаа авахыг хүсэхгүй. Тэгээд л өвөө нартай нийлнэ дээ хэхэ. Тэгж байтал 1 залуу, нүдэнд дулаахан, үг дуу цөөтэй, ажилдаа дадлагажсан, хүнд тусархуу, надад зааж, зөвлөж, их тус болдог байлаа. Надаас 3 насаар ах, доороо 2 дүүтэй. Бага нь надтай чацуу. Тийм нэгэн залууд сэтгэл алдарлаа. Гэвч тэр хүн намайг дүү шигээ л санаж, хайрлаж, туслаж, дэмждэг байснаа гадагшаа сургуульд сурахаар яваад өгсөн. Тэр ах маань надад маш их зүйлийг зааж сургасан. Түүний хүчинд би өдий зэрэгтэй яваа гэж боддог бас түүнд талархаж явдаг.

Санаандгүй дурлал гэж нэрлэсэн түүнтэйгээ би цас бударсан нэгэн өдөр зам дээр анх таарсан. Тээр нэг жилийн намар цас их орсноос болоод такси олдохгүй зам дээр гар өргөн удаан зогссон. Урд минь бас 1 залуу гараа өргөн зогсоно. Бүүр сүүлдээ даараад явган харих санаатай алхахад минь тэр ханиндаа зам дөхөхөөр санал болгож билээ. Тэгээд л танилцан, ойр зуурын зүйлс хүүрнэлдэн хамт алхсан. Салахдаа миний дугаарыг авсан. Түүнээс хойш хаа нэг утсаар ярьж мэнд мэдэлцдэг байлаа. Ингэж явсаар ирэх зун нь уулзаж, намар болоход найз нөхөд, гэрийнхэнтэй нь ч танил болсон байлаа. Нөгөө “Заяаны хань зам дээр” гэдэг дээ гээд л найзууд инээнэ. Бид 2 бүх зүйлээрээ гайхалтай таардаг байсан ба түүнээс би эр хүнийг мэдэрч, сэксийн таашаалыг бүрэн хүртсэн. Ганц таардгүй зүйл нь харш жил. Бид өөрсдөө үүнийг тоодгүй байсан боловч эргэн тойронд байгаа хүмүүс бүгд л үүнд ач холбогдол өгнө. Тэгэж байтал надад гадагшаа гарч суралцах боломж олдон харийн оронд 3 жилийг үдсэн. Түүнийг орхиод явсанаас болоод бид салсан. Гэхдээ түүн шиг эр хүнтэй ахин таараагүй.

Харь дурлалтай би саваагүй зангаасаа болоод учирсан. Санаандгүй дурлалаасаа салснаас хойших 2 жилийг түүнийг санаж, өөрийгөө буруутгаж өнгөрөөсөн. Зуны амралтаараа Монголд ирээд түүнтэй уулзахыг битүүхэн хүсч, гэрийнх нь ойролцоо салхилдаг байлаа. Би түүнтэй таарсан, түүнийг харсан гэхдээ яагаад ч юм уулзахыг хүсээгүй. Гэнэт урид нь хайрлаж байсан сэтгэл минь хаашаа ч юм нисчихсэн. Явах хугацаа минь ч болж би буцсан. Буцаж очоод харь хүнийг шохоорхох болж түүнтэй хугацааг хамт элээсэн. Гэхдээ би түүнд бүх сэтгэлээ өгөөгүй. Өөртөө би Монгол залууг хайрлах хэрэгтэй хэмээн шивнэж байсан. Түүнээс би тэсвэр тэвчээр гэх агуу зүйлийг сурсан.

