Хосууд хаана болздог вэ?

Зугаатай зун цаг айсуй. Агаар салхинд гарч, амарч зугаалах боломж бүрддэг сайхан улирал ирж байна. Гэвч Улаанбаатар хотод хүүхэд, залууст амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх газар ховор. Энд ч овоолсон шороо, тэнд ч ухсан нүх, хаа сайгүй хашаа барьж, барилга барих хотын гудамжаар алхах ч газар олдохгүй болж. Баар, кафед суухаас өөр сонголтгүй болчихоод байгаа залуусыг архи, тамхинд орлоо гэж буруутгаад ч яах билээ.

Хонхны баяраа хийж буй дээд курсын ах, эгч нартаа баяр хүргээд буцаж байгаа МУБИС-ийн гуравдугаар курсын хэсэг оюутантай уулзлаа. Тэднээс чөлөөт цагаа хаана өнгөрүүлдэг талаар асуухад “Хотод өндөр байшин олноор барьж байгаа нь сайшаалтай ч эргэн тойрны мод бут, цэцэг ногоог үгүй болгож байгаад харамсдаг. Явган хүний зам ч байхгүй болчихоод, бидэнд хөтлөлцөөд алхах ч газар алга. Залуучууд уулзахдаа, хосууд болзохдоо кафе, pub, бааранд л ордог. Ядаж спорт зааланд тоглоё гэхээр олддоггүй.

Сургуулийн заалуудыг байгууллагууд нь гэрээ хийгээд авчихсан байдаг. Чөлөөт цагаа өнгөрөөх газар үнэхээр ховор байна. Кино театрууд, “Зайсан толгой”, “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”, “Б.Явуухулангийн цэцэрлэг”, “Асашёрюүгийн цэцэрлэг” гээд дуусчих юм. Зуны сайхан үдэш архи, тамхины үнэр шингэсэн битүү орчинд бус гадаа суух цэцэрлэгтэй болохыг хүсч байна. Ядаж л байрны үүдэнд байдаг бичил цэцэрлэгүүдийг битгий устгаа гэж хүсмээр байна” гэсэн юм. Ингээд залуусын нэрлэсэн болон чөлөөт цаг өнгөрөөж болох газруудаар явж үзлээ.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

Улаанбаатар хотын маань төв талбайд залуусын зугааг гаргачих бүү хэл тайван яриад суух зүлэг мод, сандал суудал алга. Гэхдээ л Сүхбаатар жанжны хөшөөний гинж, шат нь байнгын эзэнтэй. Энд үр хүүхдээ тоглуулж салхилах гэсэн хүмүүс илүү ирнэ. Хөлдөө скит углаж, машин жолоодож, унадаг дугуйгаа унах жаалууд машин тэрэгний аюулаас хол энд л санаа амар тоглох юм.

КИНО ТЕАТР

Залуус архи, дарсгүй орчинд очихыг хүсвэл “Тэнгис”, “Өргөө” сүлжээ, “Соёмбо” кинотеатруудыг зорино. Монголын төдийгүй гадаадын шинэ кино шил, шилээ даран гарч байгаа нь залуусыг уях шалтаг болдог. Ядаж л тэднийг уйдаахгүй шинэ кино хийж байгаа уран бүтээлчдэд талархмаар. Кино театруудад зөвхөн кино үзээд зогсохгүй интернэтээр аялж, автомат тоглоомын газарт нь цагийг өнгөрүүлэх боломжтой.

Гэхдээ л цөөн хэдхэн тоглоомоор хэчнээн цаг тоглох билээ дээ. Кино театр болгон гаднах талбайгаа тохижуулж бага хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулж чадвал залуусын цагаа өнгөрүүлэх газар нэмэгдэнэ. Энэхүү санаачлагыг “Соёмбо” кино театрын хамт олон хэрэгжүүлжээ. Тэд “Оскар”-ын хөшөөг гаднаа сүндэрлүүлж, ойр орчмоо хөөрхөн гэгч нь цэцэрлэгжүүлсэн байналээ.

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАЙ

Энэ талбайн зүүн талд “Тэнгис” кино театр байдаг учраас хөл хөдөлгөөн ихтэй. Эрх чөлөөний талбайд Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зарим тоглоомууд нүүж ирнэ. 3-4 метрийн өндөрт чөлөөт үсрэлт хийлгэдэг, бөмбөлөгт сууж усан дээр хөвөн тоглох зэргээр зугаацах боломжийг олгодог учраас зундаа “Мини парк” болчихно. Мөн нийслэл хотод маань байдаг цөөхөн хэдэн усан оргилуурын нэг нь энд бий. Зуны халуунд усан оргилуурын дэргэд болзох залуус олон байдаг.

