Та бүхэнтэй сэтгэлээ хуваалцах бас туслалцаа үзүүлж чадах хүн байвал надад туслаачээ хэмээн энэхүү захиаг бичиж байна. Би ах дүү 6-лаа. Дээрээсээ 4 дэхь хүү. Ээж маань элэгний хорт хавдараар өвчилөөд одоо бие нь маш муу байна. Хичнээн эмнэлгээр яваад ч эмчилгээ байхгүй гэдэг 1 л хариу өгдөг. Манайх гэдэг айл боломж муутай өдөр хоногийг өнгөрөөж яваа монгол нэг энгийн айл. Том эгч маань тогооч мэргэжилтэй тогтсон ажилгүй ээжийг харж асраад гэртээ. Дараах ах маань мэргэжилгуй болохоор барилгын ажил ер нь юу тааралдсанаа хийгээд л амьдарах гэж биднийг тэжээж ядаж яваа хүн байдаг. Дараагийн эгч маань гэр бултэй болоод бас л өөрийнхөө амьдарлыг ядруухан авч яваа хүн. Би болохоор одоо 27 настай эхнэр 1 хүүхэдтэй.
Одоогоор эхнэртэйгээ гадаадад xараар ажилж амьдардаг бас л өөрсдийн гэсэн гэр оронтой болж амьдарлаа босгохын төлөө хөлсөө урсгаж яваа жирийн нэг эр хүн. Хүү маань одоо 8 настай xадам аав ээж 2 дээр маань монголд амьдарч байгаа! Би чадлынхаа хирээр олсон хэд гурван төгрөгөө ээжийнхээ эмчилгээ эм тариа юу хэрэгтэй бүхэнд нь зориулж явуулдаг. Би энд хараар амьдардаг болохоор хэзээ ч баригдаад явахаа мэдэхгүй явна даа. Эхнэр маань одоо 31 настай. Ээж рүүгээ олсон мөнгөө явуулаад байхаар эхнэр маань өөрсдийн амьдарлаа хурдан болгоод нутаг руугаа буцая xүүгээ санаж байна дараагийн хүүхэд маань оройтлоо гээд л уйлж унжаад байдаг.
Тэгээд би гэдэг хүн чин бас ээжтэйгээ амьд байгаа дээр нь уулзаж чадахгүй байх вий гээд шаналсан өдөр хоногийг өнгөрөөж байна. Уг нь амьдарлаа тэгширхээр ээжийгээ жаргаана гэж бодож явдаг боловч ээж маань жаргал үзэхгүй үр хүүхдийнхээ төлөө гэж явсаар өнгөрөх бололтой. Миний доод талын дүү маань эхнэр 2 хүүхэдтэй бас л өөрийн амьдарлаа болгох гэж өдөр шөнөгүй таксинд явдаг. Бага дүү маани техник мэргэжлийн сургууль төгсөөд одоогоор бас тааралдсан ажлаа хийгээд л явж байна.
Аав маань уг нь их сайхан ажил хийж байгаад осолд ороод ажлын чадваргүй болоод ажлаасаа гарсан. Одоо харуул манаачийн ажил хийдэг 60 гаран насны хүн бий. Манайх гэдэг айл нэг ийм амьдралтай. Ээж маань одоо 55 настай. Ээжийгээ ахиад хэдэн жил харж амьдармаар, харсаар байж үхүүлмээргүй байна. Гадаад улсуудад хорт хавдар байтугай бүгдийг эмчилж чадах юм шиг санагддаг. Та бүхнээс сэтгэлийн дэм болон тусламжийн гараа сунгахыг хүсч байна…
20 Comments
Боломжгүй зүйл гэж байдаггүй юм. Эдгэрч эв эрүүл болно. Өглөө бүр босохдоо орой бүр унтахдаа ямар ч үед ээжийгээ өвчтэй гэж бодох бодлоо өөрчилж эдгэрсэн эрүүл гэж оюун бодолтойгоо дайт. Нэг өдөр ээж чинь эдгэрнээ.
Оюун ухаандаа ямар ч зай үлдээлгүй миний ээж эдгэрсэн гээд л бодоод байх хэрэгтэй шүү найзаа. Бидний бодол их хүчтэй.