Сүүлчийн дурлал минь: Монголдоо буцаж ирээд төлөвлөгөөнүүдээ биелүүлж эхэллээ. Хүссэн ажилдаа ч орлоо. Гэрийнхэн, хамаатан, найз нөхөд бүгд л хань ижилтэй болохыг сануулж, аав ээж 2 минь ч зээ нэхэж эхэллээ. Би ч сайхан гэр бүлтэй, хань ижилтэй, үр хүүхэдтэй болох нас минь болсон гэж бодох болсон. Ингэж байтал найз маань намайг хүнтэй танилцахуу гэж байна. Найз залуугын маань найз дажгүй сайн хүн байгаа гээд л… түүнтэй танилцсан, таалагдсан. Бүх зүйлс маш хурдан болж өнгөрсөн. Тэр сэтгэлд минь их дотно санагдаж, хэзээнээс л түүнийг мэдэх юм шиг санагдах болсон. Тэр хамгийн нандин дурлал минь байсан. Түүнд бүхийл зүйлээ зориулахыг хүссэн. Гэвч тэр нандин дурлал минь 6 сарын өмнө, бид 2ийн дундаас ургасан, энэ хорвоо дээр ганцхан байх хамгийн хөөрхөн гүнж, бид хоёрыг орхиод явчихсан. Ингэж сүүлчийн, хамгийн хүчтэй, хамгийн нандин, аугаа дурлал минь … Түүнээсээ би энэ хорвоо дээрх хамгийн нандин, хамгийн үнэтэй зүйлийг авсан.

Энэ миний өнгөрсөн 30 жилийн дурлалын минь дурсамж, түүх… Бүгд л баяр баясгалан, аз жаргалтай дурсамж үлдээсэн, ухаарал хайрласан, бас нулимас, гомдол, тунирхалтай. Гэхдээ би энэ дурлалуудтай учирсандаа харамсах сэтгэл төрдөггүй…. амьдрал үргэлжилсээр л…

Хүн бүхний дурлал аз жаргалаар дүүрэн байх болтугай

29 Comments

  1. bujee says:

    Bi 25t  anh 20 tuuntei uchiraaad nudiin haraaal durlaj orhison bd 2 jil mash saihan uerhsen  huniiig ulam hairlah tusam hun holddiiim ble tuuniige  bi denduuu hairtai bolhoro
    Nadaas yvhad n horij tsagdaaagyi zgr l tuuund az jargal hussen tr ved tewchihiin argaggyi bsan orondo  oroi bolgon uildag bsan gsen c bi stgeliinhee gunde chamda hairtai

  2. zaaval unsh says:

    hervee ta nar durlal muu muuhai ium aa martahiig hvsvel amar baysgalan hiided bdag ehiin umai hadaar garchih tegvel dahin ehees torson ium shig bolj ariusah bolno. hamgiin vnetei zovolgoo ium shvv

  3. zaaval unsh says:

    zarim ni zvgeer shohoorhol ium bishvv

  4. bi says:

    bi 33 tai. gancxan udaa uxtelee xairlasan.Odoo ch xairtai um shigee. Daan chi bi tuuntei bucaj niilj boloxgui.Odoo tiim xairiig daxij olox bolovuu buu med.

  5. fgyjdty says:

    minii ch gesen erhten jijig bi humuusees ih ichdeg shuuuu nadad tuslaach minii utasnii dugaar 89231104 help

  6. egelhen says:

