Толгой доторхоо цэгцэлмээр байна

Сайн байна уу? Би 22-той нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн хугацаанд жаргалтай зовлонтой үе зөндөө байсан. Бид 5 жил үерхсэн. Энэ хугацаанд охидууд руу месж бичих гэх мэт байдлаар намайг хуурч байсан байгаа юм. Надад уг нь бүх цаг хугацаа бүгдийг л зориулдаг байсан. Намайг унтаж хэвтээд хуураад явахаар хугацаа байгаагүй байсан байх. Гэхдээ л би тэрний хувьд нөөцийн хүн байсан юм шиг санагддаг.

Жилийн өмнө төрөөд хүүтэй болсон. Би гэнэт бодогдож уур хүрээд ямар ч шалтгаан гараагүй байхад өмнөх бүх зүйлээ ярьж хэрэлдсэн. Миний бодлоор намайг жирэмсэн байх үед яг хуурсан байх. Яг баталгаа байхгүй лдэ. Гэхдээ л энэ үе бодохоор би галзууртлаа уур хүрээд байдаг юм. Намайг байхгүй хойгуур найзтайгаа Өөр охидууд руу уулзий нтр гэж бичсэн гуйсан бсан. Бараг янханууд руу. Яг янхан биш ч биеэ үнэлчих гээд байдаг жоохон охидууд байдаг даа. Би тухайн үед салий дуусаа зайл гэсэн ч жирэмсэн учраас эцэггүй хүүхэд гаргалтай биш тэгс ингэс гээд өнгөрсөн. Би бичээгүй найз бичсэн чамдаа хайртай нтр гэж уйлж дуулаад тухайн үеийг аргалаад өнгөрөөсөн.

Тэрнээс хойш жил өнгөрсөн мөртөл надад бодогдоостой дотор үзэн ядаастай сайн ч биш муу ч биш нэг сонин л бна. Яаж урагшаа харж амьдрах бэ толгой доторхоо бүгдийг нь цэгцлээд сэтгэлээ амраах юмсан. Энэ амьдралдаа ахиц байхгүй өнгөрсөнд гацчихсан юм шиг сэтгэл гутралд автаад хэрэг алга. Хүүгээ харж жоохон өөр зүйлийн талаар бодохын. Энэний талаар бодоод хэнд ч хэрэггүй ганцаараа би шаналахаас өөр юу ч байхгүйг мэдэж байгаа ч бүр зуугаад уур хүрээд бүр сэтгэцийн өвчтэй…

Гэхдээ энэ байдлаараа нөхөртөө нөлөөлж зовоодгүй. Би хайртай гэхээс илүү үзэн яддаг боллоо. Гэхдээ хэзээ ч наанаа гаргадгүй сэтгэлийнхээ гүнд гомдоостой шөнө ч унтаж чадахгүй бодогдоод мэдрэлийн ядаргаанд орох энүүхэнд болдог. Хуурсан байсан ч хүүгээ бодоод нэг удаа уучилъя зүгээр хаячий гэж бодсон ч байнга бодогдоостой. Нөхөрөө надад тийм ч хайртай гэж боддоггүй. Хүүхэдтэй болсон тэгээ л урсгалаараа суух болсон гэж боддог. Би хэзээ ч эрт хүнтэй суухгүй тэгнэ ингэнэ гээд их мөрөөдөмтгий охин байсан бол хамгийн итгэсэн хүн нь ийм байдалд аяндаа л оруулчдаг юм байна. Нөхрийнхөө үгээр байвал би гэрийн сайн авгай болоо л амьдрал дуусах юм шиг.

Дээрээс нь араар намайг тавиал би мэдэхгүй гэртээ хоолыг нь бэлдээд… үнэхээр инээдэмтэй амьдрал байгаа биз дээ. Би гадаад төрхөнд нэх ач холбогдол өгдөггүй нь үнэн гэхдээ тийм царай муутай биш. Нөхөр бид 2-ын секс болдоггүй юм шиг байгаам. Би тавьж үзээгүй. 5 минут л үргэлжилдэг. Тэгээд нахилт гэж байхгүй. Би сэтгэлээсээ хандаад хоол хувцас хунарыг нь бэлдээд хүүхэд нтр харсаар байтал надад өөртөө мөрөөдөлдөө зарцуулах цаг үнэндээ гардгүй. Тэгээд байхад л нөхөр бол улам цаашлаастай. Залгах надтай ярих намайг үнсэх нь багасч. Хайртай гээд ярьвал гайхахаар хөгшин сэтгэлгээтэй болчиж.