Б.ЯВУУХУЛАНГИЙН ЦЭЦЭРЛЭГ

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн хаа очиж залууст ээлтэй газар. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн. өмнөхөн байдаг энэ хүрээлэн үзэмжит усан оргилууртай. Олон мянган мод бут тариалсан нь цэцэглэж, өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдсэн гурван мөнгөн аяга бүхий усан оргилуур оргилж, “Би хаана төрөө вэ?” хэмээх нэрт найрагчийн шүлгийн мөрөөс хуучин монгол үсгээр сийлсэн нь сонирхолтой.

ЗАЙСАН ТОЛГОЙ

Залуусын төдийгүй Улаанбаатар хотынхны очих дуртай газар бол Зайсан толгой. Өдрийн, үдшийн, шөнийн хэдэн ч цагт энд зам бөглөрөөстэй, машин пиг чихээстэй байдаг. Үр хүүхдээ агаарт гаргах, гэр бүлээрээ салхилах, найзууд уулзах, хосууд болзох цорын ганц газар гээд хэлчихэд хилсдэхгүй. Хүний бөөгнөрөл дагаад худалдаа үйлчилгээ гардаг нь жам. Хорхог, шорлогийн үнэр энд ханхийнэ.

Хэсэг хэсгээрээ дуу дуулж бөөгнөрөн зогсох, хос хосоороо тэврэлдэн суух, зургаа даруулан гүйлдэх гээд залуус энд л ирэх дуртай. Хадтай уулын хэсэгт ихэвчлэн хосууд “хоргоддог”. Уулын нөмөр бараадсан охид залуус яг л хясаан дотор байгаа сувд адил хадтай чулууны бөөрөнд торойж харагдана.

БУРХАН БАГШИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Зайсан толгойн баруун талд байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд залуус тухлах дуртай. Харамсалтай нь дуу чимээ багатай, цэвэр агаарт байх гэсэн хүмүүсийн хүслийг гүйцээх олон сандал энд үгүй. Бурхнаа тойрч алхаад хоёр талд нь байх хонхыг цохиж, хүрдийг эргүүлээд л болчихно. Энд гэрэлтүүлэг сайтай учраас шөнө ч ирэх боломжтой. Гэхдээ 00:00 цагт хашааны хаалгыг хаачихдаг учир шөнийн бурхныг холоос л харж болно.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нэгэн цагт залуусыг цуглуулдаг хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байсан Парк маань одоо маш жижигхэн талбайтай болсон. Гэхдээ машины зам, хөл хөдөлгөөнөөс хол алхах, зугаалах боломжтой хиймэл нуур, усан онгоцон ресторан нь хосуудад романтик харилцаа үүсгэдэг. Цагных нь хонх дуугарна зөөлөн салхитай нуурынх нь усны намуун давлагаа зуны үдшийг зугаатай болгох нь мэдээж. Хайрттайгаа дэггүйтье гэвэл тоглоомын талбай дахь гулсуураар гулсах зэргээр тоглож ч болно.

ХЯЗГААРЛАГДМАЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

“Шангрилла”-гийн өмнөх усан оргилуур. Хотын төвд байх энэ өндөр барилгын өмнөх цэцэрлэгт
хүрээлэн ашиглалтад орсон цагаасаа л хүний хөлд дарагдсан. Усан оргилууртай учраас зуны халуунд тэр хавиар салхилах гэсэн нийслэлчүүд “Шангрила”-г зүглэнэ. Гэвч машины дуу чимээ, харуул хамгаалалт амар тайван суулгахгүй нь харамсалтай.

БИТЛЗИЙН ХӨШӨӨТЭЙ ГУДАМЖ

УИД-ийн замын урд Б.Цэрэндоржийн гудамж залуусын очих дуртай газрын нэг Эндэх явган зам талбайг байгалийн чулуугаар шинэчилж, хуучин усан оргилуурын оронд 7.5×26 хэмжээтэй аялгуут усан оргилуур хийжээ. Мөн сандал, хогийн сав байрлуулж, ногоон байгууламжийн зүлэгг талбайг шинэчлэн, Битлзийн хөшөөний хэсгийг сэргээж, гэрэлтүүлэг хийсэн нь гоёл чимэглэлээ зүүсэн бүсгүй шиг харагдана.

Уг талбайг түүх дурсгалын, залуучуудын хосын хэсэг гэсэн гурван хэсэгтэй. Түүх дурсгалын хэсэгт үндэсний бахархал болох гурван метр өндөр морин хуур, Ардын засгийн зургаа дахь Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн хөшөөг сэргээн засварласан нь өнгө нэмнэ.

Өнөөдөр Улаанбаатарын залуус эдгээр газраар л зугаалж, болзож байна. Уг нь дүүрэг бүр өнгө үзэмжтэй усан оргилуур, бичил цэцэрлэгт Хүрээлэн байгуулдаг бол залуус гэлтгүй нийслэлчүүдийн магнай тэнийх биз.