    sain baitsgaanuu  ta bvhend  ene  udriin  mendiig  egel negen  minii  zvgees  hvrgie  end  bichsen  olon zviliig unshaad uuriin  amidrald  tohioldood  bgaa  negen  segeliin  nuutsaa  huwaaltsahaar  shiidlee  bi  baga  baihaasaa  negen hamaatniidaa  amidarch  surguulid  yawdag bailaa  ter  hamaatnii  maani  aalid  mnii veiin  neg ohin  bdag  yum ter ohin bid 2 medee orson  tsagaasaa ih dotono  naizalsan yum bid  2 bvh zvil deer hamt  baij vrgel l iher yum shig yawdag bailaa 8 r angia tugssun jil ter kolleged orj harin bi ajil hiih bolson tegsen ch vrgelj l zaw garwal niilj sain muu bvh zvlee huwaaltsdag heweeree showudwal vrgelj l bi aaw eejiig ni argalj muu neriig ni zvvj  tsalin buuwal terend ch bas uurteigee ijil huwtsas awdag bsan neg chiher bsan ch huwaaj ugdug  bsan ingeed l bi gedeg hvn neg neg zaluutai taniltsaj verhsen ene tsagaas bid uulzaldah bagsaj haayaa uulzahaaraa salahaa medehgvi bvh zvilee yaridag bailaa ingeedl bi hurimaa hj ter ch nadad bayar hvrgej minii umnuus bayartai bsan yum bi daraa jil ni naimaa hj ehelsen ter tsagaas nz mini vrgelj l nadaas yum guih bolson bi ch nz bolohoor vrgelj l tusaldag blaa udalgvi bi jiremsen bolj nz ohin maani nz zaluutai bolson yum ene tsagaas l bid 2 iin temtsel ehelseniig bi medelgvi yawsan yum ter barag l udur bvr manaid irj nz zaluugiinhaa tuhai yarina bi terend meddeg bvhnee huwaaltsdag blaa udalgvi bi 1 sard turuh bolson ingeed heseg hugatsaa ungursunii daraa nz maani ch bas tursun bid 2 hoyulaa hvvhedtei bolsondoo bayarlaj bi nziinhaa hvvhded uuriinhuu hvvhdiin huwtsasnaas ugch heregtei zvileerni tusaldag blaaa ingeedl tsag hugatsaa unguruh tusam ter nadaas bvh zvile nuuj nadaas zaiga awah bolson bi ch uchiriig ni oilogsongvi chimeegvil bsan tegeed bi hvvgee 2 nas hvreh ved sawnii gaduur jiremslelt bolj emnelegt hewtej hagalgaa hiilegsen nziigaa ireegvid ih gaihsan udalgvi bi baraandaa yawah bolson nuhur maani nz ni solongosoos irsen uchiras unuudur orroitoj harih bh zamdaa sain yawaarai gd l namaig gargaj ugsun hed honogiin daraa namaig irehed nuhur maani gertee baragl irdgvi bsan gj geriinhen maani helsen nuhuruusuu asuutal ajil ihtei bsan nztaiga hamt honson gd l olon shaltag toichson bich itgesen ingeed bi gedeg azgvi hvn ahiadl sawnii gaduur jiremslelt bolsnoo medelgvi baraand yawj tendee hagalgaand orson yum harin ter ved bi 1sar hewtsen ene hugatsaand nuhur maani ch ireegvi gertee ch ochilgvi sar bolson blaa ingeed mongoldoo ireed mashin maani ewdesen bhiig medsen tgd l geriinhen mani manai nuhuriig mashinaa ewdelsendee aigaad gertee ireegvi bh gesen taamag dewshvvlj bi ch basl itgej blaa getel neg udur nz ohinii maani egchni nadad chinii mashiniig ter ewdsen gj helsen bi ch gaihaj nz ohinoosoo yu bolsoniig todruulahaar garsan yum ingeedl yanz bvriin zvil eregtsvvlen yawj baital nuhuriin maani nz nadad bvh zviliig helsn tanai nz ohin nuhurtei chin yawdag sariin hugatsaand baragl ihenhd nu hamt bsan yaaj uuj iddeg tuhaini hvrtel helseed bas nadad sain bolood jil bolj bgaagaa helsen yum ene yawdlaas hoish nadad niildeg neg ch nz bhaa bolij bi gedeg hvn nz ohiniigoo uuchilhaar shiiej nuhuriiguu ch bas uuchilhaar shiidsen yum harin ter hvmvvs nadaas negch udaa uichlalt guigaagvidni bolon nz ohin maani ter udruus hoish namaig horloh gj oroldson olon oroldlogod ni odoo hvrtel setgel mini emterch uuriiguu udur bvr zvhdeg bolson yum ene yawdlaas hoish bi uhurteigee dotono bhaa bolij odoog hvrtel hamt amidarch bgaa bolowch nuhur maani namaig hairlah hairni vrgelj dutmag sanagdah bolson vrgelj minii targalsniig anzaarch ch targan geedl barag l udur bvr heldeg bolson heleh bvrt ni bi gutarch shanlaj bna yaawal bi hvnd targan gj helegdehgvi bhaw yaawal bi hvnd saihan haragdah bol gdl ih olon zvil boddog bolson herewee tsag hugatsaag ervvlj boldog bol anh taniltsaj bsan vedee butsaj ochih yumsan ter veiinhee 45 kg jinteegee vvrd vldeh yumsan gesen haramsaltaigaar amidarch bna bi yaawal deer we hvmvvs mini nadad tuslaach 