Ганц бие үе маань яасан жаргалтай дураараа сайхан байгаа вэ л гэж бодогдож бна. Арван жил их сургууль гээд аль алинийг нь онц дүнтэй төгсч байсан бид хоёр. Тэгсэн мөртөл миний тэнэгийг гайхаж намайг дан өөрөөсөө дорд үзнэ. Би хэдийгээр түүнийг дотроо үзэн ядаж гомддог ч гэсэн хэзээ ч муу зүйл санаж байгаагүй ажил нь бүтчээсэй тэнцчихээсээ нтр гэж л боддог. Гэхдээ л би басамжлуулсан юм шиг санагдаад заавал тэрэнд хэн болохоо харуулмаар байна. Даанч өнгөрсөндөө гацаад урагшилж чадахгүй байна. Яаж толгойноосоо энэ муухай бодлоо хаях вэ зөвлөгөө өгөөрэй.

15 Comments

  1. tumuruu says:

    Otgontumur Zagd facebook haygaar orood ireerei huuhnuudee.tatlaa tulhee bhgui gants bie 28tai zaluu bn shuu.

  2. Төгсөө says:

    Чи түр зуурын хямралд орсон байна. Гэртээ хүүхэд хараад бас нөхөр чинь халамж муутай байхаар гомдоод хамаг юм утга учраа алдсан санагдаад байгаа байх. Чи хүүхдээ цэцэрлэгт өгөөд өөрөө ажилд ор. Тэгээд чи өөрөө сэргээд амьдрал бас өөрчлөгдөнө. Чи хамаг юм утгагүй санагдаад уурлаад байвал нөхөр чинь улам чамаас холдоод л байна. Нөхөртэйгөө хэн нь ухаантай, хэн нь дээрийгээ үзнэ гэж юу байхав дээ. Нөхөр чинь чамайг дорд үзнэ ч гэж юу байхав. Уурласан хүн тэнэг үг хэлж, тэнэг үйлдэл гаргадаг. Хэрүүл хэзээ ч үнэн сэтгэлийн яриа үүсгэхгүй. Чи уурлаж хэрүүл хийхдээ бүгдийг нь хэлсэн биш чи зүгээр учир утгагүй муухай хашгичсан байх. Чи хэлж байгаа гэж бодовч сонсож байгаа хүн чинь чиний хэлэх гэсэн санааг биш бүр шал эсрэгээрээ хүлээж авч маш муухай сэтгэгдэлтэй хоцорсон байдаг. Нөхөр чинь бас амьдрал эхлүүлээд хэцүү байгаа ш дээ. Та хоёрт бүр зүйл шинэ, хэцүү, мэдэхгүй, төвөгтэй байгаа. Тайвшир. Нөхрөө үзэн ядаад хэвтэж байхын оронд өөрөө тэврээд үнсээд өөртөө тат. Нөхрийгөө эвлээд аргадаад хайрлаад… Би гэрийн ажил хийгээд ядарч байна гэлгүйгээр ажилд ор. Тэгээд нөхрөө аргадаад гэрийнхээ ажлыг хийлгэ. Яваандаа хамтраад гэрийн ажлаа хийдэг болно. Чамд хайргүй байсан бол яалаа гэж чамтай байх юм бэ? Хүүхдээс болж эр хүнийг хажуудаа байдаг гэж бодох хэрэггүй. Хүүхэд бол зүгээр байгалийн хуулиар та хоёрт ирсэн болохоос та хоёр хамтдаа байхыг шийдэх зүйл биш. Хүнийг хайрлаж байж хайрлуулна.

  3. харш says:

    Хүн бүр л бодсоноо бичэжээ. ихэнх нь өөрийнхөө талаас өөрсөдийгөө л бичиж. Зарим нь харааж зүхэж кхаха зайлуул. Охин хүүхэдтэй, эмэгтэй дүү, эгч маань гэх талаас нь харсан бол залууг нь хараацгаах бсан биз. Хот амьдардаг орчин бузарлагдаад байгаад гайхах юм алга. Мулгуу малнууд хаа сайгүй. эзгүй хээр 3лаа амьдарч сэтгээд сурцан, хөмөрсөн тогоонд амьдарч нар. Хөмөрсөн тогоон тухай хуучин хүү гэж нацагдоржын өгүүллэг бий шүү

  4. Hmm says:

    Za bainga hamt bdag geed huyrahgui bna gesen ug bishdee sex bol uuruu bogino hugatsaanii asyydal 1-3-5-10-15-20 geed tegeher eniig bol tsainii tsag. Ajilaa taraad mashindaa. Huuhdee salhiluulangaa geed haana ch hezee ch bogino hugatsaand amjihaar iddee. Manai nuhur dood ailiin huuhentei yavldaj bgad barigdaad tegj hiideg bsan barigdaad salsandaa. Bi bol hamt bdag geel itgeed bsan.

