1. Миний бодлоор хуримын дараа романтик хайр дурлал үгүй болдог
а. Тийм
б. Үгүй
2. Миний дурлалт залуу /бүсгүй/ тамхи татдаг ч юм уу аль эсвэл архи уудаг байхыг би хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй.
а. Тийм
б. Үгүй
З. Би хайрттайгаа эерэг зүйлийн талаар ярьдаг шигээ сөрөг зүйлсийн талаар ч гэсэн санал бодлоо чөлөөтэй солилцож чаддаг.
а. Тийм
б. Үгүй
4. Бид хоёрын хооронд хүлээн зөвшөөрөх боломжгүй үзэл бодлын ноцтой зөрчилдөөн байсаар байдаг.
а. Тийм
б. Үгүй
5. Аль хэдийнээс бид хоёр санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж явах талаар ярилцаж шийдсэн.
а. Тийм
б. Үгүй
6. Цаг хугацаа өнгөрөх тусам хайртдаа өдөр бүр таалагдаж, шинийг мэдрүүлэхийн тулд толгойгоо гашилгах боллоо.
а. Тийм
б. Үгүй
7. Би амьдралын аз жаргал, сайн сайхан бүхнийг зөвхөн хайртаасаа мэдэрч, сэтгэлийн таашаал авдаг.
а. Тийм
б. Үгүй
Дийлэнхэд нь “тийм” гэсэн хариултыг сонгож байгаа бол – Та хоёр бие биенээ олсон байна. Баяр хүргэе. Гэхдээ санаа амар тайван суугаад байж болохгүй. Энэ харьцаагаа үргэлж хэвээр нь байлгахыг хүсье.
Ихэнхдээ “үгүй” гэсэн хариултыг сонгож байгаа бол – Энэ янзаараа яваад байвал удахгүй хоёр биенээсээ хөндийрч мэдэх юм шүү. Иймд аль аль талаасаа хичээх хэрэгтэй. Цаг хугацаа явсаар амьдрал үргэлжилсээр л…
/Хань/