  7. zochin says:

    bi bol neg l hundee chin setgeleesee durlaj hairlaj yvna ter olon ter min ene min geh zaluuchuud minii zurhend yagd ch bagtahgui
    emegt hun neg l hairlawal dahiad hairlahgui bh herwee minii ene hair butelguitvel dahiad hen negniig hairlah husel alga shn hair bdg ym shuu oldwol aldaj bolohgui

  8. puja says:

    hair durlal gedeg mash huchtei ariuuhan zuil ym shuu bie bienee hundelj hairlaj huleetstei handaj bie bienees gadna ter huniihee ger buliig ch hairlah hundleh heregtei ym bolvu gej bodoj nn hair agui shuu humuusee amiddaa bie bienee hairlie amjilt husie shine hosuuddaa 

  9. puja says:

    hair durlal gedeg mash huchtei ariuuhan zuil ym shuu bie bienee hundelj hairlaj huleetstei handaj bie bienees gadna ter huniihee ger buliig ch hairlah hundleh heregtei ym bolvu gej bodoj nn hair agui shuu humuusee amiddaa bie bienee hairlie amjilt husie shine hosuuddaa 

  10. Anonymous says:

    hair durlal gedeg mash huchtei ariuuhan zuil ym shuu bie bienee hundelj hairlaj huleetstei handaj bie bienees gadna ter huniihee ger buliig ch hairlah hundleh heregtei ym bolvu gej bodoj nn hair agui shuu humuusee amiddaa bie bienee hairlie amjilt husie shine hosuuddaa 

  11. hgvuj says:

    hi bi odoo 27 toi engiin neg busgui 17 tai bhda hamaatnihaa banditai neg gazar jijuur jiij honodog blaa bid hoeriin hoorond yu ch boloogui shunu untaj bhad zuulhun tewerdeg hun tewerch bhad untana gej yu bh we de untaj bga dur uzuuleed nudeeaniad hewteed bna neg medhed bi tuund sain bolson ireed ywhad ni ygadch yum araas ni megshirtel uilj bilee untaj bhdaa tsochood serehdee hajuud bhguid haramsaj bas l ih uilsan setgel mine ali hediin tuuniih bolson hamaatan bolhoor yaj chadaagui bi tuuniig setgeldee hairlasan gehdee bi tuunde helsen ter ch nadaa gaigui bsan bhaa egch mine neg bal awchirch uguud ter bal ni bolhoor haragdahgui bichsenii daraa gereleer unshdag tiim bal bsan hoyulaa neg negendee yum bicheed bi togloom hiij harin ter mine bi chamd hairtai gej bichej bsan bi harsan haraagui yum shig l togloom hiij ungursun ene mini anhi ariuhan hair bi odoo ch gesen tuuniige hundeldeg bur ywaad ugchihgui gej bodhoor setgel mine han bdag bi gadaad ywhad hoer tom alag nudneese nadaa medegdehgui gej hajuu tiishee haraad nulims unagaj bsan ni haragdaad holboo tasraad 3 jil bolhod naiz ohintoi hoorhon huutei bolson gedgiig ni sonsood ygad ch yum setgel mine ongoigood neg chuluutei bolson doo odoo bga ternii mine tewrelt ih goy dulaan ene nuhurteigee suusan ch tuuniig mine guitsej chadaagui tuunde nen buhniig helehiin tuld buhniig hiihed belen bgaach chadahgui nee tuunde sain saihniig husey ene amidrald mine tohioldson ariun hair mine odoo ch hoishdoo ch nuutshan hairlasaar l bh bono