Шанцай гэдэг ургамал элэгний өвчинд их сайн гэж дууллаа. Тэр ногоог байнга хоолондоо хэрэглээд үндсийг нь буцалгаж уугаад нэг хүн жилийн дотор цоо эрүүл болсон гэсэн. Монголчууд бас шанцайг тариад гадуур худалдаалж байсан.
Mongo togrogoor tusalj chadahgui ni ee, uuchlaarai, duu mini. Gehdee bolomjtoi humuus baival Amerikt uildverlegdsen Transfer Factor Plus (www.4life.com) gedeg beldmeliig ene huugiin eejid avch ogvol ih buyan boloh baih daa. Ene beldmel ni biyeiin eserguutsliig saijruuldag bolohoor uugaad ehelbel heden jildee l amid yavah baih.
ehner bas hetsuu ye. huuhdeesee hol hamag hoorhon ueiig ni harahgui. hunii nutagt har ajil hiij olson mongoo bugdiig nohriin eejid yavuulna. ter huuhen bas gemgui baij orovdoltei amidral tuulj yavaan baina. ta nar bugd mungu uguuch eejdee oluulaa yum bainashd. gants chi l ehneree huugees ni salgaj baij olson munguu eejdee uguud bgaa yum uu. busad chin ta 2g gadaadad mungu taridag geed bolomjtoi bsan ch mungugui geed uguhgui l bgaan bn. h
eejees gadna ehner chin orovdoltei sanagdlaa
Hort havdarch gesen edgene.Asar ih setgeliin huchtei inergtei baival edgerhel bolno.Ene ertuntsud gaihamshig gej bdiin.orgilmail@yahoo.com Chi hervee mongold bgaa bol ene haygaar holbogdooroi.Bi emchilegdsen amidrah hugtsaan urtssan zunduu jishee medej bna.Tanai eejid baga ch atugai tuslah bolomj bgaa.Goln tsag hugtsaa, yarah hergtei.Bi amidrah argiin neg ch tugrug avahguigeer zaaj ugie.Bi setgel gargalaa chi odoo tegeed setgel zutgel gargval boloh n ter.
gerleed naizd chini tuslah mongo bhgui ch huug n harj handah saihan setgeltei hun bn shuu > husvel zahia uldeegerei.
МИНИЙ ДҮҮД ХЭН Ч ТУСЛАХГҮЙ ЭЭ. ОДОО СОНГУУЛ ГЭЭД БҮГД СОЛИОРЧИХСОН БАЙНА.
manai mongochuud yasan saihan setgeltei yum bee buur nulims duschlaa amjilt buh hunii saihan eejuud urt udaan eleg buten jargaasai
Тиймээ одоо л буц, хатуухан ч гэсэн үнэн үг шүү.Хэзээ ч төгс эмчлэгдэхгүй харин хэдэн жил ч болохнээ хамт байхыг л бод. Манай ээж ч хорт хавдар болоод 3 жил болж байна хэд хэдэн удаа хагалгаа хийлгэсэн, одоо ямар ч арга байхгүй гэсэн гэхдээ л бид болохоос болохгүй хүртэл явж, ээждээ сэтгэлийн дэм өгч өдөр бүр хмат байхыг хүсдэг. Та хэд ирээ, эх хүнд хүүхдүүтэйгээ хамт байх шиг жаргал үгүй.Тэгээд тэр Хишгээтэй холбоо бариад асуу үзүүл. Чи mail хаягаа үлдээчих эгч нь ээждээ өгч байгаа эмээ чамд нэгийг үнэгүй явууляа, энэ бас их тус болдгын. За тэгээд монголдоо ирээд ч сайн сайхан амьдарч болно доо. Хожим харамсахгүйн тулд яарах хэрэгтэй шүү, ээж нь харин хүлээж дийлэхгүй
naad ehnerteigee buc emegtei hyn bolohoor zuv helj bna shuu dee,bucaad yavj bno shuu dee,daraa ni amidad uulzahgyi yaav gej tolgoigoo byy bari hurdan gertee hari yadaj chi,
hujaagiin nomer1 gd nogoon hairtsagtai hyren em bii shingen mongold elegnii shagdarsuren guaigaas asuuval orig ni oldoj magad ,chi eejteigee amidad uulz buc,yuun haraar gd bh,eej 1l oldono shuu dee,bi mongold aavtaigaa uulzaj chadaagyi odoo hyrtel haraar gej tenegtej suuhaara amidad uulzdaggyi yaav daa gej ih haramsdag,evropt havdariig ogt emchilj chaddaggyi yumaa,chi korea emch naraas asuug.ch
hmm ene-nees 7n door idehch hool undgui zunduul humuus bga shuu dee. busdaas handiw ingej huseh gej nadad law so sanagdaj bn aa bi ulsuj uheh bsanch ingej hunees yum bhguie
aan bas neg yum nemj helehed ter emchiin em ni tiim ih unetei bish shuu.ymar ch bsan bolomjiin unetei.bi nuhurtuu 3 sariin tang 2000 orchim yuaniar avch bsan.ter tang neg udaa l uudag tegeed uvchtunuu uuruu uzeed uurt ni tohirson emnuud ugdug.ter emnuud ni hyamdhan.