  5. Лило says:

    Хүнд зөвлөх нь битгий хэл бөгсөө угааж чадахгүй юмнууд орж ирээд чамайг гутааж доромжлоно шүү. Эмэгтэй хүн хүүхэд гаргаад угаасаа сэтгэл эмзэг болдог. Нөхөр чинь бас зэвүүн гар байна оо. Манай ээж нар хөвгүүдээ муу хүмүүжүүлдийн жишээ байна. Эмэгтэй хүнийг хайрла хүндлэ гэж сургадаггүйш дээ. Хойморт хэвтээд хоол нэхэхээс шидгүй нөхдүүд охид бүсгүйчүүдийг хашираажээнэ доо

  6. Zugeerl says:

    Minii l bodloor salsan ni deeree. Huuhed chini aav eej 2-ni biy biydee hairgui ger buld usnu, magadgui tomrood uuriiguu buruutgaj ehleh ch yum biluu? Uneheer iim hetsuu bgaa yum bol salchihad yu aldah yum? Dunguj 22 nas shuu dee, umnu chini saihan nas baina, amidralaa uurchluhud hangalttai hureltseh nas…Uuriiguu uurchil, shini muruudultei zorilgotoi bol. Salaad ajild or, huuhdee bodood haaya uulzaj baiy bid 2 tsaashid butehgui ni ee l gej hel. Muuhai ohin bish yum bol uuriiguu tord, gadaad hel sur. Emegtei hun goy saihan bh tusam uudrug amjilttai yavdag yum shigee…Ingej helehed mongolchuud nadad uurlah bh gehdee Gadaad zaluutai bolz! Mongol zaluu hezee ch chamd sain saihan ugs helj setgeliig chini devteehgue, azi ehner haisan davgui europe erchuud zunduu bii, tednii heleh saihan ugs ni nadad uneheer ih uram zorig ugdug. Hun gdg chini setgeleeree sh dee, busdaas saihan ug sonsood bval amidral ulam l gerel gegeetei boldog. Bi Evrop amerik zaluustai bolzoj ehelsnees hoish setgel maani hamaagui deerdej bgaa, umnu ni uurtuu itgelgui gantsaarddag bsan. Naad tenegiigee hayaad uuriig chini hairlah huniig ol.

  7. ASD says:

    Ymrn ch iim ohintoi uchraad, ymrn sonin2 muu sanaatai ohintoi taardg bn. Iim hunee hairlaad, halmjlaad oligtoihn shg hani blj chdhgui archaagui. Tsaad yumnihaa talr bodho boli, bodgdod bvl uurigu bur huchil. Uur saihan zuild anhaarlaa handuul.

  8. иргэн says:

    Энэ байдал насаар чинь үргэлжилнэ. Эхнэрээ дорд үзэж өөртөө итгэх итгэлгүй болгодог, ар гэрээ тэжээх ёстойгоо үүргээ гэж боддоггүй чамд л их юм хийж өгч байна гэж боддог, зүрхэнд нь гомдол тээлгэчээд хичнээн хэцүү цээж хөндүүр бачуурч амьдардаг гэдгийг жижигхэн тархи нь огт ойлгодоггүй, далдаганаж хуурч барьж явчаад тэрийгээ эр хүнд байх ёстой зүйл гэж үздэг… 30 гараад чи амьдралыг арай өөрөөр хардаг үе ирэх… Хэрэв одоохондоо салмааргүй байгаа мөртөө харахаар дургүй чинь хүрээд байвал нэг бол бодохгүй тэсээд өөртөө цаг зав гарга, дан ганц нөхрөөрөө амьдрахаа боль. Эсвэл боломжтой бол хүүгээ аваад тусдаа хэсэг байгаад бодлоо цэгцэл. Сайн юм нь юу байна, муу муудаа хамгийн муу ямар үр дагавар гарч болох вэ, алинаар нь шийдвэл ирээдүйн амьдрал чинь гэрэл гэгээтэй байх вэ гээд л. Эцсийн эцэст хайрлаж явсан эр нөхөр чинь гудамжаар нэг “байдаг” л юмнуудын нэг байсан байна гэдгийг “харах” үед нас чинь явцан байх вий л гэж санаа зовж байна. Чи цэл залуухан байна шүү дээ. Хичнээн ухаантай нөхөр байсан дорд үздэг зан бол засардаггүй шүү. Аргы нь олж хужры нь тааруулаад л амьдрах болох байх даа. Явж явж эцсийн шийдвэрийг чи л гаргана. Энд бичсэн эерэг сөрөг зөвлөгөөнүүдийн дараа нь гарах үр дагаврыг чи л амсана. Бодлоо цэгцэлмээр байна гэдэг чинь зөвөө. Гэрт удаан суугаад ирэхээр бас элдэв бодлууд эргэлдэж л байдаг, энэ цаг хугацааны л асуудал. Гэхдээ хэзээ ч мартагддаггүй юм хамгийн муухай нь