  12. Anonymous says:

    bi ng boytoi verhjj bgad tvvng toglod hayna gj bodj bgd odo tvvnd hairtai bolchihson durlal gj hetsvv de

  13. saınaa says:


    bı 28taı odoonoos 4 jılıın umnu nz zaluugaasaa salchıhsan hereldeed l evlerchıhdeg bolohoor evlereh bh gj bodson chın ter maanı ıreeguı ee egch maanı turuud bı sahıj bhdaa emnelgıın tsonhon deer mun ch ıh huleesen dee odoo egchıın huuhed 4 hurch bna duugee harahaar l ternııg sanadag um bıd 6 jıl hamt bjee urt hugatsaa.haaya haaya terııgee sanahaar setgelee hatuujuulahıın tuld ter ch bas namaıg sanaj bgaa gj uuruu uurtuu heldeg um tıım bız dee hamt 6 jıl amıdarchaad bı gantsaaraa dasna gj bhguı bız dee
    ter ch bas hun bolohoor namaıg sanadag bj taarna .gerleed huuhedteı bolson surag bna lee namaıg sanaj setgel nı nasan turshdaa sharhtaı yvaasaı

  14. somebody says:

    сайхан хайртай учирдаг л даа. Даанч ганцаараа хичнээн хайрлаад нэмэргүйн билээ. Миний бодлоор араас нь хөөцөлдөөд хайрлаад бүхнээ зориулаад байхад зугтаад байдаг , харин тоохгүй хаяад гүйхээр араас хөөцөлдөөд байдаг юм шиг санадсан. Нэг их юм бодож шаналаад байх хэрэггүй зөнгөөр нь орхих хэрэгтэй байх. Шататлаа хүнд дурлачихаад шархаа гурав долоогоод эдгэдэг бол сайхнаа…….

  15. somebody says:

    сайхан хайртай учирдаг л даа. Даанч ганцаараа хичнээн хайрлаад нэмэргүйн билээ. Миний бодлоор араас нь хөөцөлдөөд хайрлаад бүхнээ зориулаад байхад зугтаад байдаг , харин тоохгүй хаяад гүйхээр араас хөөцөлдөөд байдаг юм шиг санадсан. Нэг их юм бодож шаналаад байх хэрэггүй зөнгөөр нь орхих хэрэгтэй байх. Шататлаа хүнд дурлачихаад шархаа гурав долоогоод эдгэдэг бол сайхнаа…….

  16. Admiral says:

    Bi odoo 20toi ene hoorond zunduu l huntei uchirlaa gehdee bi ih mangar. Dandaa sonirhol hooj, eniig nz ohinoos n salganaa tegnee ingenee geel neg l hiiswer bsan odoo bol jinhene hairtga uchirsan odor bur shineer durlaad l uneheer goy bid 2 odoo barag jil bolj bna ene neg jil uneheer hurdan tsaashdaa bur goy bno gedegt buren itgeltei bna..Uneher saihan hair gej bdag yum shuu..