Х.Монголхатан

10 Comments

  1. xen negen says:

    bf bid 2 gertee bolzdiishd lol

  2. Зөв бичээд сурчих юмсан даа says:

    Манайд сүүлийн үед ганц нэг юм хийдэг л дээ. Даанч манайхан ухамсар муу болохоор хэцүү юм. Өнгөрсөн жил би Сангийн Яамны нэрэмжит цэцэрлэгийг тохижуулах ажилд оролцсон юм. Анх хачин юм байхаар нь буулгаж байхад тэр хавийнх нь хүмүүс уурлаж ирээд л загнадаг байсан. Хийж байхад ирээд, тэнд ч тэгсэнгүй энд ч ингэсэнгүй гэдэг байсан. Бид хийж дуусаад хүлээлгээд өгсөн. Саяхан гэрэл гэгээ нь асахгүй байна гэхээр нь очтол бүх гэрлийг нь чулуугаар хагалчихсан байсан. Хэсгийн цагдаа нь ямар сайндаа гаднах бүрхүүл нь хагарахгүй байсан юм, дотроо хагарчихаж гэж байхгүй юу. Уг нь нилээд том талбайд зүлэг тарьсан юм даанч хүмүүс нь гишгээд ургахаа байсан байна билээ. Байхгүй үед нь хүсдэг байж хийгээд өгөхөөр хайрлаж чаддаггүй нь уур хүрмээр

  3. hadaa says:

    манайд сүүлийн үед ганц нэг юм хийдэг л дээ. даан ч манайхан ухамсар муу болхоор хэцүү юм. өнгөрсөн жил би сангын яамны нэрэмжид цэцэрлэгийг тохижуулах ажилд оролцсон юм. анх хачин юм байхаар нь буулгаж байхад тэр хавийх нь хүмүүс уурлаж ирээл загиндаг байсан. хийж байхад ирээд тэнд ч тэгсэнгүй энд ч ингсэнгүй гэдэг байсан. бид хийж дуусад хүлээлгэд өгсөн. саяхан гэрэл гэгээ нь асахгүй байна гэхээр очтол бүх гэрлийн чулуугаар хагалцан байсан. хэсгийн цагдаа нь ямар сайндаа гэднэх бүрхүүл нь хаграхгүй байсан юм дотороо хагарчиж гэж байхгүй юу. уг нь нилээд том талбайд зүлэг тарисан юм даан ч хүмүүс нь гишгээд ургахаа байсан байна лээ. байхгүй үед нь хүсдэг байж хийгээд өгхөөр хайралж чададгүй нь уур хүрмээр

  4. aza says:

    + helehed end tend sportoor hamt hicheelleh n bá dajgui ym bn le. Chingeltei d bè Och geed shireenii Tennisnii club ih dajgui sanagddad. tsagiig haaya tend unguruuleh goy bà bsn. sayhan boulingiin m club bội neg gazar orj uzsen. 2uulhna bol huyệt sanagdsan ghde bas sonirhuusht ym bn le. bas tuv bolon ỏchlongiin basseind hamt yavj bolhiin bn le. odohondo uuniig bi turshij uzeegui ch shan Idee l gj bodd bga. my huvid ugasa bnga gaduur huluu chilj benzinee duustal tenej bhar hamt sportoor hicheellevel iluu an biye biyenee tanij, uursdiiguu ch hugjuuleed shan bè. uur shan chuluut tsagaa unguruuj sonirholt bolzo zohioh sana bồi bval huvaaltsaach pls & thanx! 

  5. Eegii says:

    Odoo ulaan baator hogjih gazar ene ter tsetserlegt hureelen zergiig barih gazar alga ydaj l haa sagui oron suuts barih ym hogjhoosoo ongoson. Duussii shdee ulaan batorchuudaa

  6. Zavaan Baldan says:

    Mongold ochihooroo ter burhan bagshiin tsetserleg, tengist ochij okhidiig uurgaldag bailoo gej . ai daa 18 tai okhid ch unheer uur shuu !!!

  7. moeme says:

    odoogiin niigmiig hun bolgon l yrij bna
    bugd l ymar bgaag ni medne teglee geed gutrangi tsarailaad l suuh hereg uu
    uudrug uzeltei bj l tsaash amidrana shuu dee
    zaluus bid l hicheevel saihan amidrald hureh bnoo

  8. zander says:

    Sarnai chi yasan uudrug yum be??? Uls tur niigem huulia har daa. Unen baliar huuramch hunee bodohgui niigemd amidarch baina sh dee

  9. sarnai says:

    ulam goe boloh baiha mongol oron maani zaluus bid l odo hiij buteej hun hunee hundled ahmad buurala hairlan hundled gudamj talbaida hog oo hayhgui baiwal buh zuil saihan bolno

  10. meo says:

    bolzoh nasaa gj

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.