  9. сэтгэгдэл13 says:

    Эхнэрээ доош нь хийгээд эхнэрээ дорд үздэг гэдэг чинь бараг та 2 найзууд байгаад хэд унтаад хүүхэдтэй болчихсон юм биш үү? Тэгээд хүүхэдтэй болсон болохоор аргагүйн эрхэнд гэрлэчихсэн? Бас хүүхэдтэй болсон болохоор аргагүйн эрхэнд араар тавьсныг нь уучилсан? Миний бодлоор нэгэнт салахгүй гэж байгаа бол дүүргийнхээ эмнэлэгийн сэтгэцийн тасагт нь очоод наад тухайгаа яриад эм бичүүлж авах. Эсвэл гэр бүлийн төв энэ тэр дээр нь нөхөртэйгөө очоод энэ бүхнээ ярих юм уу? Тэгвэл нөхөр чинь галзууртлаа уурлаад чамайг улам дарамтлах юм болов уу. Эсвэл наад уур бухимдлаа гаргаж сэтгэл санаагаа хуваалцдаг найзтай болсон дээр байх. Хааяадаа уулзаад харилцан бие биенийхээ асуудлын тухай ярьж бие биедээ зөвлөж байвал ямар уу.

    • Unurjargal says:

      Chi yg eregtei hun bha. Ehnertei bolwol bitgii huwia hichej tenegtej zowooj bgarai l gj heliy. Uzel bodlig n harahad bs manai nuhur shg teneg baagii bh. Bolomj garwal yachih gl bdg neg tiim dontoi…

  10. zahidliin ezend says:

    sain uu yunii turuund chi turuud udaaguu bga uchir ih emzeg bga tgd setgel gutrald orson bn. tiimees setgel zasliin emchid uzuul. tegeed gomdoloo sn tailj sur. uuruu uurteigee yariltsaj uuriiguu zorigjuulj haayaa gantsaaraa saihan setgelee ongoitol uilaad hashgirchij bgarai. bugluruud bga zuil chne arai deerdene. tegeed daraagiin alham nuhurteigee yariltsaarai. yariltsahdaa chi ingeed chi tegeed bn gej yarij bolohgui. chamaig tegeher bi ingeed bn nadad iim setgel turuud bi ingej sanagdaad bn. iim bdlaaraa bsaar bval bi galzuurch chi mine urteigee 2lahnaa uldehn dee gdg ch yumuu yum bodogduulahaar yari. emegtei hunii hatan uhaan zarj amidraarai. ene buhen tur zuuriin l asuudal shuu

  11. Uurtsaih says:

    Амьдралд тавтай морил. Эрэгтэй хүмүүс тийм байдаг юм

  12. zailj uz says:

    Чи их хонзогнуур авгай байна. Дөнгөж 22той нусан чавх байж юун ч том ярьдын . Чи ийм хонзогнуур муу санаатай юм чинь араар тавиулахгүй гээд яадын… Зовлон үзээгүй байнаа хүүхэд минь чи…

    • Хүн олон тийм байдалд орохоор аяндаа муу санаа суучдаг юм байна. Илүү дутуу олон зүйл болсон ч бичээгүй учраас намайг дутуу ойлгосон байх. Жил хүртэл бандиа харч байна. Байрны мөнгө нтр нөхөр гаргадаг. Намайг тэжээгээд ядарч байна. Ажилд ор юу ч хийхгүй жаргаж байж. Байрны тал мөнгө төл нтр гэж хэлсэн. Хүүхэд харахаа юу гэж бодоов нтр. Би тэгнэ л гэсэн. Би хэзээ ч тэрний мөнгөөр хувцас битгий хэл чихэр ч авч идэж байгаагүй. Хоол хүнсэнд ороод л дуусдаг. Үлдсэнг нь өмнө хураасан өөрийнхөө мөнгөөр болгодог. Өөртөө хувцас аваагүй бараг 2 жил болжийн. Би мөнгө юу ч нэхээгүй тэгээд байхад шал утгагүй над руу тэгж дайраад байгаа юм. Ийм хүнтэй юу ярихав дээ. Хүн ядаж нэг жил хүүхдээ харах нь ойлгомжтой биз дээ. Би нэх хэрэлдэж зовоогоод байдаггүй. Гэхдээ л энэ нийгэм эр хүний талд ордог бололтой. Жишээ нь: өөрөөс чинь эхлээд. Өөрийнхөөр чинь бол эрэгтэй нь хуурах нь зөв. Үхтлээ зовлон үзэж байж эмэгтэйнх нь зөв болохуу. Өөрөө бандитай бол олигтойхон эрхийн балай биш болгож хүмүүжүүлэйрээ л гэж хэлье. Зөвлөгөө өгч чадахгүй бол хүн элдвээр хэлэхгүй байхыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.