  17. хаагий says:

    миний зүрх сэтгэл миний төлөө биш миний хайрын төлөө цохилдог,шаналдаг,гомддог,тунидаг.намайг ганц хөдөлгөж амьдаруулдаг хүч минь миний ухаан,хүмүүжил,тэвчээр,шар,завгүй байлгаж чаддаг ажил минь.надад хорвоог харх учир утгыг миний гэр бүл ,найз нөхөд минь бэлэглэдэг эд байхгүй бол би мэдэрэлд хэвтэж байх байсан ч юмуу би таашгүй./ХҮН ХҮНЭЭ ХАЙРЛАЖ АМЬДАР ЗАЛУУСАА/

  18. хаагий says:

    би хайртай залуудаа хайртай гэж амаараа чихэнд нь сонсогдохоор 1ч удаа хэлж байгаагүй учир нь надаас дөлөөд,явчихвий гэж боддог.гэхдээ хэллээ гээд тэр над дээр хэзээч ирэхгүй,юу ч өөрчлөгдөхгүй. тэгсэн ч минии зүрх, 7 жилийн турш СЭТГЭЛ-д минь:чи үүрээд хайртай гэдгийг хором мөч бүрд мартаж болохгүй шүү гэж үргэлж захисаар./өөрт минь хайргүй хүний сэтгэлийг эргүүлэнэ гэдэг хэцүү юмаа/

  19. any says:

    30tai 6n hund durlaj bsan geheer aztai yumaa…bi 28tai 2l hund durlaj bsan. durlal 2uulaa neg negendee sain bol butsen ch buteegui ch uneheer saihan harin neg n l sain bol butsen ch buteegui ch yer n l ontsgui yum shigee bi suuld duralsan zaluutaigaa suusan ch odoo unen utga alga ehendee bi sain bsan ter uyed namaig uneheer zondoo gomdooson daraa n ter nadad  uneheer duralsan ter uyed n bi gomdoj itgelgui bolood horchihson bsan gehuudee tegsen hernee l hamt bgaad l bn utga uchirgui ch gehiimuu buu med….

  20. Zippo says:

    Academiad sonirholtoi yumaa emegtei hunii setgel

  21. Anonymous says:

    HAIR DURLAL amidraldaa hamgiin huchtei durlasan hamgiin huchtei harirlasan gants hun bol hani mini yumdaa. 15 jiliin tursh chamaigaa hairlasaar hoishdoo ch hairlah bolno saihan hair mini saihan hani mini

  22. nicerthanu says:

    22MAN bn. uurtuu l hairtai kkk, zunduu durlaj baisan, but no love. Hair durlal 2iig yalgah heregtei baihaa. Durlal gedeg ni ter hunii uil hudlul gadnah baidliig haraad bodood baimaar tegeh tusam “Dur” avdag gemeer yumuudaa. Hair gedeg bol uguh zoriulah gesen utgatai. Durlaliig hairiin umnuh ue shat gevel onoh bolov uu?

  23. academiad says:

    bas neg yum nemj helehed butelgui hairiig duulj, bodoj yavsan te olon jild hair bolgon butelguitej baisan shuu

  24. academiad says:

    bi bas cham shig baisan, duu duulsan ch butelgui hairiin duu duulna, durlah saikhan, butelgui durlah bur saikhan gej ug hurtel  zohioj shahuu hoshignodog baiv. neg l odor butelgui hairiin tuhai bodoh, duulah, kino uzehee boliod buteltei saikhan hairiin duu ayalj, duulj, boddog bolson chen harin buteltei amarhan saikhan hairtai uchirchdgiin, 4 jil boljiin, jil daraalsan 2 huuhedtei, nadad maash ikh hairtai, bid ikh az jargaltai oorsdiin bii bolgoson az jargal, hairaaraa baharhaj amidarjiin, tsaashid ch hairaa ulam usulj urguulna. 