sain uu bi chamd tus bolj chadnaa.uvurmongold ih sain mongol em ugdug emch bdag yum.manai nuhur bas havdaraar uvduj bsan.ter tang uugaad ymar ch bsan heden jil amidarsan.bi bas uur humuust haygiig ni ugch uulzuulj bsan bugd l ymar neg hugatsaagaar nas ni urtasdag yum.uuruu helehdee elegnii hort havdartai hun ter emcheer emchlmuuleed dood tal ni 10 d jil amidarch bn gj bsan.nadad itgeerei hi sain emch shuu.my mail hayag khisheg@yahoo.com gehdee munhiin us bish yum chini munhurnu gj bhgui l dee gehdee ymar ch bsan heden jil iluu amidarnaaa.sanaa zovoltgui
hi duu mini chi ih dajgui uhaalag zaluu dansni dugaar bolon mail a uldehgui de setgeliin hattai bgarai
manai nz ohin elegnii hort havdartai odoo27nastai 4nastai hoorhon huutei nohorgui nohor n oor ohintoi suugaad yvaad ogson eej n bas elgeer ood bolson aav ogt bgaagui egch n bas ydruu amidraltai oor oir dotnii hun bhgui emlegt gedes n jiremsen hun shig tomrood usaa avhuulj bgaa huu n odoogoor bi harj handaj bna humuusee bytshan huugii n bodood minii nz bolon ene zaluugiin eejod tuslamjiin garaa sungaach!
Уучлаарай юуны өмнө хатуу боловч үнэн үг хэлье, Хорт хавдар эмчилгээгүй өвчин. Гадаад Монгол гэлтгүй Дэлхий даяараа хорт хавдар болон дох-ыг эмчилж чадахгүй байгаа.
Миний эмээ ч бас саяхан яг энэ өвчнөөр өвчлөөд өнгөрсөн. Бид нарт яваагүй газар хийгээгүй эмчилгээ гэж байгаагүй Францад хүртэл эмчлүүлж байсан. Би чамд зөвлөхөд эрт нутаг буц ядаж амьд байх хугацаанд нь хамт бай гэж хэлмээр байна. Тэгээд бас Unicef рүү захидал бичиж тусламж гуй, нэмээд хэлэхэд дансны дугаараа энэ захиатайгаа бичиж фэйсбүүкээр зарлал цацсан нь хамаагүй дээр гэж хэлмээр байна.
Чи бичиг баримт мөнгө төгрөг гээд наанаа гацаад байлтгүй ээж дээрээ оч, бичиг баримт мөнгө төгрөг олдоно ээж чинь чамд ганц л олдоно шдээ. За тэгээд сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
миний дүү сэтгэлийн тэнхээтэй бай,тэгээч ээж бол хэзээч олдохгүй нандин эрдэнэ нэг л олдоно,мөнгө бол хэзээч олж болно,ээж дээрээ ирсэн дээрээ,эрүүл саруул амьд явахад амьдрал болоод л явчихна ш дээ,миний дүү дансныхаа дугаарыг үлдэхгүй яав даа.монголчууд их өгөөмөр улсууд ядарсан нэгэндээ тусалахад хэзээд бэлэн байдаг даа,додо -луу хандаад смс-ээр мөнгө цуглуулж болно ш дээ.