  25. academia says:

    yaagaad ch yum durlaliin tuuxee bas xuvaaltsmaar sanagdlaa. bi amidraldaa neg ch udaa buteltei durlaltai uchirch baigaagui. gexdee bi uund tiim ix xaramsaad ch baidaggui, zugeer l iim l baix yostoi yum baijdee l gej xuleej avdag. 
     
    xamgiin anx oyutan bolood surguulidaa burtguulex geed zogsoj baixad ter mine zogsoj baij bilee, namaig neg ix shoxoorxoj xaraad l, anx udaa tiim neg sonin medremjiig mederch bilee. gexdee ter nadad tiim ch sain baigaagui, zugeer l namaig xicheeldee sain bolxoor xamt fraktsaldag baisan. anx udaa bi xund tiim xuchtei durlaj bilee. tun udalgui bi gadaadad suraxaar bolson. xedii ter nadad xairtai baigaagui ch mongold uldsen tuuniig mash ix sanadag baij bilee. amttai xool idvel tuundee ch gesen uuniig ogox yumsan gej bodoj, nud bayasgam gazar, orchind orvol tuundee ch gesen uuniig medruulex yumsan gej boddog baisan. tuuniixee tuluu xamgiin shildeg ni baij mash sain surval minii tuxai mongold yarij, ter maani nadaar baxarxana gej bodood xicheelee ch sain xiideg baisan. bi tuunruugee email xed xeden udaa bichsen bolovch neg ch udaa xariu avaagui. neg l odor bi ix yadarsan baisan. bi tuuniig martaxaar shiidej, setgel sanaa ovoo ch sergej exelsen. 

    amidral namaig daxiad l shalgasan. xuuchin bairnaasaa nuuj shine bairand orox uyed bi anx tuuntei taarsan. bi barag xaraad l duralsan. gexdee ter daan ch xyatad baisan. xediigeer setgel maani, xusel maani tuunruu temuuldeg baisan ch gesen manai ger buliinxen udam sudaraa mash ix deedeldeg xumuus baisan tul bi ooriigoo xucheer xorison. tuunii namaig xardag baisan ter xarznii umnu, unexeer tsarailag ter turxnii umnu  zurx setgel mine shaldaa buudag baisan ch bi xajuugaar ni ixemsegeer tuuniig ul tooson met tolgoi orgon bardamxan gardag baij bilee. ter minii ergen toirond baival bi ooriigoo xyanaj chadaxgui bolox yumshig sanagdaj bi oor gazarluu nuuxeer shiidsen. tegeed nuuxiin umnuxun bi tuunii tsonxiig xoloos ajiglaj udaan zogsoj, yaagaad ch yum be uilj baisan. minii setgel ix ovdoj baisan.
     
    ene yavdlaas xoish bi ali bolox xund duralkuug bodoj, ali bolox xumuustei naizalaxguig xicheej, ali bolox busdiin anxaarald ortoxguig xicheex bolson. omno ni ix gangalax sonirxoltoi baisan bol delguurt orood xamgiin gunduu ungutei, xamgiin zagvar muutaig ni songoj, busdaas urgelj dolon tusdaa baij, tsag l garval nomiin sand suuj, esvel fitness yumuu basseind xicheelledeg  baij bilee. tun udalgui namaig xen negen lekzen deer ajiglaad baigaag bi sanamsargui medsen. anxandaa neg ix toogoogui ch yavan yavan bi tuuniig uguilex bolson. yaagaad ch yum ter urgelj minii xaa negtee baidag baij bilee.  gexdee ter yamar ch sanaachlaggui baisan l daa. xii demii l minii ergen toirond guij, minii yavdag zam deer xergeer taaralddag baisan ch, xarts tulgaranguut bushuuxan xarzaa buulgaj, tegsnee nuuzaar namaig bainga xaraastai…iim baidlaar muur xulganadsaar neg l medexed bid surguulia tugsux bolson. yaagaad ch yum surguuli tugsux oirtox tusam bi tuund yamar xuchtei duralsan baisnaa ulam ixeer mederch baisan. tugsultiin bayar deer tuuntei zaaval uulzaj, bayartai gej xeleed amidrald ni az jargal xusne gej bodoxoos shunu noir xurkuu minii xuvzas yamar xaragdax bol gexees ogloo boltol ergej xorvooson. xaramsaltai ni ter tugsultiin bayar deer ireegui. shaltgaan ni ix ineedtei, tsagiin ajiltai. minii uram mash ix xugarch bilee. tegeed bi shuud neg gazar orj anx udaa gav ganzaaraa suuj baigaad whiskeydej bilee. ergen toirond suuj baisan xumuus baliar arxichin barag oglooguur arxidaad gej zevuuzsen ch baij magadgui, gexdee bi tednees ogt sanaa zovoogui, zugeer l ter ix ovdoj baigaa setgelee jooxon ch gesen taitgaruulaxiig l xussen. whiskeynii taalamjtai bish gashuun amt xooloi zuran oroxod xair durlal ene bol chinii amt, chi iim gashuun…chi namaig gashuun amtiig meder gej baigaa bol bi xusseneer chine medreed ogoeldoo gej…bodood l uugaad baij bilee. ternees xoish bi xair durlald neg ix ach xolbogdol ogoxoo bolison. yaagaad ch yum xair durlal gexeer minii nudend ooriin erxgui neg tiim yojilson, zevuuzsen, xuiten ineemseglel todordog.  bi kino uzvel buteltei, neg ix saixan romantik xair garmagz bi shuud uzex sonirxolgui bolj bosch yavdag. bi xair durlaliig uzen yadaxdaa ch bish zugeer l ene bol mash une tsenetei zuil, xen bolgond saixan xair olddoggui gedgiig meddeg bolxoor, tegeed ter az ni nadad taaraagui bolxoor bi tuuniig medrexees aidag. xervee ta bugd saixan xairtai uchirsan bol tuuniigee nandignan xairlaj yavaarai. 

  26. bbs says:

    Би одоо 25тай 2хон хүнд чинь сэтгэлээсээ дурлаж байсан юм байна. Эхнийх нь 18насандаа анх оюутан болоод тэр хүнд чинь сэтгэлээсээ дурласан үнэхээр сайхан залуу бүх л эмэгтэй хүн шохоорхдог залуу байсан гэвч бүтээгүй. Тэр хүнийг би одоо ч гэсэн нандин чигээр нь хайралдаг. Сүүлийнх нь 21насандаа учирсан тэр хүн надад хорвоогын бүхий л жаргалыг мэдрүүлсэн. Даанч олон хос залуусын салдаг жамаар гадаад яваад сураг нь тасарсан даа. Би одоо ч гэсэн тэр хүндээ хайртай хэзээ нэгэн цагт намайг гээд ирэх болов уу гэж битүүхэн хүлээдэг…

  27. war war-d says:

    Та нар эрчүүд болгон эхнэрээ хуурдаг  тэрийг тэвчиж амьдар гэж онгирдог  биз дээ. Эрчүүд эхнэрээ хуурахын тулд эмэгтэй хүнтэй л  явж таараа. Бүх эрчүүд хуурдаг гэж үзвэл бүх эмэгтэйчүүд хуурдаг болж таарч байгаа биз. Яагаад гэвэл дайн байлдаанаас бусад үед хүйсийн харьцаа ихэвчлэн тэнцүү явдаг. Нэг эр нилээн олон хүүхэнтэй явна гэж үзвэл нэг хүүхэн нилээн олон эртэй явах шаардлага гарч байна. Тэгэхээр  эрчүүд завхай бол хүүхнүүд завхай байхаас өөр сонголт алга. Бурууг өөрөөсөө эхэлж хай. Дээр нь энэ захидлын эзэн хүүхэн ерөөсөө хүний ёсноос гажчихсан юм алга. харин ч өдий 30тай гэхэд цөөхөн хүнтэй  уулзаж учирсын бишүү. 

  28. warwar says:

    mongold bg gagui ohid n ulirlaar uragshaa garaad bie unelchine ereen hoh hot beejin gd l tsaashlaad japan korea macau philffine. tui ta nar ygd iim enger sultai torciim bee

  29. warwar says:

    mongol huuhnuud tegeed l hachin har shar hamaagui dagaad durlaad yvchdag humuus

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.